Categories
Uncategorized

Early crop plants were more easily ‘tamed’

The story of how ancient wolves came to claim a place near the campfire as humanity’s best friend is a familiar tale (even if scientists are still working out some of the specifics). In order to be domesticated, a wild animal must be tamable — capable of living in close proximity to people without exhibiting dangerous aggression or debilitating fear. Taming was the necessary first step in animal domestication, and it is widely known that some animals are easier to tame than others.

But did humans also favor certain wild plants for domestication because they were more easily “tamed”? Research from Washington University in St. Louis calls for a reappraisal of the process of plant domestication, based on almost a decade of observations and experiments. The behavior of erect knotweed, a buckwheat relative, has WashU paleoethnobotanists completely reassessing our understanding of plant domestication.

“We have no equivalent term for tameness in plants,” said Natalie Mueller, assistant professor of archaeology in Arts & Sciences at Washington University. “But plants are capable of responding to people. They have a developmental capacity to be tamed.”

Her work with early indigenous North American crops shows that some wild plants respond quickly to clearing, fertilizing, weeding or thinning. Plants that respond in ways that make cultivation easier or more productive could be considered more easily tamed than those that cannot.

“If plants responded rapidly in ways that were beneficial to early cultivators — for example by producing higher yields, larger seeds, seeds that were easier to sprout, or a second crop in a single growing season — this would have encouraged humans to continue investing in the co-evolutionary relationship,” she said.

This capacity to express different traits and characteristics in response to the environment is called plasticity, and not all species are equally plastic.

“Some plants respond quickly and obviously to cultivation and care,” Mueller said. “I think ancient people would have noticed that they could double their yields just by thinning out dense stands of plants. This is one of the simplest and most common gardening techniques, but it has many important effects on the development of plants.”

What would an early farmer do?

Mueller’s study, published April 7 in PLOS ONE, focuses on work with a plant called erect knotweed, a member of the buckwheat family that was domesticated by indigenous farmers in eastern North America. The domesticated sub-species is now extinct; humans don’t eat it anymore. But Mueller and others have previously uncovered caches of seeds stored in caves, charred plant remnants in ancient hearths, and even the seeds of erect knotweed in human feces, clear evidence that this species was once consumed as a staple food.

Mueller, who studies lost crops, has spent years growing erect knotweed and other crop progenitors in experimental gardens, including at Washington University’s environmental field station, Tyson Research Center. She hasn’t always been successful with growing the plants she collects in the wild. In that way, Mueller can relate to the early farmers who similarly experimented with plants to discover their potential.

Her efforts have often been stymied by seed dormancy, a common feature among wild plants.

Unlike seeds you buy at the garden store, the seeds of most wild plants will not germinate if you simply sprinkle some water on them. Their requirements for germination are diverse and shaped by their evolutionary history. For example, if a plant has evolved in a place with a winter, like the Midwest, its seeds may not germinate unless they experience a long cold period. This prevents them from germinating too soon in the wild — they are waiting for spring. Domesticated plants have lost their diverse germination requirements.

The loss of germination inhibitors has presented a paradox to theorists of domestication. Many of the selective pressures that could have favored the evolution of this trait derive from planting seeds. But why would ancient people have started planting seeds if none of them germinated?

With erect knotweed, Mueller experienced a breakthrough of sorts. Based on four seasons of observations, Mueller determined that growing wild plants in the low-density conditions typical of a cultivated garden (i.e. spaced out and weeded) triggers plants to produce seeds that germinate more easily. This makes the harvests easier to plant successfully the next time around, eliminating a key barrier to further selection.

“Our results show that erect knotweed grown in low-density agroecosystems spontaneously ‘act domesticated’ in a single growing season, before any selection has occurred,” Mueller said.

Think of it as the plant equivalent to that first wolf who, though still a wild animal, sat down with its human friend around the fire. This is a behavioral shift, rather than an evolutionary one, but it allows new evolutionary pathways to open up.

A role for plant behavior

Mueller believes there is a bias in domestication studies toward viewing this changeability, or plasticity, as noise that is getting in the way of attempts to explain evolutionary change. Instead, this paper argues that we need to understand the development and behavior of wild crop relatives in order to explain the evolutionary process of domestication.

“Because we lack the practical experience with crop progenitors that ancient people had, these effects of the environment on plant development have gone mostly unnoticed and understudied,” Mueller said.

Her findings could have applications for developing new food crops: there is no reason why we have to be limited to the plants that our ancestors domesticated thousands of years ago.

Some researchers have been calling for de novo domestication — selecting wild plants with desirable characteristics and intentionally domesticating them. It may make sense to start looking to wild plants that are easily tamed as potential crops that could be developed for the future, Mueller said.

This paper also contributes to a growing awareness that plants are responsive and communicative beings. Though this idea is cutting-edge and hotly debated in biology and ecology, it is widespread in indigenous North American philosophies and probably would have been held by the people who domesticated erect knotweed and other plants thousands of years ago.

Recent research has shown how plants warn relatives about herbivores using chemical signaling, share resources through mycorrhizal networks and even emit noises when they are injured or stressed.

“You can’t explain plant domestication if you only consider the behaviors of humans, because domestication is the result of reciprocal relationships between multiple species that are all capable of responding to each other,” Mueller said.

Categories
Uncategorized

Хүзүүний өвдөлт үүсгэж байгаа өвчнүүдийн ялгаа. ХҮЗҮҮНИЙ ӨВДӨЛТИЙН ҮЕД ХИЙХ ДАСГАЛ ЭМЧИЛГЭЭ ХАДГАЛААД АВААРАЙ

Хүзүүний өвдөлт үүсгэж байгаа өвчнүүдийн ялгааг товч тайлбарлая.

Булчин чангарах – Эвгүй байрлалд, тухайлбал хэт удаан бөхийж тонгойж суух, эвгүй дэрэн дээр хүзүүгээ хэт унжуулж эсвэл өргөж удаан хэвтсэн үед хүзүүг цэх байлгах гэж булчин хэт чангарна. Булчин суллах бариа хийлгэж болно. Заримдаа огцом эвгүй хөдөлгөөн хийхэд булчин чангарна.

Хүзүүний шохойжилт – Удаан хугацаагаар хөдөлгөөнгүй суудаг, хүзүүний хөдөлгөөн хийдэггүй эсвэл бага хийдэг хүмүүст урт хугацааны турш булчин чангарч, хүзүүний нугалмуудыг шахаж байсаар хүзүүний нугалмуудын хооронд орших зөөлөн эд шохойжиж хатуурснаас уян хатан чанараа алдах үйл явц юм. Бариа хийлгэж булчин суллахаас гадна үёний цусан хангамжыг сайжруулах эмчилгээ, хөдөлгөөн засал хавсруулан хийх ёстой.

This image has an empty alt attribute; its file name is 1-299-1024x476.png

Хүзүүний хэвийн хэлбэр алдагдах – гэмтэл, ажил амьдралын буруу дадал, хэт хөдөлгөөнгүй байдал зэрэг олон шалтгаанаар хүзүүний хэвийн хотгор арилах ,тэгшрэх, хэт хотойх, эсрэг тийшээ хотойлт үүсэх, мурийх зэрэг өөрчлөлт үүсдэг. Бариа хийлгэж булчин суллахаас гадна тусгай техникүүдийг ашиглан зөв хэлбэрт нь оруулах засал хийх, нуруу засалч эмчийн удирдлагаар ивээс эмчилгээ хийх ёстой. Ийм өөрчлөлтүүдийг дан бариагаар засах боломжгүй.

Цүлхийлт үүсэх – Хүзүүний дээрх өөрчлөлтүүд улам хүндэрснээс үе хоорондын жийргэвч шахагдан цүлхийж нугаснаас нугалам бүрийн хоорондоос хоёр тийш салаалан гардаг захын мэдрэлүүдийг зарим үед нугасыг дардаг.

This image has an empty alt attribute; its file name is 1-299-1024x476.png

Их хүнд буюу нугас дарагдах аюултай тулгарсан, өөрөөр хэлбэл цүлхийлтийн улмаас нугас дарагдсанаас 4 мөч саажилт аюул үүссэн үед яаралтай хагалгаанд орох шаардлагатай. Мэс заслын эмч сэргээн үүсэх эмчилгээ зөвлөсөн бол захын мэдрэл дарагдсан ч нугас дарагдах аюулгүй гэж үзэж бариа, уламжлалт ба сэргээн засах эмчилгээ хийлгэхээс гадна хүзүүний цүлхийлт үүсгэж байгаа гол шалтгаан болсон хэлбэрийн өөрчлөлтүүдийг хэвийн болтол нь нуруу нугалмын засалч мэргэшсэн эмчээр засуулах, амьдралын буруу дадал хэвшлээ өөрчлөхөд суралцах шаардлагатай.

This image has an empty alt attribute; its file name is 1-299-1024x476.png

Хүзүүний 5-7 нугалмуудын түвшинд мэдрэл дарагдсан үед гар дагаж өвдөх, бадайрах шинж илэрдэг.

Бэханзэ эмнэлэг

Хүзүүний үений өвдөлт үрэвсэл нь ажлын нөхцөл, насжилт, удамшил буруу байрлалд удаан суух зэргээс шалтгаалан хүзүүний үений мөгөөрс гэмтэж үүний улмаас өвдөлт болон хүзүүний үений хөдөлгөөн хязгаарлагдах, мөн булчингийн хүч сулрах эсвэл чангарснаас тухайн хүнд хөдөлгөөний бэрхшээл үүсдэг.

This image has an empty alt attribute; its file name is 1-299-1024x476.png

Нөлөөлөх хүчин зүйлс:

Насжилт

Удамшил

Хөдөлгөөний дутагдал

Яс ургалт

Үе хоорондын зай ойртох /Остеоартрит/

Гэмтэл, бэртэл

This image has an empty alt attribute; its file name is 1-299-1024x476.png

Шохойжилт, муруйлт

Дасгал хийхдээ доорхи шинж тэмдэг байгаа тохиолдолд эмч, хөдөлгөөн засалчийн зөвөлгөө авна. :

Үе хаван хавдартай байгаа болон гипстэй үед

Хурц өвдөлтийн үед /гэмтэл авсан даруйд/

Мэс заслын заалттай

Үений далайцын дасгал:

Дасгал 1: Хүзүүний нугалах, тэнийлгэх далайцыг сайжруулах дасгал

This image has an empty alt attribute; its file name is 1-299-1024x476.png

Биед тохирсон сандал дээр цэх зөв суух

2 гарын эрхий хуруугаар эрүүн дороос дээш хойш чиглүүлэн түлхэж, хүзүүг хойш тэнийлгэнэ.

2 гараар ар дагзнаас урагш доош чиглэлтэй түлхэн хүзүүгээр гэдийлгэж, тонгойлгоно.

Хүзүүний нугалах тэнийлгэх далайцаар сайн хөдөлгөөн хийнэ.

Дасгалыг ээлжлэн 15-20 секунд барьж хийнэ.

Дасгал 2: Хүзүүний баруун зүүн тийш хазайх далайцын дасгал

This image has an empty alt attribute; its file name is 1-299-1024x476.png

Биед тохирсон сандал дээр цэх зөв суух

Нэг гараа нурууны ард авч нөгөө гараа толгой давуулан чамархай хэсэгт гарын алгаа байрлуулан татаж өгнө.

Дасгалыг 2 талд ээлжлэн хийнэ.

Дасгалыг 1,1 талд 30 секунд барьж хийнэ.

Дасгал 3: Мөрний үений далайцын дасгал

Биед тохирсон сандал дээр цэх зөв суух

This image has an empty alt attribute; its file name is 1-299-1024x476.png

Тохой нугалсан гарын сарвуу хагас нугалсан байна.

Мөрний үеээр хойш эргүүлнэ.

Мөрний үеээр арагш эргүүлнэ.

Дасгалыг ээлжлэн 15-20 удаа хийнэ.

Булчингийн сунгалтын дасгал:

Дасгал 1:  Хүзүүний трапец булчингийн сунгалтын

Бие тохирсон сандал дээр цэх суух

This image has an empty alt attribute; its file name is 1-299-1024x476.png

Нэг гараа нуруундаа авч нөгөө гараар дагзнаас баруун доош чиглэлтэй татна.

Нэг гараа нуруундаа авч нөгөө гараар дагзнаас зүүн доош чиглэлтэй татна.

Дасгалыг 30 секунд барьж 2 талд хийнэ.

Дасгал 2:  Далбаа булчингийн сунгалтын дасгал

Бие тохирсон сандал дээр цэх суух

This image has an empty alt attribute; its file name is 1-299-1024x476.png

Нэг гараа толгой ард авч нөгөө гараар тохойноос татна.

Дасгалыг 30 секунд барьж 2 талд хийнэ.

 Зөвлөгөө:

Үений хөшингө үүсэхээс сэргийлэн далайцын дасгал байнга хийх

Биеийн жингээ хасах

Хөдөлгөөнтэй байж дасгал хийх

This image has an empty alt attribute; its file name is 1-299-1024x476.png

Булчин сулрахаас сэргийлж хүчний дасгал хийх

Categories
Uncategorized

Яс, үе мөч, тэр ч байтугай таны шүдний бүтцийг хурдан сэргээх шидтэй Япон жор, ясны сийрэгжилтийн шалтгаан, шинж тэмдэг ЗААВАЛ УНШААРАЙ. ХАДГАЛААД АВААРАЙ

Ясыг хэрхэн бэхжүүлж, ясны сийрэгжилт, үений үрэвсэл, үений мөгөөрсний үрэвсэл болон бусад яс, үе мөчний өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар таньд хүргэе.

Хүний араг яс нь бидний биеийн хөдөлгөөнийг хариуцдаг олон яснаас тогтдог. Бидний яс өдөр бүр ачаалал авдаг, учир нь тэдний ачаар бид өдөр тутмынхаа үйл ажиллагааг гүйцэтгэдэг. Бид залуу байхдаа яс, үе мөч нь биднийг зовоодоггүй ч тэдний эрүүл мэндийн талаар бага боддог. Гэсэн хэдий ч бараг хүн бүр эрт орой хэзээ нэгэн цагт эрүүл мэндийн асуудалтай тулгардаг. Үе мөчний үрэвсэл, ясны сийрэгжилт, үе мөчний мөгөөрсний үрэвсэл нь ясны бүтцэд нөлөөлдөг зарим өвчин юм.

This image has an empty alt attribute; its file name is 1-298-1024x523.png

Ясыг бэхжүүлэхийн тулд эрүүл хоол хүнс идэж, тогтмол дасгал хийх хэрэгтэй. Мөн та бидний эрүүл мэндэд ямар ч сөрөг нөлөөгүй байгалийн гаралтай жор хэрэглэж болно.

             Ясыг төгс байлгах олон жилийн турш хэрэглэж ирсэн Япон жор

Найрлага:

ус;

алимны цуу;

өндөг;

This image has an empty alt attribute; its file name is 1-298-1024x523.png

Бэлтгэх арга:

Өндгийг сайтар угааж, дараа нь 5 минут буцалгана. Үүний дараа өндгийг шилэн эсвэл аяганд хийж, дээр нь алимны цуу хийнэ, цуу нь өндөгийг давсан хэмжээтэй байх хэрэгтэй.

Бүрхүүлийн хатуу хэсэг нь бүрэн уусах хүртэл цуунд өндгийг үлдээж, дараа нь хольцыг шүүнэ.

This image has an empty alt attribute; its file name is 1-298-1024x523.png

Өндгийг салатанд хэрэглэж болно, эсвэл зүгээр л идэж болох бөгөөд шингэнийг 1 хоолны халбагаар өглөө бүр өлөн элгэн дээрээ нэг аяга бүлээн усанд уусгаж хэрэглэнэ.

Өндөгний хальс нь 94% гаруй байгалийн кальци бөгөөд биед бараг бүрэн шингэдэг тул энэ арга нь ясыг бэхжүүлж, эрүүл байлгахад тусална.

This image has an empty alt attribute; its file name is 1-298-1024x523.png

ЯС СИЙРЭГЖИЛТИЙН ГОЛ ШАЛТГААН ЮУ ВЭ. ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ЯС ХҮРТЭЛ СИЙРЭГЖЭЭД БАЙГАА ШҮҮ ДЭЭ?

-Үе мөчний өвчлөл дотор яс сийрэгжих өвчин тэргүүлээд байна. 1985 оны үед хийгдсэн судалгаанууд дээр 55 буюу 60-аас дээш насныхан яс сийрэгжих өвчин тусдаг гэж Европын анагаах ухаан үздэг. Гэтэл одоо 1-ээс дээш насны хүмүүс яс сийрэгжих өвчтэй болжээ. Ой таван сартай хүүхэд явган сандал дээрээс унахад эгэм нь хугарч байна.

This image has an empty alt attribute; its file name is 1-298-1024x523.png

Уг нь энэ насны хүүхэд мөгөөрслөг ястай учраас далийж болдог, тэрнээс биш хугардаггүй. Арван настай хүүхэд хөл гараа хугалахад сараас дээш хугацаанд бороолж байна. Уг нь хорь хоногийн дотор л бороолох ёстой. 17, 18 настай хүүхдүүд зодолдоод нэгнийгээ цохиход гарынх нь яс хугарч, бөмбөг эвгүй цохиход л хөл нь хугарч байна. Энэ болгон яс сийрэгжилт залуучуудад их тохиолдож байгааг харуулж байгаа юм.

This image has an empty alt attribute; its file name is 1-298-1024x523.png

Үс хугарах, хумс хэврэг, амархан хугарамтгай болох, салаалж, давхарлаж ургах шинжүүдээр тухайн хүний яс нь хэр зэрэг сийрэгжсэнийг тодорхойлдог. Тэгвэл энэ бүхэн юунаас үүсэж байна вэ гэхээр 1985 оноос эхлээд бид гурван цагаан хор гэдэг зүйлийг мэддэг болсон. Гэтэл энэ гурван цагаан хорноос зөвхөн өөхийг нь хорьчихсон.

This image has an empty alt attribute; its file name is 1-298-1024x523.png

Гэтэл өөх гэдэг зүйл чинь хүний биеийг тослогдуулж, ясыг шимжүүлж байдаг. Өөх идэхгүй байснаас шалтгаалаад ясны шим, уян хатан чанар алдагддаг. Тиймээс ясны сийрэгжилттэй хүнээс гарсан хүүхдийн яс сийрэгждэг. 1985 онд насанд хүрсэн хүмүүсийн яс сийрэгжиж эхэлсэн гэхээр одоо яс сийрэгжилт ид явагдаж байна. Өөх идэхгүй байгаа тохиолдолд хүний цөс ажиллахгүй. Цөс бол зөвхөн өөх задлахад оролцдог зүйл гэдгийг Европын анагаах ухаан хүлээн зөвшөөрч эхэлсэн.

This image has an empty alt attribute; its file name is 1-298-1024x523.png

Өөх идэхгүйгээс болж цөс өтгөрнө. Цөс өтгөрснөөр шар ус үүсэх процесс алдагдаж, энэ нь удаан хугацаанд явагдвал цөсний чулуу, цөсний нугаралт, өтгөрөлт болдог. Монголчуудын ихэнх хувь нь цөсний нугаралттай, цөс өтгөрөлттэй, чулуутай байна гэж хэлж болно. Гэтэл энэ нь ганцхан зүйлээс л шалтгаалж үүссэн.

Хүмүүс идээ унд, явдал мөрийн дэглэмийг сахиж чадаагүйгээс болж өвчин үүсгээд байдаг. Хүн бүр эрүүл байхыг хүсдэг ч эрүүл байх ёс заншлаа сахиж чадахгүй байна. Гэхдээ өөх гээд хэтрүүлэн идвэл бас л өвчин үүсдэг. Тэгэхээр идээ, унд, дасгал хөдөлгөөн бүх л зүйлсийг тохируулан хэрэглэх нь эрүүл байх үндэс болно.

This image has an empty alt attribute; its file name is 1-298-1024x523.png

Ясны сийрэгжилт гэдэг нь ясны жин буурч, ясны эдийн бичил бүтцийн зохицуулга алдагдан, яс хэврэгшин улмаар хугарал үүсэхэд хүргэдэг ясны системийн өвчин юм.

Шинж тэмдэг:

Эхэн үед ямар нэгэн шинж тэмдэг илэрдэггүй бөгөөд хожуу үе шатанд шинж илэрдэг. Үүнд:

This image has an empty alt attribute; its file name is 1-298-1024x523.png

Ясны үеэр өвдөх, янгинах

Яс хугарах, гэмтэл бэртэлд өртөмтгий болох

Биеийн өндөр хасагдах (15 см-ээс дээш намсах)

Нурууны ясны хугарлаас шалтгаалан нурууны доод хэсэг болон хүзүүгээр өвдөх

Нуруу бөгтийх

This image has an empty alt attribute; its file name is 1-298-1024x523.png

Шалтгаан, эрсдэлт хүчин зүйл:

Яс сийрэгжих нь ясны өвчлөлүүдийн дундаас хамгийн түгээмэл тохиолддог. Судлаачид дунджаар 50 гарсан хүмүүсийн 5 хүн тутмын 1 нь ясны сийрэгжилттэй байдаг гэж тогтоожээ.

Витамин Д, кальци болон фосфор нь ясны хэвийн төлжилтөнд нэн чухал эрдэс бодис юм. Хэрэв та хангалттай кальци авдаггүй эсвэл таны бие хоол хүнснээсээ хангалттай кальци шингээж авдаггүй бол ясны төлжилт хэвийн бус болно.

This image has an empty alt attribute; its file name is 1-298-1024x523.png

Насжих тусам кальци болон фосфор нь яснаас биед шингэдэг. Энэ нь ясны эдийг хэврэг болгодог аж. Үүнээс болж гэмтэл учраагүй байхад хугарал үүсч, яс хэврэгжих зэрэг эрсдэл үүсдэг. Ихэнхдээ уг өвчин нь аажмаар үүсдэг. Ихэнх тохиолдолд өвчтөн өвчин үүссэн гэдгийг мэдэхээс өмнө хугаралтай болсон байдаг. Хугаралтыг илрүүлэх үед өвчин хүнд үедээ орсон байх бөгөөд маш их гэмтсэн байдаг. Ясны сийрэгжилт нь анхдагч болон хоёрдогчоор үүсдэг.

This image has an empty alt attribute; its file name is 1-298-1024x523.png

Анхдагчаар үүсэх шалтгаан нь удамшлын нөлөө, намхан, жин багатай байх, 50-аас дээш насны хүмүүс, эмэгтэйчүүдийн эрт цэвэршилт, дааврын өөрчлөлт, олон буюу эсвэл цөөн хүүхэд төрүүлэх, удаан хугацаагаар хүүхэд хөхүүлэх, үргүйдэл, амьдралын зөв хэв маяг алдагдах, идэвхгүй байдал, хөдөлгөөн багатай байх, тамхи татах, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх, хоол хүнснээсээ хангалттай кальци авч чадахгүй байх зэрэг орно.

This image has an empty alt attribute; its file name is 1-298-1024x523.png

Хоёрдогч шалтгаан нь бодисын солилцоо алдагдах, дотоод шүүрлийн булчирхайн өвчнүүд нөлөөлнө. Үүнд:Бамбай булчирхай, бөөрний дээд булчирхайны үйл ажиллагааны алдагдал, мөн чихрийн шижин, үе мөчний суурь өвчнүүд, ходоод, гэдэс, элэг цөсний өвчин, цусны өвчнүүд, эмийн зохисгүй хэрэглээ, ялангуяа гормоны бэлдмэлүүд удаан хугацаагаар хэрэглэх зэрэг нь гол шалтгаан болно.

This image has an empty alt attribute; its file name is 1-298-1024x523.png

Оношилгоо:

Ясны сийрэгжилтийг цусны шинжилгээ болон яс сийрэгжилтийг тодорхойлох аппарат зэргээр тухайн хүний яс хэр их сийрэгжилтэй байгааг оношилно.

Эмчилгээ:

Эмийн болон тариан эмчилгээ /Өдөрт дунджаар багадаа 1200 мг кальц, 800-1000 мг витамин д/

This image has an empty alt attribute; its file name is 1-298-1024x523.png

Амьдралын зөв хэвшилтэй байх

Дасгал, хөдөлгөөн тогтмол хийх

Хооллолт:

Витамин д, кальцийн агууламжтай хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх

Үүнд: Сүү, сүүн бүтээгдэхүүн, төрөл бүрийн нарийн ногоо, загас, дүүпүү гэх мэт 

This image has an empty alt attribute; its file name is 1-298-1024x523.png

Урьдчилан сэргийлэх арга:

Согтууруулах ундаа, тамхины зохисгүй хэрэглээнээс татгалзах

Тогтмол дасгал, хөдөлгөөн хийх

Ясны сийрэгжилт болон Артроз өвчнөөс сэргийлэх хамгийн энгийн арга бол ердөө л “Үхрийн булууны яс”-ыг өдөр тутамдаа хэрэглэх явдал юм.

This image has an empty alt attribute; its file name is 1-298-1024x523.png
Categories
Uncategorized

5 минутын дотор өөрийгөө эмчлэх Япон арга. Хуруу бүр нь тодорхой эрхтэнтэй холбоотой байдаг. Гарын цэгүүдээ массажилж өөрийн биеийг эрүүлжүүлээрэй ХАДГАЛААД АВААРА

Зөв цэгүүдийг өдөөх нь эрүүл мэндийг сайжруулдаг.

Япончууд олон зууны турш үр дүнтэй уламжлалт эмчилгээний аргуудыг хэрэглэж ирсэн бөгөөд өнөөдөр бид танд ердөө 5 минут зарцуулдаг эмчилгээг сонирхуулж байна.

Жин Шин Жицү бол хурууны тодорхой цэгүүдийг цочроох замаар сэтгэл хөдлөлийн тэнцвэрийг сэргээдэг Японы анагаах ухааны эртний хэлбэр юм. Эдгээх нөлөө нь хуруу бүр нь биеийн хоёр эрхтэнтэй холбоотой бөгөөд тэдгээрийн зөв цэгүүдийг өдөөх нь бие махбодийн болон сэтгэл санааны эрүүл мэндийг сайжруулдаг.

This image has an empty alt attribute; its file name is 1-297-1024x523.png

Энэхүү 5 минутын үр дүнтэй эдгээх арга нь олон өвчнийг эмчлэх гайхалтай үр өгөөжийг өгдөг бөгөөд энэ нь хэрхэн ажилладаг талаар эндээс үзнэ үү.

Тодорхой дотоод эрхтнийг эдгээхийн тулд та зүгээр л нөгөө гараараа тохирох хуруугаа аваад 3-5 минутын турш чанга дарах хэрэгтэй. Гүнзгий амьсгаа аваад дараа нь хоёр хуруугаараа бүх нөгөө гарын хуруугаа 3 минут орчим массаж хийнэ.

Эрхий хуруу.

Холбоотой: ходоод, дэлүү.

This image has an empty alt attribute; its file name is 1-297-1024x523.png

Сэтгэл хөдлөл: сэтгэлийн хямрал, түгшүүр.

Ерөнхий шинж тэмдгүүд: арьсны асуудал, мэдрэлийн эмгэг, толгой өвдөх, ходоод өвдөх.

Долоовор хуруу.

Холбоотой: бөөр ба давсаг.

Сэтгэл хөдлөл: айдас, төөрөгдөл, урам хугарах.

This image has an empty alt attribute; its file name is 1-297-1024x523.png

Ерөнхий шинж тэмдгүүд: шүд өвдөх, булчин өвдөх, нурууны өвдөлт, хоол боловсруулах эрхтний асуудал.

Дунд хуруу.

Холбоотой: элэг, цөсний хүүдий.

Сэтгэл хөдлөл: уур хилэн, тодорхойгүй байдал, цочромтгой байдал.

Ерөнхий шинж тэмдгүүд: мигрень, ядрах, цусны эргэлтийн асуудал, сарын тэмдгийн өвдөлт, толгой өвдөх.

This image has an empty alt attribute; its file name is 1-297-1024x523.png

Ядам хуруу.

Холбоотой: уушиг, бүдүүн гэдэс.

Сэтгэл хөдлөл: уйтгар гуниг, айдас, сөрөг байдал.

Ерөнхий шинж тэмдгүүд: хоол боловсруулах эрхтний эмгэг, астма, амьсгалын замын өвчин, арьсны өвчин.

Чигчий хуруу.

This image has an empty alt attribute; its file name is 1-297-1024x523.png

Холбогдох: зүрх ба нарийн гэдэс.

Сэтгэл хөдлөл: сэтгэлийн түгшүүр, сандарч, өөртөө итгэх итгэлгүй байх.

Ерөнхий шинж тэмдгүүд: ясны асуудал, зүрхний өвчин, хоолой өвдөх.

Дараагийн удаад эдгээр шинж тэмдэг илэрсэн тохиолдолд энэхүү 5 минутын эмчилгээг туршаад үзээрэй, та эерэг нөлөөг нь гайхах болно.

This image has an empty alt attribute; its file name is 1-297-1024x523.png

Гартаа иллэг хийж инергийн хаагдсан замыг цэвэрлэн өөрийн биеийг эмчилдэг.  Эртний Японы эмчилгээний арга

Японы эртний урлаг болох Жинь Шин Жюүцүд хүний биед үүсэж байгаа аливаа асуудал голчлон сэтгэл зовинолоос үүдэлтэй байдаг гэж тайлбарладаг байна.

Иймээс энэхүү сэтгэл зовинолоос ангижрах хамгийн сайн арга бол гартаа иллэг хийж энергийнхээ хаагдсан замыг цэвэрлэх гэж үздэг байна. Энэ дасгалаас үзэхэд хуруу тус бүр тодорхой нэг эрхтэн болоод сэтгэл хөдлөлтэй холбоотой байдаг байна.

This image has an empty alt attribute; its file name is 1-297-1024x523.png

Тиймээс бид ямар нэгэн асуудлаас ангижрая гэвэл гартаа зөөлөн даралттай иллэг хийж өгч байх хэрэгтэй юм.

Биеэ сайн мэдэрч тания гэвэл гарын даралтын цэгүүдийг сайн мэддэг байх хэрэгтэй.

ГАРЫН ТАВАН ХУРУУ

Ерөнхийдөө бол хүний эд эрхтэн бүхэн хуруу тус бүртэй холбоотой байдаг. Тухайн эрхтэнд тулгарсан асуудалуудыг эмнэх, өвчинг нь намжаахад тусалдаг байна.

This image has an empty alt attribute; its file name is 1-297-1024x523.png

Эрхий хуруу: Эрхий хуруу нь ходоод, дэлүүтэй холбоотой байх бөгөөд хоол боловсруулах эрхтэнтэй холбоотой асуудалууд мөн сэтгэл гутралаас үүдэлтэй толгойн өвчинг намдаахад оролцдог байна.

Долоовор хуруу: Энэ хуруу нь давсаг, бөөртэй холбогддог. Энэ хуруунд иллэг хийж өгснөөр нурууны өвчин, шүдний өвчин түүнчлэн айдас, бухимдал ч арилдаг.  Мөн гарын тохой, булчингийн хэсэгт үүссэн эмзэглэл ч арилдаг байна.

This image has an empty alt attribute; its file name is 1-297-1024x523.png

Дунд хуруу: Энэхүү хуруу нь цөсний хүүдий, элэгтэй холбогддог. Энд иллэг хийвэл ядаргаа, хий ханиалганд тустай байх болно. Энэ иллэг мөн уур бухимдал, цочимтгой, аймхай, тогтворгүй байдалд ч эерэгээр нөлөөлдөг.

Ядам хуруу: Энэ хуруу нь бидний элэг, бүдүүн гэдэстэй холбогддог. Мөн уйтгар гунигт автаж, сөрөг бодол төрж, эрүүлээр сэтгэж чадахгүй болсон үед энэ хуруунд иллэг хийж өгөх их тустай.

This image has an empty alt attribute; its file name is 1-297-1024x523.png

Чигчий хуруу: Чигчий хуруу нь зүрх, нарийн гэдэстэй холбогддог. Сэтгэл хөдлөлөө барих, хоолойн өвдөлтийг намдаахад тустай. Оюун ухааны хувьд өөртөө итгэх итгэлээ алдах, төөрч будилахаас хамгаалдаг.

             2. ХУРУУНЫ ҮЗҮҮР

5 хурууны үзүүрүүд дээр дарж иллэг хийвэл халуурах, хоолой өвдөх зэрэг ханиадны шинж тэмдэгүүд арилдаг байна.

This image has an empty alt attribute; its file name is 1-297-1024x523.png

            3. ДӨРВӨН ҮЕ

Хурууны 2 болон 3 дугаар үе дээр орших эдгээр 4 цэг нь бидний нүд, чихтэй холбогддог. Нүд болон чих өвдсөн тохиолдолд эдгээр цэгүүд дээр иллэг хийж илааршуулж болно. Мөн эдгээр биологийн идэвхит цэгүүд дээрээ иллэг хийдэг хүмүүс үүнийг хоолны шингэцэд сайн нөлөө үзүүлдэг хэмээн үздэг, ялангуяа хүүхдийн хоолны шингэцэд нэн тустай гэж үздэг.

This image has an empty alt attribute; its file name is 1-297-1024x523.png

ЛАНГИЙН СУВАГТ ОРШИХ ЦЭГҮҮД

Энэ хэсэгт эрхий хурууны үзүүрээс эхлээд бугуйн нугалардаг хэсэг хүртэлх бүх зай ордог. Энэ хэсэгт хэд хэдэн даралтын цэгүүд байдаг. Үүний бүх цэгүүд дээр болон зарим нэг цэгүүд дээр иллэг хийн хоолой сэрвэгэнүүлсэн, ханиаж найтаалгадаг, жихүүдэс хүргэдэг ханиадны нийтлэг шинж тэмдгүүдийг эмчлэх боломжтой. Энэ хэсэг нь нурууны нугастай холбоотой байх тул үүнийг нурууны өвдөлтийг намжаахад тустай гэж үздэг.

This image has an empty alt attribute; its file name is 1-297-1024x523.png

ЗҮРХНИЙ 7-Р ЦЭГ.

Энэ цэг нь сэтгэл санааны тавгүйтэлийг арилгахад тустай нь нотлогдсон судалгаанууд 2017 оноос бүртгэгдэх болсон. Судалгаагаар зүрх судасны хагалгаа хийлгэхийн өмнө энэ гарын иллэгийг хийлгэсэн хүмүүсийн хагалгааны талаарх сэтгэл зовинол нь эрс багассан нь ажиглагдсан байна. зүрхний 7-р цэг бугуйн нугалардаг атираат хэсэгт байрладаг. Хоёр гарынхаа энэ цэг дээр тус бүр 1 минут илж тайвшралыг мэдэрч болно.

This image has an empty alt attribute; its file name is 1-297-1024x523.png

БУГУЙН ГАДНА БА ДОТООД ЦЭГ

Энэ цэгийг олохын тулд гарынхаа 3 хурууг ашиглан буйнаасаа 1 инч доош хэмжээд бугуйн төв хэсэгт орших дотоод хаалга хэмээгддэг цэгийг олж чангахан илж өгөөрэй. Дотор эвгүйрхэх, ходоод өвдөх зэрэг хоол боловсруулах эрхтэнтэй холбоотой зарим нэг асуудалууд шийдвэрлэхэд нэн тустай байх болно. Мөн энэхүү онцгой цэг дээр иллэг хийснээр толгойн өвчин намжихаас гадна сайн ч эмчлэгддэг байна.

This image has an empty alt attribute; its file name is 1-297-1024x523.png

ГАРЫН ХОНХОР ЦЭГ

Энэ цэг нь гарын долоовор болон эрхий хуруудын хооронд орших бөгөөд энэхүү цэгт хийгддэг иллэгийг өвдөлт намдаадаг гэж үздэг. Толгойн өвдөлт, хүзүү, мөрний өвчин, шүдний өвчинд ч тустай. Мөн, 6 долоо хоногийн давтамжтай тайвшруулах эмчилээний үр дүнд өтгөн хаталттай хүний асуудал ч шийдэгдсэн байна.

This image has an empty alt attribute; its file name is 1-297-1024x523.png

ЭРХИЙ ХУРУУНЫ УГ ДЭЭРХ ЦЭГ

Энэ цэг нь бугуйн нугалардаг хэсэгт ойр, эрхий хурууны угт байрладаг цэг юм. Энэ цэг дээр даралт өгөгдсөнөөр амьсгалтай холбоотой асуудалууд болоод амьсгалын замын өвчлөлүүд илааршдаг байна. Мөн энэ цэг нь сэтгэл хөдлөлөө барьж аз жаргалтай байхад тань ч тусалж чадна.

This image has an empty alt attribute; its file name is 1-297-1024x523.png

ЧИГЧИЙ ХУРУУНЫ УГ ДЭЭРХ ЦЭГ

Алганы хамгийн том нугалаасны дээхнэ талд чигчий хурууны төгсгөлд энэ чухал цэг оршдог. Энэ цэг дээр чангавтар дарж илэхэд чих, толгой, хүзүү зэргийн өвчин намддаг. Энэ цэг дээр хийдэг иллэг нь мөн давсаг, элэг хоёрын хоорондох инергийг тэнцвэржүүлж өгдөг байна. Эцэст нь хэлэхэд, энэ цэгийн иллэг нь таныг илүү өөртөө итгэлтэй, бие даасан, хүчтэй, тэсвэр тэвчээртэй байхад тусална.

This image has an empty alt attribute; its file name is 1-297-1024x523.png

Эх сурваж: Brightside.me

Бидний амьдралд урьдчилан тооцоолох боломжгүй аливаа эрсдэл тохиолдож байдаг. Эрсдэлийг бид халтирч унах, гэмтэж бэртэх, өвдөх зэргээр ойлгодог. Гэвч эрсдэл гэдэг нь бидэнд тохиолдож болзошгүй, тодорхой хэмжээгээр хохирол учруулах нөхцөл байдал үүсэх явдал юм. Өөрөөр хэлбэл халтирч унах нь эрсдэл биш, харин халтирч унаснаас үүсэх нөхцөл байдал нь эрсдэл юм. Эрсдэл тохиолдох үед бид бэлтгэлтэй байх хэрэгтэй. Ялангуяа эрүүл мэнд бидний хувьд хамгаалах ёстой хамгийн чухал үнэт зүйлсийн нэг гэдэгт та санал нэгдэх биз.

This image has an empty alt attribute; its file name is 1-297-1024x523.png

Бид бүхэн эрүүл энх байж, хайртай дотнын хүмүүсээ хамгаалж
аливаа зүйлийг хийж бүтээнэ.

Бидний эрүүл мэндэд маш олон эрсдэлд хүчин зүйл нөлөөлдөг байна. Үүнийг бүлэглэн авч үзвэл, хүрээлэн буй орчны нөлөө 25% , удамшлын элдэв өвчин 10%, эмнэлгийн үйлчилгээ, цаг үеэ олсон байдал 10%, амьдралын хэв маягаас 55% хамаардаг байна. Орчны нөлөөний хувьд өнөөдөр Монголын нөхцөл байдалд агаарын бохирдол, хог хаягдал, хөрсний бохирдол зэрэг нь тулгамдаж буй асуудлуудын нэг болоод байна.

This image has an empty alt attribute; its file name is 1-297-1024x523.png

Тухайлбал, зүрх судасны өвчлөлийн 20 орчим хувь, уушгины хавдрын 40 орчим хувь нь агаарын бохирдлоос үүдэлтэй ба нийт нас баралтын 9-13 хувь нь агаарын бохирдолтой ямар нэгэн байдлаар холбоотой гэсэн судалгаа гарсан байна. Хог хаягдал, хөрсний бохирдол нь нян, химийн хорт бодис агуулсан байдаг тул хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, олон төрлийн халдварт өвчин, хордлогууд үүсгэх гол хүчин зүйл болдог байна.

This image has an empty alt attribute; its file name is 1-297-1024x523.png

2018 оны байдлаар дунджаар 5000 гаруй хүн зүрх-судасны тогтолцооны өвчин, 4000 гаруй хүн хавдраар, 2500 гаруй хүн гэмтэл хордлого ба гаднын шалтгааны улмаас нас барсан байна. Халдварт бус өвчний гол шалтгаан болох амьдралын буруу хэв маяг буюу архи, тамхины хэрэглээ, эрүүл бус хооллолт, хөдөлгөөний дутагдал нь манай улсын хүн амын дунд эрс нэмэгдэж байна. Тухайлбал, Нийт хүн амын 27,1% тамхи татдаг, 20% архи хэтрүүлэн хэрэглэдэг, 22,3% хөдөлгөөний дутагдалтай, 54,4% илүүдэл жинтэй, 19,7% таргалалттай байна.

This image has an empty alt attribute; its file name is 1-297-1024x523.png

Мэдээж эрүүл мэндтэй холбоотой эдгээр эрсдэлүүд нь санхүүгийн асуудлыг байнга дагуулж байдаг. Бид орчны нөлөө, амьдралын буруу хэв маягаасаа үүдэн өвчин туслаа гэж бодоход туссан өвчнөө эдгээх, эмчлэхэд зайлшгүй мөнгө шаардагдана.

Айл өрхийн орлого, зарлага харилцан адилгүй учраас эмчилгээний зардал өрхийн санхүүд харилцан адилгүй нөлөө үзүүлнэ. Гэвч өндөр дүнтэй эмчилгээний зардал гарах тохиолдолд тухайн өрхөд санхүүгийн хүндрэлийг бий болгох нь мэдээж.

This image has an empty alt attribute; its file name is 1-297-1024x523.png

Тухайлбал, Тухайн өрхийн ам бүл 4 байлаа гэж бодъё. Аав өрхийн орлогын 60%, ээж өрхийн орлогын 40% бүрдүүлдэг. Аав буюу өрхийн гол орлого бүрдүүлэгч өвдөж, ажил хийх боломжгүй болсон нөхцөлд ээж өрхийн санхүүг ганцаараа авч явах шаардлагатай учирна. Энэ тохиолдолд тухайн өрхийн орлого буурч өрхийн санхүүгийн тогтвортой байдал алдагдах нь тодорхой.

This image has an empty alt attribute; its file name is 1-297-1024x523.png

Өөрөөр хэлбэл байрны зээлийн төлбөр, хоол хүнс ахуйн зардал, хүүхдүүдийн сургалтын төлбөр, хэрэглээний зардлуудыг зохицуулахын тулд зээл авах, ойр дотнын хүнээс мөнгө зээлэх, зардлуудаа танах шаардлагатай тулгарна. Эдгээр зардлуудаас гадна нэмэлтээр Аавын эмчилгээний зардлыг зохицуулах болж санхүүгийн хүндрэл үүснэ. Иймээс бид бүхэн эрүүл мэндтэй холбоотой эрсдэлүүдээс үүдэх санхүүгийн хүндрэлтэй байдлыг даван туулах, доголдохоос сэргийлэх арга замыг хайж өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах хэрэгтэй.

Categories
Uncategorized

Хөөнгө буюу усан тарга гэж юу болох түүнээс хэрхэн зайлсхийх тухай, эмчлэх уламжлалт аргууд ХАДГАЛААД АВААРАЙ

Хөөнгө буюу усан тарга гэж юу болох түүнээс хэрхэн зайлсхийх тухай Өглөө сэрэхэд нүд бүлцийн, хуруу хөөгөөд, бөгж тань багтахаа больчихдог асуудлынхаа хариултыг хайн, одоо хэр нь ололгүй арга мухардаж сууна уу.

Хүн 0,45 кг өөх хуримтлуулахын тулд өөрийн хэрэгцээт хэмжээнээс гадна нэмэлт 3500 ккал илчлэг идэх ёстой. Тэгэхээр нэг өдрийн дотор 10000 гаруй ккал илчлэг нэмж идэж байж 1,3 кг өөх хуримтлуулна гэсэн үг юм.

This image has an empty alt attribute; its file name is 1-296-1024x523.png

Тийм болохоор санаа зоволтгүй.Хүний бие нь гормон болон натри, кали мэтийн эрдэс бодисын тусламжтайгаар зохист тэнцвэрээ хадгалж байдаг. Гэтэл энэхүү тэнцвэр түр хугацаагаар алдагдсанаас хүн өглөө сэрэхдээ бага зэрэг “хөөсөн” байх нь бий. Ийнхүү усан тарга үүсгэх шалтгаануудын эрэлд гарцгаая.

Натри ба түр зуурын шинжтэй усан тарга Натригаас үүсэлтэй усан тарга нь давс ихтэй, сайтар боловсруулсан хүнснээс их хэмжээний натри авсантай холбоотой байдаг. Натри нь хүний биед чухал үүрэгтэй ч цусан дахь натрийн хэмжээ харьцангуй бага байх ёстой. Хэрэв та хэт шорвог хоол идвэл (цусанд их хэмжээний натри оруулж байна гэсэн үг) таны бие түүнийг “шингэлэх”-ийн тулд хэрэгцээт усыг нөөцлөсөн нь таны нүүр, гар хөөх шалтгаан болдог байна.

This image has an empty alt attribute; its file name is 1-296-1024x523.png

Цардуул, чихэр ба түр зуурын усан тарга Хэт боловсруулсан нүүрс усаар баялаг хоол хүнс мөн усан тарга үүсэхэд хүргэдэг. Хэрэв та оройн хоолондоо гоймон, цагаан будаа, чихэрлэг ундаа, хоол хүнс хэрэглэсэн бол цусан дах сахарын хэмжээ хурдацтайгаар нэмэгдэнэ.

Ингэснээр цуснаас сахарыг биеийн эд эс рүү зөөвөрлөхөд тусалдаг инсулин хэмээх гормоныг таны бие ялгаруулж эхэлдэг байна. Инсулины түвшин өндөр байвал таны бие натри болон шингэнийг нөөцлөх дохио өгнө. Нүүрс ус их хэмжээгээр агуулсан хоол хүнс инсулины хэмжээг огцом нэмэгдүүлдэг тул шингэн тогтмол хуримтлагдсаар байх магадлалтай.

This image has an empty alt attribute; its file name is 1-296-1024x523.png

Гормоны өөрчлөлт ба түр зуурын усан тарга Түр зуурын шинжтэй усан тарга үүсэхэд гормон бас нөлөөлөх нь бий. Эмэгтэйчүүдийн хувьд сарын тэмдгийн мөчлөгтэй давхцах гормоны өөрчлөлт нь 1-2 кг усан тарга нэмэхэд нөлөөлж болох бөгөөд энэ байдал 1 долоо хоног буюу түүнээс дээш хугацаагаар үргэлжилдэг байна. Хэдийгээр та гормоныөөрчлөлтөд орохоос зайлсхийх боломжгүй ч хоол хүнсэндээ өөрчлөлт оруулах замаар үүнд нөлөөлөх боломжтой.

This image has an empty alt attribute; its file name is 1-296-1024x523.png

Усан таргатайгаа ингэж тэмцээрэй Хоол хүнсэндээ цөөн хэдэн энгийн өөрчлөлтийг оруулснаар түр зуурын усан таргыг шийдвэрлэх боломжтой. Биед шингэн хуримтлагдахад нөлөөлдөг өвчлөл, эм тарианы зүйлс байдаг бөгөөд хэрэв танд усан таргын шинж ойр ойрхон болоод урт хугацаагаар илэрвэл яаралтай эмчдээ хандаж, ярилцах нь зүйтэй.

This image has an empty alt attribute; its file name is 1-296-1024x523.png

Давсны хэрэглээгээ хязгаарла Боловсруулалт өндөртэй хоол хүнс их хэмжээний натри агуулсан байх магадлалтай тул аль болох органик хоол хүнсийг сонгож хэрэглэ. Давс ихтэй зууш, шөл, амтлагч, соусны хэрэглээг багасгаж,хоол хийх болон хооллох үедээ зориулалтын давс цацагч ашиглан давсыг бага хэмжээгээр амтлах төдий хэрэглээрэй.

Цардуул болон чихрийн хэрэглээгээ багасга Цагаан талх, ердийн гоймон, цагаан будаа зэрэг сайтар боловсруулсан нүүрс усны оронд бүхэл үрийн бүтээгдэхүүнийг сонгож хэрэглэ. Эдгээр нь удаан шингэдэг тул цусан дахь сахар болон инсулины хэмжээг нэмэгдүүлэхгүй. Мөн чихэрлэг ундааны оронд ус юмуу ногоон цайг сонгоорой.

This image has an empty alt attribute; its file name is 1-296-1024x523.png

Хангалттай хэмжээний ус уу Биед усан тарга нэмэгдсэн үед нэмж шингэн хэрэглэж болохгүй мэт санагдаж магадгүй. Гэвч шингэн зүйл уух нь илүүдэл давс болон усыг биеэс гадагшлуулахад тусалдаг болохоор өдөрт 6-8 аяга ус тогтмол ууж заншаарай.

This image has an empty alt attribute; its file name is 1-296-1024x523.png

Кали хэрэглэ Кали нь биед шингэний тэнцвэрийг хадгалахад чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд натритай зохисттэнцвэрийг хангаж байх ёстой. Кали нь жимс болон хүнсний ногоонд элбэг байдаг ч ихэнх хүмүүс хоол хүнсээрээ дамжуулан хангалттай хэмжээний кали авч чаддаггүй. Хооллох болон хөнгөн зууш идэх бүртээ жимс юм уу хүнсний ногоо хэрэглэхийг хичээгээрэй.

Өглөө сэрэхэд нүд бүлцийн, хуруу хөөгөөд, бөгж тань багтахаа больчихдог асуудлынхаа хариултыг хайн, одоо хэр нь ололгүй арга мухардаж сууна уу. Усан таргын талаар таны мэдэхгүй бүхнийг энд бэлдлээ.

This image has an empty alt attribute; its file name is 1-296-1024x523.png

Жин тань өмнөх өдрөөсөө 1,3 кг-ийн зөрүүтэй хэлбэлзэхийг хараад “Юу идсэн болоод” гэж өөрийгөө “зүхэн” суугаа юм биш биз. Сэтгэл сэргээм сайхан мэдээ дуулгахад энэ хэлбэлзэл нь өөх бус ус гэвэл арай наана сонсогдож байна уу. Учир нь нэг л шөнийн дотор өөх 1,3 кг нэмэгдэх боломж байхгүй. Хүн 0,45 кг өөх хуримтлуулахын тулд өөрийн хэрэгцээт хэмжээнээс гадна нэмэлт 3500 ккал илчлэг идэх ёстой. Тэгэхээр нэг өдрийн дотор 10000 гаруй ккал илчлэг нэмж идэж байж 1,3 кг өөх хуримтлуулна гэсэн үг юм. Тийм болохоор санаа зоволтгүй.

This image has an empty alt attribute; its file name is 1-296-1024x523.png

Хүний бие нь гормон болон натри, кали мэтийн эрдэс бодисын тусламжтайгаар зохист тэнцвэрээ хадгалж байдаг. Гэтэл энэхүү тэнцвэр түр хугацаагаар алдагдсанаас хүн өглөө сэрэхдээ бага зэрэг “хөөсөн” байх нь бий. Ийнхүү усан тарга үүсгэх шалтгаануудын эрэлд гарцгаая.

Натри ба түр зуурын шинжтэй усан тарга

This image has an empty alt attribute; its file name is 1-296-1024x523.png

Натригаас үүсэлтэй усан тарга нь давс ихтэй, сайтар боловсруулсан хүнснээс их хэмжээний натри авсантай холбоотой байдаг. Натри нь хүний биед чухал үүрэгтэй ч цусан дахь натрийн хэмжээ харьцангуй бага байх ёстой. Хэрэв та хэт шорвог хоол идвэл (цусанд их хэмжээний натри оруулж байна гэсэн үг) таны бие түүнийг “шингэлэх”-ийн тулд хэрэгцээт усыг нөөцлөсөн нь таны нүүр, гар хөөх шалтгаан болдог байна.

This image has an empty alt attribute; its file name is 1-296-1024x523.png

Цардуул, чихэр ба түр зуурын усан тарга

Хэт боловсруулсан нүүрс усаар баялаг хоол хүнс мөн усан тарга үүсэхэд хүргэдэг. Хэрэв та оройн хоолондоо гоймон, цагаан будаа, чихэрлэг ундаа, хоол хүнс хэрэглэсэн бол цусан дах сахарын хэмжээ хурдацтайгаар нэмэгдэнэ. Ингэснээр цуснаас сахарыг биеийн эд эс рүү зөөвөрлөхөд тусалдаг инсулин хэмээх гормоныг таны бие ялгаруулж эхэлдэг байна. Инсулины түвшин өндөр байвал таны бие натри болон шингэнийг нөөцлөх дохио өгнө. Нүүрс ус их хэмжээгээр агуулсан хоол хүнс инсулины хэмжээг огцом нэмэгдүүлдэг тул шингэн тогтмол хуримтлагдсаар байх магадлалтай.

This image has an empty alt attribute; its file name is 1-296-1024x523.png

Гормоны өөрчлөлт ба түр зуурын усан тарга

Түр зуурын шинжтэй усан тарга үүсэхэд гормон бас нөлөөлөх нь бий. Эмэгтэйчүүдийн хувьд сарын тэмдгийн мөчлөгтэй давхцах гормоны өөрчлөлт нь 1-2 кг усан тарга нэмэхэд нөлөөлж болох бөгөөд энэ байдал 1 долоо хоног буюу түүнээс дээш хугацаагаар үргэлжилдэг байна. Хэдийгээр та гормоны өөрчлөлтөд орохоос зайлсхийх боломжгүй ч хоол хүнсэндээ өөрчлөлт оруулах замаар үүнд нөлөөлөх боломжтой.

This image has an empty alt attribute; its file name is 1-296-1024x523.png

Усан таргатайгаа ингэж тэмцээрэй

Хоол хүнсэндээ цөөн хэдэн энгийн өөрчлөлтийг оруулснаар түр зуурын усан таргыг шийдвэрлэх боломжтой. Биед шингэн хуримтлагдахад нөлөөлдөг өвчлөл, эм тарианы зүйлс байдаг бөгөөд хэрэв танд усан таргын шинж ойр ойрхон болоод урт хугацаагаар илэрвэл яаралтай эмчдээ хандаж, ярилцах нь зүйтэй.

This image has an empty alt attribute; its file name is 1-296-1024x523.png

Давсны хэрэглээгээ хязгаарла

Боловсруулалт өндөртэй хоол хүнс их хэмжээний натри агуулсан байх магадлалтай тул аль болох органик хоол хүнсийг сонгож хэрэглэ. Давс ихтэй зууш, шөл, амтлагч, соусны хэрэглээг багасгаж, хоол хийх болон хооллох үедээ зориулалтын давс цацагч ашиглан давсыг бага хэмжээгээр амтлах төдий хэрэглээрэй.

Цардуул болон чихрийн хэрэглээгээ багасга

Цагаан талх, ердийн гоймон, цагаан будаа зэрэг сайтар боловсруулсан нүүрс усны оронд бүхэл үрийн бүтээгдэхүүнийг сонгож хэрэглэ. Эдгээр нь удаан шингэдэг тул цусан дахь сахар болон инсулины хэмжээг нэмэгдүүлэхгүй. Мөн чихэрлэг ундааны оронд ус юмуу ногоон цайг сонгоорой.

This image has an empty alt attribute; its file name is 1-296-1024x523.png

Хангалттай хэмжээний ус уу

Биед усан тарга нэмэгдсэн үед нэмж шингэн хэрэглэж болохгүй мэт санагдаж магадгүй. Гэвч шингэн зүйл уух нь илүүдэл давс болон усыг биеэс гадагшлуулахад тусалдаг болохоор өдөрт 6-8 аяга ус тогтмол ууж заншаарай.

This image has an empty alt attribute; its file name is 1-296-1024x523.png

Кали хэрэглэ

Кали нь биед шингэний тэнцвэрийг хадгалахад чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд натритай зохист тэнцвэрийг хангаж байх ёстой. Кали нь жимс болон хүнсний ногоонд элбэг байдаг ч ихэнх хүмүүс хоол хүнсээрээ дамжуулан хангалттай хэмжээний кали авч чаддаггүй. Хооллох болон хөнгөн зууш идэх бүртээ жимс юм уу хүнсний ногоо хэрэглэхийг хичээгээрэй.

This image has an empty alt attribute; its file name is 1-296-1024x523.png
Categories
Uncategorized

Алимны цууны зөв хэрэглээ, ашиг тус. Ходоод, цөсний өвчин, ядаргаа, дархлаа дэмжих уламжлалт анагаах жорууд ЗААВАЛ УНШААРАЙ. ХАДГАЛААД АВААРАЙ

Алимны цууг бүх өвчнийг эмчлэх эм гэж үздэг түүнийг зөв хэрэглэх нь маш их ашиг тустай.

Толгой өвдөхөд:

1 аяга буцалсан усанд 1 цайны халбага алимны цуу хийнэ дээр нь 1 цайны халбага зөгийн бал нэмээд өдөрт 3-аас доошгүй аяга ууна.
Алимны цуу нэмсэн халуун усанд орох. Усанд орж байгаа ваннд 1 аяга алимны цуу хангалттай. Ийм усанд орох хугацаа 15-20 минутаас хэтрэхгүй байх ёстой бөгөөд дараа нь дор хаяж хагас цаг хэвтэж амрах хэрэгтэй.

This image has an empty alt attribute; its file name is 1-295-1024x523.png

Алимны цууг хүйтэн усанд дөрөв, нэгийн харьцаагаар хольж дотор нь алчуур дэвтээж толгооны ар талыг арчина, алимны цууг устай арав, нэгийн харьцаагаар бэлтгэсэн мөсийг дух, хүзүүн дээрээ тавь.
Хар толбо, хөхөрсөн толбо

Тэнцүү харьцаатай зөгийн балтай алимны цууны чийгшүүлэгч нь хар толбо, хөхрөлтийг арилгахад ашигладаг.

This image has an empty alt attribute; its file name is 1-295-1024x523.png

Чихний шуугиан

Ууршиж буй алимны цуутай усны ууранд чихээ байрлуул. Энэ нь чих шуугих түүнчлэн сонсгол муутай үед сайн тусалдаг.

Хөлний хуурайшсан арьс, ивэрхий

10 литр бүлээн усанд 1 хоолны халбага давс, 1 хоолны халбага алимны цуу нэмж хутгаад 10 минутын турш уусмал бүхий сав руу хөлөө дүрнэ. Дараа нь арьсны барзгар хэсгүүдийг хөл үрэгч чулуугаар үрнэ. Уг процедурыг 1 долоо хоногийн турш өдөр бүр хийх ёстой.

This image has an empty alt attribute; its file name is 1-295-1024x523.png

Амны хөндийн өвчин

200 мл буцалсан хүйтэн усанд 1 хоолны халбага алимны цуу нэмээд холино. 1 сарын турш өглөө, орой бүр амаа зайлж угаана. Уг процедур нь шүдний паалан дээр өнгөр үүсэхээс зайлс хийх, цооролт, буйлны үрэвсэхээс урьдчилан сэргийлэхэд тусална. Энэ тохиолдолд алимны цуугаар амаа зайлж угаасны дараа шүдээ угаах хэрэгтэй, учир нь энэ нь хүчтэй бэлдмэл юм.

Хүчтэй ханиалгах, нус гоожих

400 мл алимны цуун дээр 200 мл усыг хийж холино. Бага гал дээр халаана. Халуун уусмалын уураар нэг долоо хоногийн турш өдөрт 4-5 удаа утлага хийнэ.

This image has an empty alt attribute; its file name is 1-295-1024x523.png

Хоолны хордлого

Алимны цуу нь хоол боловсруулах эрхтний эмгэгийн үед ходоодыг хурдан сэргээхэд сайн нөлөө үзүүлнэ. Өдөрт 1-3 удаа хоол идэхийн өмнө 20 минутын өмнө алимны цуутай ус ууна.

Алимны цуу хамгийн тустай хүнсний бүтээгдэхүүнд тооцогддог бөгөөд айл бүрийн хөргөгчинд заавал байх ёстой зүйлийн нэг болов уу. Энэхүү шидэт бүтээгдэхүүнийг та хоол хүнс, эрүүл мэнд, цэвэрлэгээ гээд бүхий л зүйлд ашиглах боломжтой. Та нэг цайны халбага алимны цууг зөгийн бал, нэг аяга устай өлөн элгэн дээрээ ууснаар өдрийн хэрэгцээт амин дэмээ авч чадна. Хэрвээ та ходоодны хүчил багатай бол алимны цуу хамгийн шилдэг эмчилгээ болно. Үүнээс гадна алимны цуу нь бодисын солилцоог тэнцвэржүүлдэг бөгөөд өвчин намдаах, үрэвслийн эсрэг үйлчилгээтэй. Ингээд алимны цууны 10 ашиг тусын талаар мэдээлэл хүргэе.

This image has an empty alt attribute; its file name is 1-295-1024x523.png

1. Вирусийн эсрэг үйлчилгээтэй

Вирусийн эсрэг үйлчилгээтэй

Алимны цуу нь вирусийн эсрэг өндөр үйлчилгээтэй учир дархлаа сэргээх, төрөл бүрийн нянгийн гаралтай өвчнийг эмчлэхэд ашигладаг.  Мөн харшлын эсрэг үйлчилгээ үзүүлнэ.

2. Хоол боловсруулах эрхтэний үйл ажиллагааг дэмжиж, хорт бодисыг биеэс гадагшлуулна

This image has an empty alt attribute; its file name is 1-295-1024x523.png

Хоол боловсруулах эрхтэний үйл ажиллагааг дэмжиж, хорт бодисыг биеэс гадагшлуулна

Алимны цуу нь бие организмыг цэвэрлэж, элгэн дэхь хорт бодисыг гадагшлуулдаг.

Хориглох заалт: Зөгийн бал, алимны цуутай усыг ходоодны хүчил ихтэй, ходоодны шархтай, элэгний хатуурал, элэгний вирус, шээсний замын өвчтэй хүмүүс уух хориотой байдаг. Мөн антибиотик эмчилгээ хийлгэж байгаа тохиолдолд алимны цуутай ус ууж болохгүй.

This image has an empty alt attribute; its file name is 1-295-1024x523.png

3. Калиар баялаг

Калиар баялаг

Алимны цуу нь зүрх болон булчингийн үйл ажиллагааг тогтворжуулах, хэвийн өсөлт хөгжил, мэдрэлийн системийн хамгийн чухал амин дэм болох калиар баялаг байдаг.

4. Цусан дахь сахарын хэмжээг зохицуулж, цусны даралтыг тогтворжуулна

This image has an empty alt attribute; its file name is 1-295-1024x523.png

Цусан дахь сахарын хэмжээг зохицуулж, цусны даралтыг тогтворжуулна

Хоол хүнсэндээ алимны цууг хэрэглэснээр цусан дахь сахарын хэмжээ тогтворжиж, инсулины концентраци нэмэгддэг байна.

5. pН-ийн балансыг тэнцвэржүүлнэ

pН-ийн балансыг тэнцвэржүүлнэ

Алимны цуунд уксус ихээр агуулагддаг учир рН-ийн балансыг тэнцвэржүүлдэг аж. Энэ нь эрүүл хооллолтын нэг үндэс болдог байна.

This image has an empty alt attribute; its file name is 1-295-1024x523.png

6. Эрүүлээр жин хасахад нөлөөлнө

Эрүүлээр жин хасахад нөлөөлнө

Өөх хайлуулдаг учир эрүүлээр жин хасахад ихээхэн тустай юм байна. Та өдөр бүр нэг цайны халбага алимны цууг аяга устай өлөн дээрээ уух хэрэгтэй.

7. Шүдийг цайруулж, бэхжүүлнэ

Шүдийг цайруулж, бэхжүүлнэ

This image has an empty alt attribute; its file name is 1-295-1024x523.png

Шүдээ цайруулж, бэхжүүлэхийн тулд өдөр бүр амаа алимны цуугаар зайлахад л хангалттай.

8. Таны үсийг гялалзсан, өтгөн харагдуулах болно

Таны үсийг гялалзсан, өтгөн харагдуулах болно

Долоо хоногт нэг удаа үсээ угаасныхаа дараа алимны цуутай усаар толгойгоо зайлаарай. Ингэснээр таны үс гялалзсан, өтгөн харагдана.

This image has an empty alt attribute; its file name is 1-295-1024x523.png

9. Хөхрөлт болон нарны түлэгдэлтийг арилгана

Хөхрөлт болон нарны түлэгдэлтийг арилгана

Наранд түлэгдсэн бол та алимны цуутай усанд алчуур норгоод түлэгдсэн хэсэгтээ тавих хэрэгтэй. Алимны цуу арьсанд шингэснээр өвчин намдаж, таагүй байдал арилах болно.

10. Арьсыг тайвшруулж, толбо арилгана

Арьсыг тайвшруулж, толбо арилгана

Нүүрэн дээрх сэвх толбоо арилгахын тулд алимны цуу шингээсэн хөвөнгөөр нүүрээ арчаарай. Өглөө, өдөр, орой үүнийг давтах хэрэгтэй.

This image has an empty alt attribute; its file name is 1-295-1024x523.png

Аливаа сувилал хийж эхлэхийн өмнө нарийн мэргэжлийн эмчид үзүүлж оношилгоо хийлгэсэн байх нь нэн чухал юм.

Алимыг хальстай нь гар аргаар шахаж гаргасан шүүсийг зориулалтын саванд бага зэрэг элсэн чихрийн хамт тодорхой хугацааны турш дарж исэлдүүлсэнээр алимны дарс буй болж улмаар исэлдэх явцад ферментүүд, цууны хүчлийн бактери үүсэн үржсээх алимны цуу буй болдог байна.

Био тунадаст алимны цууны найрлагад

Амин дэмүүд В1, В2, В6, Витамин С, Витамин Е, Провитамин А, Фолийн хүчил

This image has an empty alt attribute; its file name is 1-295-1024x523.png

Минералууд Кали, Кальци, Магнез, Натри, Фосфор, Хлор, Хүхэр

Эрдэсүүд Төмөр, Зэс, Манган, Цинк, Бор, Силиц

Ферментүүд амин хүчлүүд, органик хүчлүүд

Эслэгүүд Таннин, Гербийн хүчлүүд

Антиохидант, флавонойд

Алимны цууны анагаах увидас

This image has an empty alt attribute; its file name is 1-295-1024x523.png

Давсагны үрэвсэл

Элэгний өөхлөлт, цөсний хүүдийн элсэнцэр, чулууг цэвэрлэн өвчлөлүүд

Сахарын өвчин, цусан дах сахар

Ходоодны хүчил ихдэх ба багадах

Цусны даралт, холестерин

Архаг өтгөн хаталт болон бодисын солилцооны өвчлөл

This image has an empty alt attribute; its file name is 1-295-1024x523.png

Нарийн бүдүүн гэдэсний ялзрал үүсгэгч бактерийн эсрэг хоол боловсруулах эрхтнүүдийн үйл ажиллагааны доголдол өвчлөл

Хэвлийн илүүдэл өөх, таргалалт

Арьс хуурайшилт, арьсны идээт үрэвсэлт өвчнүүд

Үс хагтах, хуурайших, загатнах

Хэт хөлрөх, эвгүй үнэртэй хөлрөх

Амны эвгүй үнэр, хоолойн өвчих, буйлны үрэвсэл

This image has an empty alt attribute; its file name is 1-295-1024x523.png

Хөлийн шивэр, хөлийн мөөгөнцөр

Шавьж, зөгийд хатгуулах, наранд түлэгдэх

Хэрэглэх заавар:

Цусан дах сахар ихдэх, сахарын өвчиний анхан шатанд өдөрт 2 удаа 200 гр бүлээн усанд 1 цайны халбага алимны цуу хутгаад өглөө үдэш ууна. Сахарын өвчтэй хүн зөгийн бал хэрэглэхгүй

Элэг өөхлөлт, цөсний хүүдийн өвчлөлүүдэд өглөө бүр өлөн элгэн дээрээ 250 гр бүлээн усанд 1 амны том халбага алимны цуу хутгаад бага багаар аажуу ууна.

This image has an empty alt attribute; its file name is 1-295-1024x523.png

6-12 сарын турш тасралтгүй хэрэглэнэ.

  1. Давсагны хурц үрэвсэлд 250 гр бүлээн усанд нэг амны том халбага алимны цуу хутган өдөрт 3 удаа 2 ууна. 3-7 хоногийн турш хэрэглэнэ.

Жич: Ходоодны хүчил арвидах цээж хорсох эмгэгт алимны цууг хоолны дараа өдөрт 2 удаа ууж хэрэглэнэ.

Дээр өгүүлсэн бусад өвчнүүдэд өглөө өлөн элгэн дээрээ 250 гр бүлээн усанд 1 цайны халбага цуу, 1 цайны халбага био сайн чанарын зөгийн балтай хутган ууж хэрэглэнэ.

This image has an empty alt attribute; its file name is 1-295-1024x523.png

Үс унах, хагтах эсвэл тослогжих үед үсээ угаасны дараа 400 гр бүлээн усанд 50 гр цуу холин толгой үсээ шавшин зайлна.

Биеийн арьс хуурайшин загатнахад банны талаар усанд 250 гр алимны цуу хийн 20 минут орох.

Хөлийн шиврийг 3 литер бүлээн усанд 150-200 гр алимны цуу хийн 15 минут дүрэх

Бие суганы эвгүй үнэр болон хэт хөлрөх өвчинд Deodorant 300 гр усанд 4 цайны халбага алимны цуу холин арьсандаа шүршиж шавшиж хэрэглэх

This image has an empty alt attribute; its file name is 1-295-1024x523.png

Шавьж, зөгийн хатгасан шарх хавдарт цэвэр цуу хөвөнд шингээн шарханд шавшиж түрхэн хөвөнгийн дээр хүйтэн мөсөн жин 15-20 минут тавихад хавдар хурдан бууж өвчин намдана.

Наранд түлэгдсэн арьсанд 1×10 хэмжээтэй найруулсан алимны цуутай усаар шавшина.

Хөлийн мөөгөнцөрт хөвөнд цэвэр цуу шингээн өдөрт 2 удаа шавшиж хэрэглэнэ. Оймсоо алимны цуутай усанд 1 цаг байлгаад дараа нь угаалгын машинд угаах нь мөөгөнцрийг халдваргүйжүүлэх тустай.

This image has an empty alt attribute; its file name is 1-295-1024x523.png

Амны эвгүй үнэр, буйлны үрэвсэл, хоолойн өвчинд 100 гр усанд 1 цайны халбага цуу холин ам хоолойгоо өдөрт 2 удаа зайлна.

Аливаа шинэ эмчилгээг эхлэхийн өмнө эмчид үзүүлж нарийн шинжилгээ өгсөн байх нь нэн чухал.

Органик тунадаст алимны цууны эмчилгээ нь элдэв хортой сөрөг нөлөө үгүй болно.

Жич: Дотроосоо ууж эмчлэх эмчилгээний үед шүдээ сайтар угаахыг зөвлөж байна.

Ходоод гэдэсний хурц болон архаг үрэвсэл, шархтай хэт мэдрэг хүмүүс алимны цууны сувилал эмчийн зөвлөгөөгүйгээр хийхийг хориглоно.

Categories
Uncategorized

Дэлхийн хамгийн алдартай хятадын хоол судлаачийн эрүүл мэндийг бүхэлд нь бүрэн сэргээх жор. Хүрэн манжин, лууван, алимыг хооронд нь холиод “Ид шидийн ундаа” бэлтгээрэй ХАДГАЛААД АВААРАЙ

Хятадын алдарт хоол судлаач Чен Ли энэхүү жорыг бүтээхдээ орц найрлага нь маш энгийн бөгөөд хүртээмжтэй байх ёстойг үндэслэсэн бөгөөд ингэснээр хүн бүр энэ гайхалтай эмчилгээний ундааг хийж чадна.

Хүрэн манжин, лууван, алим нь шаардлагатай бүх элементүүдийг агуулдаг бөгөөд хямд байдаг тул жор нь үнэхээр хялбар юм. 1 ширхэг хүрэн манжин, 2 ширхэг лууван, 1 ширхэг алим ав. Тэднээс шүүс шахаж эсвэл смүүти хийж ууна. Нэг цаг орчим байлгана, учир нь эдгээр бүтээгдэхүүн нь бүх чухал нэгдлүүдийг гаргахад хэсэг хугацаа шаардагддаг.

This image has an empty alt attribute; its file name is 1-294-1024x523.png

Энэ ундаа яагаад ашигтай вэ?

Энэхүү ундаа нь элэг, бөөрийг хоргүйжүүлэх, сарын тэмдгийн өвдөлтийг намдаах, дархлааг бэхжүүлэх, арьсыг залуужуулах, бамбай булчирхайг эдгээх үйлчилгээтэй.

Анхааруулга: Энэ ундааг чихрийн шижин, суулгалт, бөөрний чулуу, ходоодны өвчтэй хүмүүст хэрэглэхийг зөвлөдөггүй.

This image has an empty alt attribute; its file name is 1-294-1024x523.png

Манжингийн ашиг тус

Хүрэн манжинд агуулагддаг Бетацьянин хэмээх бодис нь биеэс хорт бодисыг гадагшлуулж, хорт хавдраас сэргийлдэг. Цөсний хүүдийн өвчнийг анагааж, холестерины хэмжээг бууруулна.Хүрэн манжин нь B1, B2, B2, C зэрэг витаминууд болон фолийн хүчилээр баялаг тул биед нэн тустай.

Булчингийн эдийг хөгжүүлэх, хадгалахад шаардлагатай амин хүчлийг агуулдаг. Энэ нь бамбай булчирхайд сайн нөлөө үзүүлдэг иодыг агуулдаг. Үүнээс гадна хүрэн манжингийн шүүс нь цусны даралтыг бууруулж, зүрхний шигдээс, зүрхний өвчнөөс сэргийлдэг.

This image has an empty alt attribute; its file name is 1-294-1024x523.png

Луувангийн ашиг тус

Лууван нь нүдний харааг сайжруулж, хэрэглэхэд байгалийн гаралтай витамин А болж хувирдаг бетакаротинаар баялаг юм. Нүдний торлог бүрхэвчид витамин А нь родопсин болж хувирдаг бөгөөд энэ нь харанхуйд илүү сайн харагдахад тусалдаг харааны пигмент юм.

Судалгаанаас харахад луувангийн найрлага дахь байгалийн пестицид болох фалкаринол агуулагддаг тул уушги, хөх, бүдүүн гэдэсний хорт хавдар тусах эрсдэлийг гуравны нэгээр бууруулдаг. Тэд атеросклероз үүсгэдэг муу холестерины төвшинг бууруулдаг.

This image has an empty alt attribute; its file name is 1-294-1024x523.png

Эдгээр нь арьсны эсийг хамгаалж, чөлөөт радикалуудтай тэмцдэг антиоксидантаар баялаг. Лууван нь элгийг хоргүйжүүлэх, батга арилгах, шингэн алдалтаас урьдчилан сэргийлэхэд тусалдаг.

Алимны ашиг тус

Хятадын анагаах ухаанд алим нь зүрхийг бэхжүүлж, цангааг тайлахад тусалдаг гэж үздэг. Алимны цуу нь бөөрний чулуу үүсэхээс сэргийлж чадна. Судалгаанаас үзэхэд алимыг өдөр бүр хэрэглэх нь арьсны өвчний хөгжлийг бууруулдаг.

This image has an empty alt attribute; its file name is 1-294-1024x523.png

Бразилд хийсэн судалгаагаар хоолны өмнө нэг алим идвэл эмэгтэйчүүд алим иддэггүй эмэгтэйчүүдээс 33 хувиар илүү жин хасдаг гэж тогтоожээ. Алим нь зөвхөн 50-80 калори илчлэг өгөх бөгөөд өөх тос, натри агуулаагүй болно. Эдгээр жимс нь витамин С, А, флавоноидын баялаг эх үүсвэр юм. Алим нь калийн маш сайн эх үүсвэр бөгөөд зүрхний эрүүл мэндэд тустай.

Ургацаа эд хурааж буй энэ сайхан цагт хүрэн манжин дарах маш амархан арга хүргэж байна. Энэ аргаар дараад, 7 хоногийн дараа гэхэд салад, зууш хийгээд идэж болно. Мөн хөргөгчинд хоёр сар хадгалах боломжтой. Энэ аргаар өргөст хэмх, алаг салат (дунайский), чинжүү дарж болно.

This image has an empty alt attribute; its file name is 1-294-1024x523.png

Тайлбар:

х.х – хоолны халбага 15мл

ц.х – цайны халбага 5 мл

Орц:

Хүрэн манжин – 1 кг

Ус – 1 аяга буюу 240 мл

Алимны цуу – 2 аяга буюу 480 мл

Сахар – 30 гр

Бүхэл хар перц – 1 ц.х

This image has an empty alt attribute; its file name is 1-294-1024x523.png

Хийх заавар:

1. Хүрэн манжингаа 45 минут буцалгаж болгоно.

2. Хальсыг цэвэрлээд, жигд зузаантайгаар хүссэн хэлбэрээр хэрчинэ.

3. Ариутгасан варианы шилэнд хэрчсэн хүрэн манжингаа хувааж хийнэ.

4. Ус, алимны цуу, сахар, хар перцээ хийж, сайтар хутгаад, 2 минут буцалгана.

5. Буцалсан шүүсээ шилтэй хүрэн манжиндаа нэмнэ. Шингэнээ дүүргэхдээ тагнаас багадаа 2 см зай үлдээнэ.

This image has an empty alt attribute; its file name is 1-294-1024x523.png

6. Шилний амсарыг арчин, сайтар таглаад, сэрүүн газар 7 хонуулаад, идэхэд бэлэн болно. Үүнийг нээсний дараа сарын туршид хөргөгчинд хадгалж болно. Нээлгүйгээр 2 сар хадгалах боломжтой.

7. Хэрэв 6 сар хүртэл хадгалах хүсэлтэй бол 6-р алхмын дараа хүрэн манжингаа 20 минут жигнэнэ.

Жилд нэгээс хоёр удаа гэдэс ходоод, бөөр давсагаа цэвэрлэх нь таны урт наслах хамгийн том шалгуур болно. Үүний тулд та өмнөх өдөр нь нэг литр буцалсан усанд нэг ширхэг том улаан манжинг сайтар угаагаад 3-4 хувааж хийгээд хонуулна. Мэдээж их хэмжээгээр уух тусам сайн тул 5 литр хүртэл усанд найруулж хийж бэлдэж болно гэсэн үг. Ингээд өглөөнөөс орой болтол та юу ч идэхгүй зөвхөн манжингийн шүүсээ ууна. Харин тарвас идэж болно. Ердөө ингээд л болоо. Тэр өдөр таны гэдэс ходоод амарна, цэвэрлэгдэнэ, жижиг чулуунцарууд хөөгдөнө.

This image has an empty alt attribute; its file name is 1-294-1024x523.png

Улаан манжинг яагаад оросууд их хэрэглэдгийг мэдэх үү

Улаан манжинг эртнээс сувиллын зориулалтаар ашиглаж ирсэн бөгөөд түүнд натри 86мг, кальци 37мг, магни 42мг, хүхэр 7мг, цайр, манган, кобальт, төмөр зэрэг элементүүд болон С, В1, В2, Р, РР зэрэг амин дэм агуулагддаг. Эдгээр нь олон төрлийн ферментийн бүтцэд орох бөгөөд цус төлжүүлэх явцыг зохицуулдаг байна.

This image has an empty alt attribute; its file name is 1-294-1024x523.png

Цусны гемоглобины хэмжээг нэмэгдүүлэх, судас хатуурах, цусны даралт ихсэх, элэг, бөөр, гэдэсний өвчний үед улаан манжинг хэрэглэдэг ба пектин ихээр агуулдаг тул сахарын өвчнөөс сэргийлэх, хоол боловсруулах эрхтний ажиллагааг хэвийн байлгах, өтгөн хатахаас сэргийлэх нөлөөтэй.

This image has an empty alt attribute; its file name is 1-294-1024x523.png

Улаан манжинд агуулагдах бетанин нь холестериныг зохицуулах замаар элэг өөхлөх явцыг сааруулж, элэгний хэвийн үйл ажиллагааг ханган, элэгний эсийг нөхөн төлжүүлдэг байна. Өтгөн хатах, цус багадах, элэг цөсний эмгэг, ходоод гэдэсний шархлаа, бүдүүн гэдэсний үрэвсэлтэй бүх хүмүүс өдөр бүр 150 гр улаан манжин юм уу түүний шүүсийг хэрэглэж байх нь эрүүл мэндэд тустай

This image has an empty alt attribute; its file name is 1-294-1024x523.png

Хэрхэн бэлтгэх

Хүрэн манжинг ширүүн үстэй сойзоор 2-3 удаа үрж угаасны дараа хальсыг цэвэрлэж, дахин хүйтэн усаар угаагаад шүүс шахагч машинаар шүүсийг нь гаргаж авна. Шүүсийг бараан өнгийн тагтай шилэн саванд хийж 5-15 минут буцалж буй усанд хийж ариутгана. Бэлтгэсэн шүүсийг 1-2 цагаас илүү хугацаагаар хадгалж болохгүй.
Хүрэн манжинг нимгэвтэр хэрчээд буцалсан усанд хийж таглан хандлуулна. Хоол идэхээс 10-15 минутын өмнө нэгээс хоёр стаканаар нэг сарын турш ууж хэрэглэнэ. Уг хандыг хоол боловсруулах эрхтний эмгэгийн үед хэрэглэвэл тохиромжтой.

This image has an empty alt attribute; its file name is 1-294-1024x523.png

Лууван, хүрэн манжинг 1:1 хоолны халбагаар өдөрт 1-2 удаа хэрэглэнэ. Үрүүлдэх маягаар бэлтгэж, дээр нь зөгийн бал нимбэг хийвэл сайн. Үүнийг цус багадах, өтгөн хатах, элэг, цөсний хүүдийн эмгэгийн үед хэрэглэвэл тохирно. Анхааруулахад давсалсан болон даршилсан хүрэн манжинг эмчилгээний зориулалтаар хэрэглэдэггүй. Хүрэн манжинг хоол хүнсэндээ тогтмол хэрэглэдэг хүмүүс элдэв эм тан хэрэглэхгүйгээр бүдүүн гэдэсний өвчлөлөөс сэргийлж чадна.
Жич: Цусан дахь сахарын хэмжээ өндөр байгаа үед сахарын өвчтэй хүн улаан манжин идэж болдоггүйг анхаарна уу.

This image has an empty alt attribute; its file name is 1-294-1024x523.png

Намайг бага байхад эмээ минь хүрэн манжингаар л хооллох гээд байдаг байж билээ. Тэр хэлэхдээ: “Хүрэн манжин ахиухан идэж бай, амин дэм их, өвчин тусахгүй шүү” гэнэ. Ингэж хэлээд муухай амттай хүрэн манжингийн салат ам руу чихнэ. Мэдээж хэдхэн халбага идээд л үлдээчихдэг байлаа.

Хүрэн манжингийн ашиг тус

Хэрвээ эмээ минь надад хүрэн манжингийн шүүс бэлдэж уулгадаг байсан бол би үзэл бодлоо өөрчлөх байсан юм. Гэхдээ тэр үед шүүс шахагч ч гэж байсангүй, бас эмээгийн эрүүл мэндийн байдал хүрэн манжингийн шүүс шахах хэмжээнд ч байсангүй.

This image has an empty alt attribute; its file name is 1-294-1024x523.png

Том болоод хүрэн манжин эрүүл мэндэд ямар тустай болохыг мэдэж авсан, долоо хоногтоо хоёр удаа хэрэглэх ёстой ногоо.

Одоо би өөртөө өдөр болгон хүрэн манжин, алим, луувангийн шүүс бэлдэж уудаг болсон.

Энэ коктейль “Ид шидийн ундаа” гэж нэртэй, яагаад гэвэл эрүүл мэндэд нэн тустай юм. Уг ундааг хятадын эмч нар нээсэн бөгөөд уушгины хорт хавдар анагаах чадалтай гэж үзэж байна.

This image has an empty alt attribute; its file name is 1-294-1024x523.png

Ундааг бэлдэхэд танд гуравхан орц бас шүүс шахагч байхад л хангалттай. Би гэртээ хүчин чадал өндөртэй блендер ашиглаад шүүсийг нь шахаад авчихдаг. Илүү өтгөн шүүс гаргахыг хүсэж байгаа бол нухаш дээрээ ус эсвэл жүржийн шүүс нэмж болно.

Хүрэн манжин, лууван болон алимны ундаа

Орц:

1 том шүүслэг алим

2 жижиг лууван

1 дунд зэргийн түүхий хүрэн манжин

This image has an empty alt attribute; its file name is 1-294-1024x523.png

Бэлдэх арга:

Ногоонуудаа угаагаад хальслана. Алимаа арилгах хэрэггүй.

Алимны голыг аваад бүх орцуудаа дөрвөлжин хэрчинэ.

Орцуудаа шүүс шахагчид хийнэ. Блендерт хийж байгаа бол стакан ус бэлдээрэй.

This image has an empty alt attribute; its file name is 1-294-1024x523.png

Бэлэн болсон шүүсээ зөгийн бал, нимбэгийн шүүсээр амталж болно. Тэр дор нь эсвэл хөргөгчинд хадгалаад маргааш өглөө (таглаж хадгална) нь ууж болно.

“Шидэт ундаа”-г өдөр болгон уугаарай, өлөн дээрээ уувал илүү үр дүнтэй. Өглөөний хоолноос цагийн өмнө ууна. Эсвэл орой ч ууж болно, хамгийн гол нь өлөн байх хэрэгтэй. Ундаа танд тохирч, ууж чадаж байвал сарын дараа хоёр долоо хоног завсарлаад дахин ууж эхэлнэ.

This image has an empty alt attribute; its file name is 1-294-1024x523.png

Хүрэн манжингийн ашиг тус маш их. Ямар нэгэн хүнсний нэмэлтээс ч илүү ашигтай.

Ногооны шүүсний ашиг тус

Бие махбодийг амин дэм, эрдэс бодисоор хангана

Хөгшрөх үйл явцыг удаашруулна

Хацар дээр эрүүл туяа бий болгоно

Хараа сайжруулна, нүдний булчинг бэхжүүлнэ

This image has an empty alt attribute; its file name is 1-294-1024x523.png

Тархины үйл ажиллагаа, ой санамж сайжруулна

Дотор эрхтний үйл ажиллагааг дэмжинэ

Өвчинтэй тэмцэнэ

Үрэвсэл дарна

Илүүдэл жин багасгана

Судас цэвэрлэнэ

Амны эвгүй үнэр дарна

This image has an empty alt attribute; its file name is 1-294-1024x523.png

Хоолой эмчилнэ

Булчингийн базлалт суллана

Арьс залуужуулна

Сарын тэмдгийн өвчин намдаана

Уг ундаа байгалийн цэвэр гаралтай тул гаж нөлөө байхгүй. Уг ундаа нь анагаах чадалтай.

Хамгийн гол нь уг ундаа нь хавдартай тэмцэж чаддаг байна. Жишээ нь, Европт хүрэн манжинг нэн эртнээс хавдар анагаахад ашиглаж иржээ. Хүрэн манжинд агуулагдах флавоноид нь хорт хавдрын эсийн хөгжлийг зогсоодог болохыг судалгаагаар баталсан.

This image has an empty alt attribute; its file name is 1-294-1024x523.png

Улаан өнгийн ногоо нь төмрөөр баялаг. Цус төлжилтөнд сайнаар нөлөөлж хүчилтөрөгчөөр мөн хангана. Цусны хүчилтөрөгч мөн хорт хавдрын эсийг дарангуйлдгийг мартаж болохгүй.

Ид шидтэй уг ундааг хоол хүнснийхээ жагсаалтад заавал оруулаарай. Та өөрөө ямар жимс, ногооны шүүсэнд дуртай вэ? Бидэнтэй санал бодлоо хуваалцаж уг хэрэгтэй мэдээллийг найз нөхөд, гэр бүлийнхэндээ хуваалцаарай.

This image has an empty alt attribute; its file name is 1-294-1024x523.png
Categories
Uncategorized

Эм уулгүйгээр ходоодны шархаа байцааны шүүсээр бүрэн эмчлэх арга, байцааны шүүсээр өөр ямар өвчнүүдийг анагааж болох вэ? Байцааны шүүс хийх арга ХАДГАЛААД АВААРАЙ

Буруу хооллолт, байнга түргэн хоол идэж, хийжүүлсэн ундаа уух, мөн хэт их стресс, дарамт дунд амьдрах зэргээс болж ходоодны шархлаа үүсдэг. Үүнийг цаг алдалгүй яаралтай эмчлэхгүй бол, бага ч атугай юм идэх бүртээ зовж, өвдөлт мэдэрч амьдрахад хүрнэ. Ходоодны шархлаатай хүмүүс л энэ ямар төвөгтэй асуудал болохыг мэднэ. Тэгвэл та энэ төвөгтэй асуудлаас байцааны шүүсний тусламжтайгаар салж чадна. Байцаа нь олон төрлийн витамин, амин дэмийн эх үүсвэр билээ. Мөн глютамины хүчил агуулдаг тул ходоод гэдэсний үйл ажиллагаанд эерэг нөлөөтэй төдийгүй ходоодны шарх болон үрэвслийг эмчилдэг.

Ходоодны рН тэнцвэрийг хадгалах чадвартай тул байцааны шүүс нь CPTP (цочромтгой гэдэсний хам шинж), гастрит өвчнийг эдгээж өгдөг. Зарим хүмүүс бидний танилцуулах байцааны шүүсийг ердөө 2-3 удаа уугаад л өвдөлт нь байхгүй болсон гэдэг. Харин зарим хүмүүст 2-3 долоо хоног шаардлагатай болсон тохиолдол ч байдаг. Нэг ёсондоо энэ нь тухайн хүний биеийн онцлогоос хамаарах юм. Тиймээс шантралгүй шүүсээ сайн ууж, ходоодны шархаа эмчлээрэй. Амтыг нь сайжруулахын тулд та лууван, цоохор майлз, цэцэгт байцаа нэмж, гэмтсэн ходоодонд зөөлнөөр нөлөөлж, өтгөн хатах, гэдэс дүүрэхээс сэргийлж болно.

This image has an empty alt attribute; its file name is 1-292-1024x501.png

Орц:

Лууван – 3 ширхэг

Байцаа – 1 ширхэг

Цоохор майлз – 3 ширхэг

Брокколи – 3 ширхэг

Цагаан гаа – 2 см

This image has an empty alt attribute; its file name is 1-292-1024x501.png

Бүх ногоонуудаа хальсалж, угаагаад жижиглэж хэрчинэ. Үүнийгээ блендерт хийж эргүүлэн, дээр нь нэг аяга ус нэмснээр таны амттай болоод эрүүл мэндэд тустай байцааны шүүс бэлэн болох юм. Өдөрт нэг стакан шүүс ууж байгаарай. Энэ нь таны ходоодны шархыг эмчлээд зогсохгүй, биеийн ерөнхий эрүүл мэндэд ч тустай.

Бидний өдөр тутмынхаа хүнсэнд хэрэглэдэг байцааг зөвхөн хоол хүнс төдийхнөөр ойлгож болохгүй нь ээ. Учир нь түүнд маш олон өвчнийг анагаах шид оршдог аж.

This image has an empty alt attribute; its file name is 1-292-1024x501.png

-Байцаа нь цэцэглэлтийн үедээ эрдэс бодисоор маш баялаг байдаг бөгөөд витамин С, U-г ихээр агуулдаг байна.

-Энэхүү амин дэм, эрдэс бодис нь цэвэр байгалийн, эрүүл ахуйн шаардлага хангаж чаддаг ажээ. Тиймээс биеийн дархлаа султай хүмүүст илүү их санал болгож байна.

-Гэдэс дотрыг цэвэрлэн, шээс хөөж, ходоодны шархлаа үүсэхээс урьдчилан сэргийлэхэд хэрэглэвэл тохиромжтой.

This image has an empty alt attribute; its file name is 1-292-1024x501.png

-Байцааны шүүс нь өглөө эсвэл үргэлжлэн удаанаар толгой өвдөхийг намдаах үйлчилгээтэй.

-Байцааны шүүсийг долоо хоногт хэд хэдэн удаа давтан уудаг хүмүүс бүдүүн гэдэсний хорт хавдар тусах магадлал маш бага.

-Чихний даамжирсан өвчнийг намдаахдаа байцааны шүүс гаргууд гэнэ.

-Давсалж дарсан байцааны шүүс нь хоол боловсруулах замын үрэвслийн эсрэг гайхалтай ундаа юм.

This image has an empty alt attribute; its file name is 1-292-1024x501.png

-Байцааны шүүсийг луувангийн эсвэл, манжингийн шүүстэй холин хэрэглэвэл кальцийн дутагдал болон яс сийрэгжих өвчнөөс хамгаална. Давсалж дарсан байцааны шүүс нь ходоодны шархлаатай эсвэл бүдүүн гэдэсний доройтолтой хүмүүст зохих тусгай ундаа аж.

-Хэрвээ таны сонсгол муудаж байгаа бол байцаа хэрэглээрэй. Энэ нь байгалийн төгс арга юм. Ерөөсөө энгийн. Цэвэр хөвөн даавуу эсвэл хөвөн тампоныг байцааны шүүсэнд дүрж, унтахынхаа өмнө чихэндээ хийнэ. Хэрвээ та чихнийхээ хэнгэрэгийн хальсыг гэмтээчихээгүй л бол таны сонсгол төд удалгүй сайжирна.

This image has an empty alt attribute; its file name is 1-292-1024x501.png

-Байцааны шүүс нь гэдэс дотрыг цэвэрлэж, өтгөн хатахаас сэргийлнэ.

Байцаа – эрүүл хооллолтын тухай яригдахад хүнсний ногоонууд дундаас байнга хойш тавигддаг. Бас гашуун амтнаас нь болоод тэгдэг ч байж болно. Байцааны шүүс нь хооллолтын явцад сайн нөлөө үзүүлэх үйлчилгээтэй – брокколи, байцаа, бууцай бараг л адилхан үйлчилгээ үзүүлнэ.

Байцааны шүүсний эрүүл мэндэд үзүүлэх 10 эерэг ашиг тус

This image has an empty alt attribute; its file name is 1-292-1024x501.png

Антиоксидант

Байцаа болон байцааны шүүс нь антиоксидантаар баялаг хүнс юм. Антиоксидант нь чөлөөт радикалаас үүдэлтэй эрүүл мэндийн асуудалтай үр дүнтэй тэмцдэг.

Хавдартай тэмцэгч

Байцааны шүүсэнд агуулагдаж буй фитохимийн бодис нь дархлааг дэмждэг тул вирус, өвчинтэй тэмцэнэ, үүнд төрөл бүрийн хавдар ч бас орох ажээ.

This image has an empty alt attribute; its file name is 1-292-1024x501.png

Холестерин

Улаан байцааны шүүсэнд тосны хүчил омега-3 агуулагддаг тул цусны даралтыг багасгана, муу холестерин (LDL) болон триглицеридийг бууруулна.

Арьс болон нүүрний өнгө

Байцаа нь арьсны гоо сайхныг дэмжих шим тэжээлээр баялаг: А болон Е амин дэм нь арьсыг залуужуулах, шарх эдгээх, сера нь үрэвслийг дарах, кали нь арьсыг цэвэрлэхэд нөлөөлдөг.

This image has an empty alt attribute; its file name is 1-292-1024x501.png

Хоол боловсруулах

Байцааны шүүс нь сүүн хүчил агуулдаг – ходоодны орчныг сайжруулж ариутгах байгалийн гаралтай химикатуудыг ялгаруулж өгдөг байна.

Сера

Хоолны сера – үсний ургалтанд нөлөөлөх эрдэс бодис юм. Байцааны шүүсэнд уг бодис агуулагддаг бөгөөд өөр бусад төрлийн эрдэс бодистой нэгдэж үсний эрүүл мэндийг дэмжинэ.

This image has an empty alt attribute; its file name is 1-292-1024x501.png

Үрэвсэл

Байцааны шүүс нь үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлж байгааг судалгаагаар тогтоосон байна.

Хооллолт

Байцаа нь бие махбодийг эрдэс бодисоор хангана, жишээ нь кальци, төмөр, марганец, магни, фосфор болон тиамин. Эдгээр эрдэс бодисууд нь ясны бат бөх, дааврын ялгаруулалт, зүрхний цохилтонд нэн тустай ажээ.

This image has an empty alt attribute; its file name is 1-292-1024x501.png

Өөхлөлт

айцааны шүүс – ходоод цэвэрлэх байгалийн гаралтай бүтээгдэхүүн.

Ходоодны шарх

Байцааны шүүсээр ходоодны шархыг үр дүнтэй эдгээж байгааг судалгаагаар нэгэнт баталжээ. Байцааны шүүсэнд агуулагдах глутамин гэх бодис нь антацидаас илүү үйлчилгээтэй байна.

This image has an empty alt attribute; its file name is 1-292-1024x501.png

Байцаа бол тийм ч алдартай хүнсний ногоо биш юм. Гэхдээ бидний мэдэхгүй зүйл бол хорт хавдрын судалгааны асар их ашиг тус юм!

Байцаанд агуулагдах хүхэр агуулсан бодис болох синигрин хэмээх химийн бодисоор баялаг бөгөөд хорт хавдар үүсгэгч шинж чанараараа маш их судлагдсан байдаг. Үүнээс гадна бид байцаанаас авч болох хэд хэдэн ашиг тустай, ялангуяа байцааны шүүс уухад:

This image has an empty alt attribute; its file name is 1-292-1024x501.png

Хоол боловсруулалтыг сайжруулна: Байцааны шүүсний бүх эслэгийн агууламжтай тул та өдрийн тунгаа нэг хоолоор авах боломжтой. Эслэг нь таны өтгөнийг хоол боловсруулах системд зөв хөдөлгөж, хурдан гарахад тусалдаг.

Дархлааны системийг бэхжүүлнэ: Байцааны шүүс нь амин хүчил, витамин, эрдэс бодисоор баялаг. Байцааны шүүсийг өдөр бүр хэрэглэх нь маш их ашиг тустай бөгөөд ялангуяа халдвар авсан үед таны дархлааг сайжруулахад туслах нь дамжиггүй.

This image has an empty alt attribute; its file name is 1-292-1024x501.png

Ясыг бэхжүүлдэг: Байцааны шүүсэнд агуулагдах эрдэс бодисууд таны ясыг илүү бат бөх болгох нь дамжиггүй.

Хорт хавдартай тэмцэхэд тусалдаг: Байцааны шүүс нь таны системд халдахыг оролдож буй хорт хавдар үүсгэгч химийн бодисуудтай тэмцэхэд бэлэн байдаг антиоксидантаар баялаг юм.

Үрэвслийг бууруулдаг: Байцааны шүүсний агууламж нь судас нарийсч, үрэвслийг багасгахад тусалдаг болохыг харуулсан.

This image has an empty alt attribute; its file name is 1-292-1024x501.png

Зүрхний байдлыг сайжруулна: Байцааны шүүс дэх эслэгийн агууламж нь зүрхэнд сайнаар нөлөөлдөг. Энэ нь бидний артерийн цусан дахь холестериныг бууруулахад тусалдаг.

Үүгээр ч зогсохгүй энэхүү супер ундаанд агуулагдах А аминдэм таны харааг сайжруулж, арьсыг тань цэвэршүүлэх нь дамжиггүй.

This image has an empty alt attribute; its file name is 1-292-1024x501.png

Байцааны шүүс бэлтгэхийн тулд жижиг саванд ус хийж 30 минут буцалгана. Усандаа байцаагаа нэмж, 10 секундын турш блендэрдэнэ. Үүнийгээ сайтар таглана. Байцааны хольцыг тасалгааны температурт 3 өдөр буюу 72 цагийн турш байлгана. 3 өдрийн дараа шүүсийг нь цэвэр саванд шүүж авна.

This image has an empty alt attribute; its file name is 1-292-1024x501.png
Categories
Uncategorized

Хөл, өвдөг, үе мөчний байнгын өвдөлтөөс бүрмөсөн ангижрах эртний япон арга ХАДГАЛААД АВААРАЙ

Нимбэг нь эмийн шинж чанартай бөгөөд далайчдыг өвдсөн үед нь усан онгоцонд хэрэглэж байсан. Нэмж дурдахад, энэ нь олон амтат хоол, түүнчлэн олон амттан дээр гайхалтай амт нэмдэг. Нэг ширхэг хальсгүй нимбэг нь 17 калори, 0,6 грамм уураг, 0,2 грамм өөх тос, 5,4 грамм нүүрс ус, 1,6 грамм ислэг, 1,5 грамм элсэн чихэр агуулсан бөгөөд таны өдөр тутмын витамин С – ийн 51% – ийг хангадаг. Нимбэг нь витамин С хэрэглээ, мөн витамин В – 6, кальци, төмөр, магни, фосфор, кали, зэс агуулдаг.

Нимбэгний эрүүл мэндэд үзүүлэх ашиг тус нь асар их юм. Үе мөчний өвчлөлд гайхалтай өвчин намдаагч болж чаддаг.

Байгалийн эмчилгээ:

Энэ нь PH-ийн утгыг тэнцвэржүүлдэг;

Бие махбодоос хорт бодисыг гадагшлуулна;

This image has an empty alt attribute; its file name is 1-291-1024x501.png

Дархлааг бэхжүүлнэ;

Батга арилгана;

Нимбэг нь цус харвах эрсдэлийг бууруулж, эрүүл өнгө төрхийг хадгалахын зэрэгцээ хорт хавдартай тэмцэж, батга, астма өвчнийг арилгадаг эсвэл багасгадаг, дархлааг бэхжүүлж, төмрийг шингээдэг. Мөн таргалалт, чихрийн шижин, зүрх судасны өвчнөөр өвчлөх эрсдэлийг бууруулж, эрч хүчийг нэмэгдүүлж, жингээ барихад тусалдаг.

This image has an empty alt attribute; its file name is 1-291-1024x501.png

Нимбэгний хальс нь хүчтэй шинж чанартай бөгөөд халууралттай тэмцэхэд тусалдаг хүчтэй ариутгах шинж чанартай байдаг. Энэ нь цусны судсыг тайвшруулж, өвдөлтийг бууруулдаг.

Өвдсөн газар нимбэгний хальс түрхээд 2 цагийн турш боолтоор боож болно. Мөн олив жимсний тостой саванд нимбэг хийж, зовиуртай газар түрхэж, самбай тавьж болно.

Үе мөчний үрэвслийг үндсэн 2 ангилдаг: Ревматизм, Ревматоидный артрит.

This image has an empty alt attribute; its file name is 1-291-1024x501.png

РЕВМАТИЗМ нь стрептококк-н халдвар болох ангина, дунд чихний үрэвсэл болон бусад өвчний дараа залуу хүмүүс өвчилдөг үе мөч болон зүрхний холбогч эдийг гэмтээдэг өвчин. Пенициллиний группын антибиотик болон үрэвслийн эсрэг эмээр төгс эмчилж болдог өвчин.

РЕВМАТОИДНЫЙ АРТРИТ (ревматизмтай төстэй үе мөчний үрэвсэл).

Хүмүүсийг хөдөлмөрийн чадваргүй болгодог 10 өвчний нэг гэж ДЭХБ үздэг.

This image has an empty alt attribute; its file name is 1-291-1024x501.png

Эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс 3-4 дахин олон өвчилдөг өвчин. Энэ өвчний үндсэн шалтгааныг одоо болтол анагаах ухаан мэдэхгүй байгаа , тиймээс олон судлаачид янз бүрийн онол дэвшүүлсэн байдаг: 1/ эцэг эхээсээ HLA-DRB1 гэдэг ген авсан хүмүүс, 2/ Цитомегаловирус, герпес вирус, вирус Эпштейн-Барр.

арамиксовирус, Ретровирус, В-гепатитын вирус зэрэг олон янзын вирусын халдвар, 3/ тамхи, агаарын бохирдол, хүнд металлууд зэрэг химийн хордлого, 4/ гормоны өөрчлөлт( эмэгтэйчүүд их өвчилдөг ба үүнийг хөхүүл, жирэмсэн үе ба менопаузын дараах гормоны өөрчлөлттэй холбож үздэг), 5/ улаанууд ба корын вакцин хийлгэсэн эмэгтэйчүүдийн 1/3 нь үе мөчний авчнөөр өвчилдөг гэсэн судалгаа бий, 6/ аутоиммунный өвчин буюу дархлааны эсүүд нь үений эсрүүгээ довтолж үрэвсэл үүсгэдэг гэсэн онол бий,

This image has an empty alt attribute; its file name is 1-291-1024x501.png

7/ Л-формы бактерий гэж эсийн ханагүй, антибиотикт тэсвэртэй бактери (антибиотик их хэрэглэдэг хүмүүст уг бактери үүсдэг ба эмчлэхэд төвөгтэй ихэнх архаг өвчнийг үүсгэдэг ба үе мөчний өвчнийг бас үүсгэдэг гэж судлаачид үздэг), 8/ Британийн эмнэлгийн холбооны “Үе мөчний цуврал” сэтгүүлийн 2000 оны 7 сарын дугаарт өдөрт 3 ба түүнээс олон аяга кофе юмуу, цай уудаг хүмүүс үе мөчний өвчнөөр бусдаас 2 дахин их өвчилдөг гэсэн судалгаа гарчээ ( цай, кофе нь шээс хөөх үйлчилгээтэй тул үе мөч шингэнээ минералтайгаа алдаж үрэвсдэг байна).

Эдгээр болон өөр бусад шалтгаанаар үе мөчний үрэвсэл үүсдэг гэж үздэг.

This image has an empty alt attribute; its file name is 1-291-1024x501.png

Харин энэ өвчнөөр өвчлөх шалтаг нь хүйтэнд даарч хөрөх, биеийн хүнд хөдөлмөр хийж үе мөчөө хэт ачаалалд оруулах, гэнэт сэтгэлийн хямралд орох, хэт ядаргаанд орох, гормоны өөрчлөлт, өвлийн ханиадны дараа юмуу ямар нэг хүнд өвчнөөр өвчилж дархлааны тогтолцоо сулрах, гэмтэл бэртэл авах гэх мэт.

Энэ өвчний үед үений шингэн багасч, үений уут, мөгөөрс, шөрмөс, холбоос, ясны бүрхүүл бүгд гэмтэж бүрэн бүтэн байдлаа алдана. Үенээс гадна бөөр, элэг, дэлүү, уушгинд өөрчлөлт гарна. Үе мөчний өвчтэй хүмүүсийн 30% -д нь арьсан доор ревматоидный узел (товруу) гарна. Үрэвсэлтэй үений ойролцоо ясанд сийрэгжилт (өвчтөнүүдийн 30%-д ) бий болдог, зүрхний өвчнөөр өвчлөх магадлал 2 дахин их болдог, өвчтөнүүдийн 25-30%-д нь цус багадалт бий болдог, лейкоцит буюу дархлааны эс багасдаг ба энэ бүгд нь эмчлэхэд улам хэцүү болгодог.

This image has an empty alt attribute; its file name is 1-291-1024x501.png

Тиймээс эмч өвчтөн хоёулангаас нь тэсвэр тэвчээр шаарддаг удаан явцтай дахилт ихтэй өвчин юм. Хэрэв эмчилгээ оновчтой болбол уг өвчнийг эмчилж болдог ба зарим тохиолдолд өвчтөн хөдөлмөрийн чадваргүй болдог.

Манай эмч нар шүд, хоолойноос нь бактери үе мөчид очиж үрэвсүүлдэг гэж далдыг хардаг юм шиг ярих юм, Шинжлэх ухаан ярьж байгаа бол зөвхөн судалгаанд үндэслэж ярих ёстой, хувь хүний бодол хамаагүй.

This image has an empty alt attribute; its file name is 1-291-1024x501.png

Европод үрэвслийн эсрэг эм, гормон эмчилгээ, метатрексат гэж хавдрын эмийг үе мөчинд их хэрэглэдэг ба энэ нь цус бага болгож ходоод, гэдэсний шарх үүсгэдэг. Бүх антибиотикны 50% нь хавдар үүсгэнэ, үрэвслийн эсрэг эмнүүд 100% хавдар үүсгэдэг, гормон эмчилгээ остеопороза үүсгэдэг гээд хамгийн их гаж нөлөөтэй эмчилгээг үе мөчний өвчтэй хүмүүс хийлгэж байна. Тиймээс үе мөчний өвчнөөр олон жил өвчилсөн хүмүүс хавдрын өвчтөн болох тохиолдол олон байдаг. Ийм байх ёстой гэж үү?

This image has an empty alt attribute; its file name is 1-291-1024x501.png

Үе мөчний өвчнийг витаминаар анх удаа эмчилсэн Dr.William Kaufman 1937 онд В3 витамин гарсны дараа үе мөчний өвчтэй хүмүүсийг эмчилж эхэлсэн ба удалгүй ихэнх өвчтөнүүдийн гол зовиур нь багасаж байсан ба түүгээр тогтохгүй цусны шинжилгээнд СОЭ нь нормондоо орж байжээ. Витамин эмчилгээг завсарлахад эргээд үе мөчний өвдөлт нь ихсэж байсан гэнэ.

Кауфман эмч 1943 онд 150 өвчтөнд хийсэн судалгаа, 1949 онд 450 өвчтөнд хийсэн судалгаагаа хэвлүүлсэн байна. Кауфман эмч өвчтөнүүддээ хоногт 3-5 гр В3(ниацинаимд) 6-16 хувааж уулгасан ба хэдэн мянган хүнийг эмчлэхэд ямарч гаж нөлөө ажиглагдаагүй, хямдхан эмчилгээ болсон гэж дүгнэсэн байна.

This image has an empty alt attribute; its file name is 1-291-1024x501.png

В6-витамин үений эсийн мембраныг тэлж цусан хангамжийг нь сайжруулдаг ба үений жийргэвч болох зөөлөн эдийг нь багасгахгүй барьж чаддаг болохыг Техас хотын эмч Dr.John M.Ellis олж мэдсэн байна. 1962 оноос эхлэн энэ витаминыг сарвууны мэдрэлийн үрэвсэл (кистовой тунелный синдром) өвчтэй эмэгтэйчүүдэд хэрэглэж эхэлсэн, 50-1900 мг В6-витаминыг өдөр бүр хэрэглэсэн ба хуруу ирвэгнэж бадайрах, хуруу татах, юм атгаж чадахгүй, алганы мэдээ муудах зэрэг зовиур нь арилж байсан байна. 1970 онд өөрийнхөө эмчилсэн өвчтөнүүдийг дүгнэж үзэхэд түүний эмчилсэн өвчтөнүүдээс мэс засал хийлгэсэн хүн байхгүй байжээ. Тэр үед ийм өвчнийг зөвхөн мэс заслаар эмчилдэг байсан ба одоо ч бас мэс заслаар эмчилж байгаа. Энэ тухайгаа dr.Ellis 1983 онд “Free of Pain ” гэдэг номондоо бичсэн гэнэ. В6-витамин үений үрэвсэлд бас сайнаар нөлөөлдгийг өөр судлаачид баталсан байгаа.

This image has an empty alt attribute; its file name is 1-291-1024x501.png

С-витамин олон үрэвсэлт өвчнийг эмчилдэг ба үений үрэвсэлд бас сайнаар нөлөөлдөг байна. Saturday Review сэтгүүлийн ерөнхий редактор Dr. Norman Cousins нурууны үений үрэвсэлтэй болсон ба нурууны хөдөлгөөн нь хязгаарлагдмал, байнгын өвдөлттэй болж эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаад эмнэлгээсээ гарч зочид буудлын өрөө хөлслөн таньдаг эмчээрээ С-витамин өдөр бүр 35 гр-г судсаараа хийлгэж нурууны өвчнөө эмчилсэн байна. Дараа нь Лос Анжелес хотод байдаг Калифорнийн Их Сургуулийн анагаахын салбарын профессор болж энэ тухайгаа “Anatomy of an Illnes as Percieved by the Patient” гэдэг номондоо бичсэн гэнэ.

This image has an empty alt attribute; its file name is 1-291-1024x501.png

Өөр нэг судалгаанд үе мөчний өвчтэй хүмүүсийг 16 долоо хоног ногоогоор хооллоход(сок, салат, шөл,хуурга зэрэг бүх хэлбэрээр хэрэглэнэ) үе мөчний зовиур 50% багассан гэсэн судалгаа бий. 16 долоо хоног мах, сүү хэрэглэхгүй, нүүрс ус бага зэрэг хэрэглээд голдуу ногоо хэрэглэхэд цусны рН 7,35-7,4 болоход үрэвслийг зогсоож өвдөлт, хаван, хөшингө нь эрс багасдаг байна.

Үе мөчний өвчтэй хүмүүст шүлтлэг ус уулгахад 3 сарын дараа зовиур нь 30% багасаж, биеийн байдал 30% дээрдсэн болохыг судлаачид баталсан байна. Тэгэхээр шүлтлэг ус уугаад, ногоогоор хооллоход үе мөчний өвчин хамгийн багадаа 50-60% багасна гэж ойлгож болно. Шүлтлэг ус ууж байгаа үед хоолны өмнө ходоодоо хүчиллэг болгож, хоолны дараа фермент ууж хоолны шингэлтийг сайжруулах ёстой.

This image has an empty alt attribute; its file name is 1-291-1024x501.png

Харин махтай хоол идэхгүй бол биед муу, сүүтэй цай уухгүй бол ядаргаа болчихно гэж худлаа ярихгүйгээр үүнийг хэрэглэж чадвал маш бага зардлаар үе мөчний өвчнөө эмчлэх ба цаашилбал зүрхний өвчин, хавдраас бас сэргийлж чадах юм. Бүх насаараа ийм хоол иддэг хүмүүс маш олон бий. Харин энэ хоолыг идэж эхлэхэд толгой, үе мөч өвдөх, дотор муухайрах, халуурах, нойр муудах зэрэг шинж тэмдэг ажиглагдаж болох ба энэ нь хорт бодис биеэс гадагшилж организм цэвэршиж эхлэх үед ажиглагдах ба цэвэрлэгдээд дуусахад энэ нь алга болно. Энэ үед өвчтөний биеийн байдал сайжирч аливаа зовиур багасдаг байна.

This image has an empty alt attribute; its file name is 1-291-1024x501.png

Цусанд кальци их болоход үе мөчний үрэвсэл, шүд цоорох, болон бүх төрлийн үрэвслийг улам ихэсгэж ямар нэг шалтгаанаар нас баралтыг ихэсгэдэг болохыг судлаачид баталсан байна. Тиймээс монголчууд бид үе мөчний өвчний үед сүү, цагаан идээнээс татгалзах шаардлагатай болж байна. Харин магни нь аливаа үрэвслийг багасгаж насыг уртасгадаг байна.

ЭМЧИЛГЭЭ:

1/ Ходоодны хүчлийг ихэсгэж ходоодыг хүчиллэг болгоно.

2/ гэдэсний бактерийг сэлбэнэ ( ходоодны хүчил багасаж, гэдэсний бактерийн хэмжээ, бүтэц нь алдагдахад дархлаа суларч аливаа өвчнөөр өвчилж эхэлдэг) ,

This image has an empty alt attribute; its file name is 1-291-1024x501.png

3/ В3-витамин (ниацинамид) өдөрт 3-5 гр-г 6-16 хувааж цаг тутамд ууна.

4/ В6-витамин 100мг-1500мг , В-витамины комплекс( бүх витаминууд 50-100мг байх ёстой ж/нь В-комплекс “100”гэж Солгар фирмийн витамин бий, энд бүх витаминууд 100 мг-тай байгаа) ,

5/MSM, глюкозамин, хонройтин -зэрэг холбогч эдийг нөхөн төлжүүлдэг бодисуудын найрлагатай бэлдмэл,

This image has an empty alt attribute; its file name is 1-291-1024x501.png

6/ Бор 3мг-3 удаа өдөрт,

7/ Д-витаминыг 80-100 ng/ml болгох ёстой , үүний тулд 10000-40000IU ууж 1-3 сарын дараа Д-витамин зохих хэмжээнд хүрсэн бол 2000IU болгож, Д-витамины хэмжээг багасгахгүй барих хэрэгтэй (Д-витамин багатай организм үрэвслийг зогсоож чадахгүй )

8/ Организмын шингэний дутагдлыг нөхөж, шүлтлэг болгоно : өдөрт 8 аяга шүлтлэг ус ууна.

This image has an empty alt attribute; its file name is 1-291-1024x501.png

9/ цахиур агуулсан бэлдмэл, эсвэл цахиуртай ус ууна.

10/ үрэвслийг ихэсгэдэг чөлөөт радикалыг багасгах: С-витамин 1000 мг-5-10 удаа, Е-витамин 600-1000IU -өдөрт 1удаа, Омега-3 1000мг-2 удаа , А-витамин 15000-25000 IU -1 удаа , К2МК7 -200мкг -1 удаа өдөрт ууна, Коэнзим Q10 (Ubichinol ) 50мг-3 удаа 11/ DMSO(75%) -г үрэвсэлтэй үендээ усанд орсны дараа түрхэнэ.

This image has an empty alt attribute; its file name is 1-291-1024x501.png

Бадрахын Баярсайхан

Categories
Uncategorized

Элгээ уг аргаар цэвэрлэж эхэлснээс хойш, бие хавагнах, өтгөн хатах тэр ч байтугай арьсны асуудал алга болсон. Элэг хордсон үед ямар шинж тэмдгүүд илрэх вэ? ЗААВАЛ УНШААРАЙ. ХАДГАЛААД АВААРАЙ

Бидний элэг бол өвөрмөц эрхтэн юм. Үүнгүйгээр бид аз жаргалтай амьдрах боломжгүй. Элэг бол эрүүл мэнд, урт наслалтын хэмжүүр юм. Өнөөдөр бид элгийг хорт бодис, хамгийн чухал нь өөх  тосноос байгалийн аргаар цэвэрлэх талаар авч үзэх болно.

Үзэм, ус байхад л хангалттай ба энэ 2 байгалийн эрдэст бүтээгдэхүүнийг ашиглан 2 хоногийн дотор таны элгийг цэвэрлэх болно.

Энэхүү гайхалтай эм нь таны элгийг цэвэрлэж, хорт бодисоос хамгаалах болно. Үзэм зүрхний эрүүл мэндэд тустай, муу холестериныг цэвэрлэж триглицеридийг бууруулж, өтгөн хатахаас сэргийлдэг. Үзэм ний ашиг тус үүгээр дуусахгүй. Бидний сайн мэдэх уг хатаасан жимс нь витамин, эрдэс бодисын байгалийн эх үүсвэр юм. Үзэм ний шүүс хийж хэрэглэснээр энэ хатаасан жимсэнд агуулагдах элсэн чихрийн хэмжээ багасна. Ингэснээр та элэгний маш сайн эмийг авах болно. Сард дор хаяж нэг удаа үзэм ний ханд бэлдэж 2 хоногийн турш уух нь элэгний үйл ажиллагааг сайжруулж, бидний биеийг цэвэрлэх үндсэн үйл ажиллагааг сэргээх боломжийг олгодог.

This image has an empty alt attribute; its file name is 1-290-1024x502.png

Үзэмнээс гаргаж авсан шүүс уух нь элэг цэвэрлэх энгийн бөгөөд үр дүнтэй арга төдийгүй хоол боловсруулалтыг сайжруулах сайн арга юм. Үзэм бол антиоксидантаар баялаг байгалийн эх үүсвэрүүдийн нэг гэдгийг битгий мартаарай. Хатаасан усан үзэм биофлавониод 1–ийн, бидний биеийг чөлөөт радикалуудын сөрөг нөлөөллөөс хамгаалж, дархлааг бэхжүүлдэг.

Орой нь 2 аяга усанд 150 гр хар үзэм хийж 20 минут буцалгана.

Шөнийн турш үзмийг усанд нь үлдээнэ.

Маргааш өглөө нь та халуун, бүлээн, хүйтэн аль ч байдлаар ууж болно. Орой бүр шинээр үзэмний ханд бэлтгэ.

This image has an empty alt attribute; its file name is 1-290-1024x502.png

2 хоногийн дараа та эерэг үр дүнг мэдэрч эхэлнэ. Эмчилгээг бүтэн долоо хоногийн турш үргэлжлүүлэх нь илүү их үр дүнг танд авчрах болно. Үүнээс гадна та өөх тосны хүчлийн хэрэглээгээ багасгаж, согтууруулах ундаа хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй.

Элэг бол хүний бие махбодийн хамгийн чухал эрхтэн. Түүний гол үүрэг бол бие организмыг хортой бодисуудаас шүүж цэвэрлэх юм. Иймээс бид элгэндээ хамгийн их анхаарах шаардлагатай. Тэгвэл яаж? Үүний тулд бие организмыг хэрэгцээтэй, тэжээлийн бодисуудаар хангах ёстой.

This image has an empty alt attribute; its file name is 1-290-1024x502.png

Элгэнд ноцтой асуудал үүссэнийг илтгэх түгээмэл шинжүүд

-Архаг ядаргаа

-Сэтгэл санааны тогтворгүй байдал

-Тархи толгой дүүнгэтэх, бие сулрах

-Толгой өвдөх /нүдээр нь хатгуулж өвдөх/, амарсаны дараа намддаг толгойн өвдөлт

-Үе мөч болон булчингийн өвдөлт

This image has an empty alt attribute; its file name is 1-290-1024x502.png

-Хэт их хөлрөх

-Өөх тостой хурц хоолыг боловруулахад ходоодонд асуудал үүсэх

-Харшил

-Батга

-Унгах, гэдэс дүүрэх, гэдэс өвдөх, өтгөн хатах, гүйлгэж суулгах

-Дааврын тэнцвэргүй байдал

-Сэтгэл гутрал, сэтгэлээр унах

This image has an empty alt attribute; its file name is 1-290-1024x502.png

-Аливаа химийн бодисонд мэдрэг болох

-Амнаас эвгүй үнэр үнэртэх

-Шалтгаангүйгээр биеийн жин нэмэгдэх

-Цөсний хүүдийгээ авахуулах

Танд эдгээр шинж тэмдэг илэрдэг бол үүссэн асуудалтай тэмцэхийн тулд зөв зохистой хооллох шаардлагатай. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд тийм ч хэцүү биш юм.

This image has an empty alt attribute; its file name is 1-290-1024x502.png

1.Аль болох органик хүнс хэрэглэж, генийн өөрчлөлтөнд орсон бүтээгдэхүүнээс зайлсхийх

2.Чанар сайтай, амьтны болон ургамлын гаралтай уураг, үр тариа, ферментжүүлсэн бүтээгдэхүүн, эмчилгээний зориулалттай өөх тос, түүхий самар, ургамлын үр зэрэг хүнсийг тэнцвэртэй байдлаар хэрэглэх

3.Үрэвсэл үүсгэдэг тос болох рапс, эрдэнэшиш, шар буурцгийн тос, ургамлын тос, хөвөнгийн тос, наранцэцгийн тос зэргийг хэрэглэхгүй байх

This image has an empty alt attribute; its file name is 1-290-1024x502.png

4.Цэвэр усыг хангалттай хэмжээгээр уух

5.Эрүүл, биед чухал ач холбогдолтой тос болох наргил модны тос, улаан далдуу модны тос, оливын тос, шар тос, авокадо болон маалинганы тос зэргийг түлхүү хэрэглэх

6.Ширхэглэгтэй хүнсийг хангалттай хэмжээгээр буюу өдөр дор хаяж 35 граммыг хэрэглэж заншаарай. Ийм хүнсэнд чиа үр, артишок, маалинганы үр, авокадо, брокколи, брюссель байцаа зэрэг ордог.

7.Дахин боловсруулсан чихэр болох бор, цагаан элсэн чихэр, чихрийн нишингэнээс гарган авсан элсэн чихэр, чихрийн нишингэний ундаа, шүүснээс татгалзах нь зүйтэй.

This image has an empty alt attribute; its file name is 1-290-1024x502.png

8.Фруктозын хэрэглээг хязгаарлаж өдөр 20-25 гр-ийг хэрэглэх: глюкоз-фруктозын агууламж өндөртэй эрдэнэшишийн сироп, гликемик өндөртэй жимс

9.Хүнсэндээ С болон В бүлгийн аминдэм, фолийн хүчил, магни агуулсан ногоон өнгийн навчит ногоог түлхүү хэрэглэх

10.Мөн хоолондоо амьтны болон ургамлын гаралтай аминхүчлийн эх булаг болсон ясны шөл, коллаген, тахианы мах, өндөг, түүхий бууцай, яншуй, байцаа, хүрэн манжин зэргийг оруулах

This image has an empty alt attribute; its file name is 1-290-1024x502.png

11.Хүхрийн эх үүсвэр болох өндөг, брокколи, брюссель байцаа, сармис, сонгино, спаржа, байцаа зэрэгт гойд анхаарлаа хандуулан хэрэглэх

12.Хэрэв дээр дурдсан шинж тэмдэг илэрдэг бол согтууруулах ундааны хэрэглээг хязгаарлаж өдөр тутмынхаа зуршлыг эрүүл болгоорой.

Энэхүү 12 зөвлөгөө нь таны элэгний үйл ажиллагааг дэмжихэд туслах энгийн зүйл бөгөөд элэггүй бол та амьд байх учиргүй гэдгийг үргэлж санах ёстой.

This image has an empty alt attribute; its file name is 1-290-1024x502.png

Элэг өөхлөх гэж юу вэ?

Энэ нь элгэнд байх өөхний хэмжээ ихдэхийг хэлж байгаа юм. Элэг өөрөө тодорхой хэмжээний өөх агуулдаг эрхтэн боловч хэрвээ өөхний хэмжээ элэгний нийт жингийн 5-10%-иас дээш байвал элэг өөхлөж байна гэж үздэг.

Энэ өвчний шинж:

Жин:Таны элэг 100% хороо гадагшлуулж чадахгүй байгаа үед калори багасах, өдөр тутмын дасгал хийгээд ч таны жин олигтой хасагдахгүй ба учир нь организм шүүгдээгүй хороо өөхөнд хадгалах учраас тэр.

This image has an empty alt attribute; its file name is 1-290-1024x502.png

Харшил:Эрүүл элэг “эсрэг биет” бий болгож харшлын аллергенийг дарангуйлдаг. Харин элэгний үйл ажиллагаа муу байх үед эдгээр аллергенууд идэвхжих ба тархи үүнд хариу үйлчлэл болгож гистамин хэмээх химийн бодис бий болгоно.

Архаг ядаргаа:Хор нь булчингийн эд эсийн бодисын солилцоог багасгах учир хүн амархан ядарна. Яваандаа энэ ядаргаа нь уур уцаар, депресс болдог.

This image has an empty alt attribute; its file name is 1-290-1024x502.png

Хөлс ихээр ялгарах:Элэгний үйл ажиллагаа их ачааллаас болон алдагдах үед элэг улайсна. Элэг нь том эрхтэн учир энэ халсан дулаан нь бусад эрхтэнд хүрэх ба үүнээс шалтгаалан их хэмжээний хөлс ялгардаг байна.

Тослогийн булчирхай буюу батга:Элгэн дэх хор нь дааврын тэнцвэрт байдлыг алдагдуулж болох ба эдгээр нь батга гарах зэрэг бэрхшээл үүсгэдэг. Хэрвээ энэ нь элэгний идэвх муутай үйл ажиллагаанаас болж байгаа бол гадна талаас нь ямар ч эмчилгээ цэвэрлэгээ хийгээд тус болохгүй ба зөвхөн элэгний ажиллагаа хэвийн болсон үед л алга болно.

This image has an empty alt attribute; its file name is 1-290-1024x502.png

Амнаас эвгүй үнэртэх:Таны амны хөндийн ариун цэвэр зохих хэмжээндээ боловч амнаас эвгүй үнэртэж байвал энэ нь элэгнээс шалтгаалж байж болох юм. Эмчид үзүүлж зөвлөгөө авах хэрэгтэй.

Элэг эмчлэх аргууд:Элэг өөхлөх өвчинг зөв хооллолт, хоолны дэглэмээр эмчилж, хөнгөрүүлж болно. Одоо танилцуулах хоёр арга нь элэг эмчлэх өндөр үр дүнтэй арга бөгөөд багваахай цэцгийн үндэс, гадил, амтат төмс, цагаан гаа, түүний үндэс зэрэг нь элэг өөхлөх өвчний эсрэг чухал нөлөөтэй.

This image has an empty alt attribute; its file name is 1-290-1024x502.png

Багваахай цэцгийн үндэс, гадил болон цагаан гааны коктейл бэлдэж өглөөний ундандаа хэрэглэн өвчний үр дагавартай тэмцэх хэрэгтэй.
Нэг ширхэг гадил жимс авч хэрчээд нэг аяга грек тараг, цагаан гааны нухсан үндэс, хоёр хоолны халбага газрын самрын тос, нэг цайны халбага багваахай цэцгийн үндэстэй хольж хутгаад уух хэрэгтэй.

This image has an empty alt attribute; its file name is 1-290-1024x502.png