Мэдээ

Аав аа гээд ганц удаа дуудаад үзэх юм сан. Орос охин Монгол аав аа хайж байна. Түүний ээж, аав нь багшийн дээд..

Энэ нийтлэлийг бэлтгэхийн тулд маш их цаг хугацаа гаргадаг тул та бүхэн сэтгэгдэл бичиж биднийг дэмжээрэй. Өдөр бүр цоо шинэ мэдээллийг Мэдээч.ком танд хүргэж байна. Мэдээллийг мэдээж мэдээчээс.

Намайг Елена Винокурова гэдэг. Ээжийн минь нэр Винокурова Дарья Романовна. Би хэзээ ч хараагүй аавыгаа хайж байна.

Ээж минь аавтай Эрхүү хотын Багшийн их сургуульд сурч байхдаа танилцсан гэдэг. Оюутан байхдаа амьдарч байсан нийтийн байр нь Польш босогчдийн гудамжинд байдаг.

Тэд 1991 онд танилцаж, мөн оны 12 сарын сүүлээр би төрсөн юм. Ээж минь сургуулиа төгсөөд Саха (Якут) дахь гэртээ харьсан учир тэдний харилцаа холбоо тасарсан ажээ.

Аав минь угтаа Улаанбаатар хотын хүн, тэр үед Эрхүү хотоор дамжин Орос улсаар түр өнгөрдөг байв. Белорусьд мотоцикль худалдан авч контейнерээр

Монгол руу илгээх худалдаа ажил эрхэлдэг байсан юм билээ. Нэрийг нь Хамбат, эсвэл Ганбат гэдэг. Энэ ховор нэр болов уу? Эсвэл хоёр монгол хүний нэг нь ийм нэртэй юм болов уу?

Ээжийг нутаг буцсаны дараа аав минь Эрхүүд үлдсэн ээжийн найзтай уулзаж, миний 1 ойтой зургийг үзсэн юм билээ. Аав ойролцоогоор 1965–1967 онд төрсөн хүн (одоо 47–49 орчим настай) байх ёстой.

Би одоо 22 настай, намайг аавыгаа юм шиг адилхан гэж хүмүүс ярьдаг. Та бүхнээс аавыгаа олоход минь туслаач гэж гуйя. Эцгийн хайр гэж юу байдгийг мэдэж, мэдрэхийг хүсэх юм, мөн хэн нэгнийг “аав аа” гэж дуудаж үзэх гэсэн юм.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү