Мэдээ

Аав минь намайг ‘Чиний Чингис хаан гэж юу байдаг юм’ гэж xутга бариад…

Чингис хаан өмнө нь зохиож байсан амьдралуудаа нуулгүй ярьж эхлэв.

Тэрбээр: “Миний анхны эхнэр О.Алтантуяа гэж сайхан эмэгтэй бид хоёр 2012 онд танилцаж нэг гэрт орж миний хүү Цэцэн 2013 онд мэндэлсэн. Том хүү минь одоо 9 нас хүрэх гэж байна.

Бид хуримаа хийж, гэрлэлтээ батлуулна гэж бодож байсан… Гэвч яг үнэндээ амьдрал бидний бодож байсан шиг байгаагүй. Тухайн үед Дарь эхэд 6 ханатай гэр бариад гэр хороололд сайхан амьдаръя гэж ярилцсан. Алтантуяа маань

Монгол гэрт амьдарч өсөөгүй, амьдрахын хүсээгүй байдаг. Би тэр хүнийг гомдоосон, тэр хүн ч надаас их зүйл хүлээсэн байх. Алтантуяа минь намайг уучлаарай гэж хэлмээр байна. Алтантуяатайгаа 6 жил амьдарсаны эцэст бид салсан. Бидний ертөнцийг үзэх үзэл, харилцаа хандлага таарахгүй байсан.

Ийнхүү би 2018 онд өөрийн нэрийг Чингис хаан болгож өөрчлөж гарч ирсэн. Олон хүмүүс ч намайг таньдаг болсон.

Аав минь намайг Чиний Чингис хаан гэж юу байдаг юм гэж xy. mra барьж да йрч байсан. Нийгмээрээ намайг дооглож тохуурхаж шоолж байсан. 2018 оноос хойш гэр оронгүй наашаа гэсэн хүнрүү очиж хоног төөрүүлж явах болсон.

2020 онд дараагийн эхнэр болох Анхбаяртайгаа учирсан. Бид байр түрээслээд хамтдаа амьдраад үзье гээд жил гаруй амьдарч миний хүү Мэргэн 2022 оны 4-р сарын 19нд төрсөн. Харин энэ хүн миний насан туршийн хань мөн үү гэдэгт эргэлзэж эхэлсэн. Сүүлийн үеийн эмэгтэйчүүд ер нь эрэгтэй хүнийг хүндлэх хүндлэлгүй болсон шиг санагддаг.

Миний өмнө нь ханилсан хоёр эмэгтэй надаас эгчмэд байсан учир намайг ДҮҮ-рхээд байдаг байсан.

Саяхан би Хонгорзул гэж сайхан охинтой танилцсан тэр минь 18 настай хэрнээ маш их ухаантай. Би одоо аз жаргалтай байгаа. БИД ТАЛБАЙ ДЭЭР АЖЛАА ХИЙ ЖАГСААЛ ДЭЭР ТАНИЛЦСАН… ” хэмээв.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү