Мэдээ

Аав нь түүнийг ийм гэдгийг сонсоод нялхад нь хаяад явжээ

Өсөлтийн хоцрогдол харааны бэрхшээлтэй Энгүүнбат хүү өөрийн хүсэлтээр тусгай сургуулиас шилжин энгийн сургуульд 3 дахь жилдээ суралцаж байна.

Брайль үсгээр хичээллэдэг Энгүүнбат ангийнханаасаа хоцрохгүйн тулд зөөврийн компьютер дээр 10 хуруугаар хурдан шивж сурсан байна.

Б.Энгүүнбат “Зааж байгаа хичээл нь хүртэл хоцрогдолтой. Би маш амархан бодчихдог байсан болохоор би энэ сургуульд арай л аймар түрүүлж яваад байна гэсэн ойлголттой болоод өвөө эмээ хоёроосоо гуйсаар байгаад энэ сургуульд орж ирсэн.

Өсөлтийн хоцрогдол, хөгжлийн бэрхшээлтэй болохоос биш оюун ухаан бол энгийн хүүхдүүд шигээ зүгээр болохоор тэгж муу сураад, хүүхдүүдээс асуудаггүй. Одоо жишээ нь Монгол хэл дээр бичиж харуулья.

Сурахад амархан байсан. 10 хурууны байрлал гэж байдаг”

Өгүүлбэртэй бодлого бодохдоо ширээний багш нь Энгүүнбатад уншиж өгч уншаад өгсөн тохиолдолд Энгүүнбат ямар ч асуудалгүй бодлогоо бодчихдог. Ангийнхан маань намайг шилжиж ирсэн цагаас хойш дэмжиж цүнх, зөөврийн компьютерийг минь үүрч хөгжлийн бэрхшээлтэй гэж ялгалгүй ойлгож явдагт баярладагаа хэлж байлаа.

“Одоо ард сууж байгаа Элбэгзаяа гэдэг охин намайг ирж авдаг. Гэрээс маань. Ойрхон гэртэй. Бусад хүүхдүүд маань надтай гадуурхаж ханддаггүй зүгээр л хүүхдтэй харьцаж байгаа юм шиг харьцдагт нь талархадаг.

Ангийнхаа хүүхдүүдийн ойлгохгүй байгаа зүйлийг би зааж өгдөг. Жишээ нь үдшийн гялаа гэж яг юу юм гэж асуухад би Сугар гариг гэж хариулдаг ч юм уу. Ангийнханаасаа ч гэсэн тусламж авдаг.

Байгаль орчин, сансар судлал, одон орон аймар сонирхож судалдаг. Одон орон судлалын мэдээлэл нь хэзээ ч дуусна гэсэн ойлголт байхгүй. Шинэ мэдээлэл гарч ирсээр байдаг. Дээрээс нь гаригуудын үүсэл яаж үүсдэг юм бол гэдэг нь сонирхолтой. 3-р ангиасаа хойш энэ сургуульд орж ирсэнээс хойш.

Мэргэжлийн тухай нэлээн боддог. Бодож байгаад хөгжимчин юм уу технологийн салбарт ордог юм уу гэж боддог” гэлээ.

Түүний юм хүлээж авахдаа сайн, суралцахдаа хурдан зан чанарыг нь багш нь ч магтдаг. Ирсэн цагаасаа нь хойш л хөгжүүлэхэд нь туслалцаа үзүүлсэн ангийн багш нь түүнийн хөгжлийн талаар ийнхүү ярилаа.

“Манай анги нийт 44 сурагчтай. Тиймээс өөрөө 43 хүүхэдтэй суралцдаг гэсэн үг. Өөрөө суралцах хүсэл эрмэлзэлтэй. Аливаа юмыг хурдан тогтоох, ойлгох чадвар нь хурдан учраас ерөнхийдөө боломж өндөр байгаа.

Би самбар дээр тайлбарлаж байхад давхар сонсоод бичээд явдаг. Бусдад зааж зөвлөх дуртай. Өөрийнх нь сонирхол нь одон орон, байгалийн ухаан тэр тухай хичээлээ ангийнхандаа ярьдаг” гэлээ.

Тусгай сургуульд сурахаар би хоцрогдоод байна гэж ээждээ хүсэлт гаргаж ээж нь түүнийг энгийн сургуульд оруулсан. Хувийн сургуульд хандсан ч хүлээж авах хувийн сургууль байдаггүй юм билээ гэж ярих тэр хүүдээ хурдан шивэх дасгал зааж сургасан.

Хүү нь харааны бэрхшээлтэйдээ эмзэглэдэггүй ч өсвөр нас эхэлсэнтэй холбоотой өсөлтийн хоцрогдолтой холбоотой бага зэрэг эмзэглэдэг талаар ээж нь хэлж байлаа. Харин харааны бэрхшээлтэй гэдэг мэдээг төрсөн аав нь эмзэг хүлээж аван хоёр тийш болсон ч одоо төрсөн ааваас нь дутахааргүй хүлээн зөвшөөрсөн аавтай болжээ.

Ээж “Төрсөн аав нь бол гэр бүл салсан. Нялх байхад нь салсан. Анхнаасаа танай хүү хараагүйн байнаа гэдэг мэдээг сонссоноос хойш цаашаа оршин тогтнох хамт байх боломжгүй гэсэн л дээ.

Нэгдүгээрт тэр мэдээг яаж хэлж байгаа нь эмчийн ёс зүй. Тэгээд залуу гэр бүл мэдээг яаж хүлээж авах уу, өмнө нь удамшлын хараагүй хөгжлийн бэрхшээлтэй хүн байна уу байхгүй юу гээд тэр гэр бүлийг судласан юм байхгүй.

Эмнэлэг дээр тэр хүнд мэдээг залуу гэр бүлд сонсогоход сэтгэл зүйчийн ч юм уу оролцоотой яаж хандах уу гэдэг зүйл байхгүй зүгээр л унтуулагтай оношилгоонд ороод гарч ирээд пал хийтэл хэлээд, тэгээд Эх нялхасын хаалгыг саваад гарсан түүнээс хойш тэр гэр бүл оршин тогтнох боломж цааш боломжгүй болсон.

Одоо бол аавтай. Сүүлд бид хоёр гэр бүл болсон. Нэгдүгээр ангид байхаас нь хойш Энгүүнийг дагаад явсан байдаг. Ажлаасаа гараад туслах багшийг нь хийгээд хажууд нь суугаад. Хүмүүс гайхаад байдаг.

Өөрөө ч хүүхдийнхээ онцлогыг мэддэг. Эндээс би юу хэлэх гээд байна вэ гэхээр төрсөн төрөөгүй хамаагүй л дээ хүүхдийг хайрлах, хүлээн зөвшөөрөх, байгаагаар нь хүлээн зөвшөөрнө гэдэг маш чухал” гэлээ.

Гадаадад мэдлэг хуримтлуулж ирээд Монгол орондоо сурсан зүйлийнхээ хэргийг гарган ажиллах хүсэлтэй Энгүүнбат хүү насандаа ахадсан ухаанлаг, том мөрөөдөлтэй. Одон орон судлалд сонирхолтой тэрбээр англи хэл сурч байж энэ салбарынхаа шинэ мэдээллээс хоцрохгүй тэгэхээр би англи хэл сайн сурах хэрэгтэй байна гэж ээждээ хандах болжээ.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү