Мэдээ

Аав ээж минь ядуу болохоор хадам ээж маань 4 бэрээсээ намайг ялгаж харьцдаг

Өнөөдөр энгэртээ алдарт эхийн хоёрдугаар одон зүүсэн хоёр хүү хоёр охины ээж гучин зургаан настай ээж болон сайхан амьдарч байна. Анх арван есөн настай нөхөртэйгээ танилцаж хорин настай айлын бэр болон ирж байжээ.

Арван зургаан жилийн тэртээ жаахан охин ээжийнхээ оёж өгсөн торгон дээлээр гоёод айлын хаалга татаж байлаа. Нөхөр маань айлын зургаан хүүхдийн нэг. Доороо хоёр эмэгтэй дүүтэй гурван ахтай өнөр өтгөн айл манай хадмынх.

Ах нараасаа түрүүлж эхнэр авсан нь манай хүн. Энэ айлын анхны бэр болон очиж байв. Манайх яахав дээ дундаж амьдралтай, аав маань үйлдвэрт манаач олон жил хийсэн ээж маань групт байдаг жирийн нэг ажилчин айл байсан нь хадам ээжид маань таалагдаагүй юм билээ.

Анх бэр болоход л таагүй хүлээж авч байсан . Гэвч би сайхан хадамтай хүн гэж найз нөхөддөө үргэлж магтаж , ээж аавдаа хүртэл хадмыгаа дандаа магтан дээдэлж ярьсаар өдийг хүрсэн. Нөхөр минь сайхан халамжтай сайн аав байхад хадам ээжийн хатуурхал тийм ч чухал биш санагддаг байсан хэрэг.

Он жилүүд урсан хөвөрч нөхрийн ах нар эхнэр авч хадам ээж маань 4н бэртэй болов. Бусад бэрүүд надаас илүү сайхан зүс царайтай, сайхан ажил төрөлтэй ар гэр нь хөрөнгө мөнгө сайтай айлууд байж таарав. Хадам ээж минь нөгөө гурван бэрдээ хошуу дэвсэн сүйд болдог байв.

Том ах нь эхнэртэйгээ гадаадад амьдрахаар яваад олон жил болж байна. Нөгөө хоёр бэрээ алган дээрээ бөмбөрүүлнэ. Охиддоо ээж нь ийм юм авчихлаа гээд л дуудаж өгнө. Гэхдээ намайг алгасдаг байлаа. Эхэндээ гомдож орой нь ганцаараа у й лж их л юм болдог байж дээ.

Сүүлдээ тоохоо больдог юм билээ. Нөгөө хоёр бэрийгээ гэртээ урьж , худуудаа цайлна хоорондоо хөзөр тоглож инээд наргиан болж суух дуртай манай хадам ээж. Харин манай аав ээжийг хэзээч урьж дуудаж байгаагүй.

Арван зургаан жил болж байхад манай ээж аав сар шинийн баяраар л өөрсдөө ирж золгоод буцдагдаа.
Нөхөр маань ээжийнхээ энэ занг мэддэг бас л таагүй ханддаг ч ээжийгээ намайг бодоод аль аль талдаа сайхан харилцаа үүсгэх гэж хичээж дунд. нь хавчуулагдан хөөрхий хэцүү л байдаг.

Бусад бэрүүд нэг хоёр хүүхэдтэй ажлын кареэр мэргэжилдээ илүү анхаарал хандуулсан учраас надаас илүү нэр хүндтэй байх нь аргагүй биз. Би чинь арван хэдэн жил гэрийн эзэгтэй хийж гэрт суугаа хүн учраас олон зүйлээр тэднээс доогуур үүнийгээ ч хүлээн зөвшөөрнө.

Гэхдээ би энэ захиагаараа хадам ээжийгээ ялгаатай ялгаж харьцдагийг л бичих гэсэн болохоос бэргэнүүдээ муулах гэсэнгүй. Учир нь тэд ухаантай сайхан хүмүүс байдаг. Атаа жөтөө элдэв зүйл тэдэнд огт чухал биш. Бүгд ар гэрээ сайхан авч яваа.

Миний гомдоод санаанаас гардаггүй нэг зүйл байдаг юм. Би дөрвөн удаа төрж төрөх э мнэ лэгт байхад хадам ээж надруу нэгч удаа баяр хүргэж залгах нь битгий хэл шөл дөхүүлж өгч байсангүй. Гэтэл бусад бэрүүд амаржихад хамгийн түрүүнд залгаж биеийг нь асууж миний охин давгүй юу гээд санаа тавьна.

Яагаад миний муу дөрвөн үрийг үл тоодгийг ойлгодгүй юм өө. Уг нь нөхөр маань ээж аавынхаа хайртай хүү нь. Тийм байхад л хайртай хүүгийнхээ эхнэр бяцхан 4н үрийг нь үл тооно. Хадам ээждээ чи муухай харьцаад байдаг юм бишүү чи өөрөө дургуйг нь хүргээд байгаа юм уу гэж бодож магадгүй.

Үгүй дээ би харин хамгийн их хөлд нь сууж ачалж тус дэм болон ажилсаг хичээнгүй байх гэж хичээдэг бэр нь. Эмээгийнхээ яхир занг манай дөрвөн хүүхэд ч мэддэг болохоор аль болох эмээ өвөө дээрээ очихгүй байх гэж хичээх болж. Холдуулчихгүй юмсан эмээ өвөөгөөс нь хол байлгахгүй юмсан гэхдээ ухаан зарж уралдуулах гэж сүүлдээ ядрах шиг.

Нодлин алдарт эхийн одонгоо төрийнхөө ордонд орж авлаа. Нөхрийн доод талын эмэгтэй дүү бид хоёр зэрэг одон авлаа. Бөөн баяр гоёж гоодоод л сүхбаатарын талбай дээр. Тэгтэл өөрийнхөө охинд тэвэр дүүрэн цэцгийн баглаатай ирэхдээ намайг мартсан даа.

Хадам ээж маань. Хадам аав л хөөрхий хүүе бэр цэцэггүй зургаа даруулах нь байна ш гээд өөрөө гүйж явж цэцэг бариад ирсэн. Үүний дараа охиныхоо одонг угааж цайллага хийлээ. Алдарт эхийн одон авсан охиндоо зориулав гээд л ширээний ард ерөөл хэлэн сайхан дуу дуулан зогсох хадам ээждээ голдоо ортол гомдож билээ.

Хүний урманд алдарт эхийн одон авсан бэрдээ бас гээд ганцхан үг дунд нь хавчуулчихсан бол тэр найран дээр би юуч горьдохгүй сайхан суух байлаа. Нөхөр маань эгдүүцэн та одоо хоёр хүний хэнийг нь одонтой гэж баяр хүргээд байдын арай л дэндүү юм гэж үг хаяж ээжтэйгээ муудалцаад авсан юм билээ.

Би сүүлд сонссон. Ажилчин гаралтай ээж нь бие муу аав нь хар ажил хийдэг ядарч бөгтийсөн байдаг л нэг жирийн бэр нь шүү дээ. Яагаад нэг л удаа урам өгч болоогүй юм болдоо. Өөрийнхөө дөрвөн хүүхдийн ирээдүйн бэр хүргэнүүдээ бүгдийг л эн тэнцүү хайрлаж тэнцүү харж үзэх юм шүү гэж л бодож сууна даа.

Хэн нэгнийг арай дутуу ялгаатай хайрлаад байгаам биш биз дээ, хэн нэгэнд урам өгөх ганцхан үгээ хэлж чадаагүй мартсан юм биш биз дээ та бүхэн минь бодоод үзээрэй.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү