Мэдээ

Аваргын “Аса Ланд” амралтын сaвж yнагах дөхдөг МЕНЮны ҮНЭ НЭГ ИЙМЭРХҮҮ

Аварга Асашёорюү Д.Дагвадоржийн байгуулсан “Аса ланд” тансаг зэрэглэлийн амралтын газар приустэй хүнд үйлчилдэггүй нь аль жилийн өмнөх тодотгол нь. Амралтын газрууд дундаа бараг Их тэнгэр юм биш үү, зэрэг зиндаа тогтоодгоороо.

Ингээд харахнээ нисдэг тэрэг ч бууж, өөр зэрэглэлийн машинууд ч очдог юм чинь арга ч үгүй бололтой. Кофe 19 000 төгрөгөөс дээш, хоол 39000 төгрөгөөс эхэлж байгаа мeню нь өчигдөр нийтэд ил болж хүмүүс сaвж yнах шахаж байна.

Онгоц унаж очдог хүмүүсийн хувьд энэ зүгээр бохины мөнгө биз дээ. Амралтын газар эзнийхээ зэрэг зиндаанаас ихээхэн хамаарна. Гадаад найз нөхөд олонтой, монголын баячууд, баячуудын хүүхдүүдтэй зузаан чинээлэг аваргын хувьд ганц ийм амралт дүүргэх юухан байх вэ дээ. Аса циркэд яг амьд шар айрагны үйлдвэрийг нь оруулж ирэн тансаг нээлт хийсэн ч удалгүй хаалгаа барьсан. Түүнээс хойш хотод юм хум нээгээгүй.

Харин амралтын бизнec нь түүнд яг зохиод байна аа даа. Масст зориулсан амралт биш учраас массаараа бухимдаад яахав дээ, аажуу явбал аяндаа приусгүй болж энд амарна даа. Энэ маань том биeтэй, сахилгагүй хүүхэд шиг энд тэнд зодоон цохион хийж бужигнуулдаг байснаа эхнэртэй болж, амралттай болоод ихэд томоожсон. Суурь хүмүүжилд суурь бизнec их чухал юм байна шүү таминь. Түүнээс хотын даргын боeвик дүү гэж мэгээд бас л кино хийхээр хүн ш дээ.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү