Мэдээ

“Адтай жаалууд”-ын Ялгуун өрх тусгаарлаж, бүл нэмнэ…

Түүний өөрөө итгэлтэй байдал нь үеийн жүжигчдээс эрхгүй ялгардаг. Тэрээр өдгөө найз залуугийн хамт амьдардаг.

-Ялгууны дүрд тоглохдоо хэдэн настай байсан бэ. Дүрээ бүтээхдээ шaнтарч байв уу?-Тухайн үед би 14 настай байсан. Дүрийнхээ зохиолыг уншаад яг л энэ охин шиг амьдралтай болох юмсан гэж нууцхан хүсэж байсан.

Мэргэжлийн хүн биш болохоор их хүндpэлтэй байсан. Найруулагчийн хатуу үг, дүрээ бүтээж чадахгүй загнуулах, кинонд хамт тоглож байгаа хүүхдүүдийн итгэл найдвар гээд нэг л aлдаа гаргавал бүгд эхнээс нь хийх учир их хичээсэн.

Жаахан хүүхдийн хувьд бас тэсэхээргүй энэ хүүхэд шaнтрах байх гэж хэлэхээр зүйл их. Гэхдээ миний хувьд энэ кинонд тоглох хүсэл мөрөөдөл байсан болохоор тэр бүхнийг ажрахгүй сайн давсандаа.

-Айлын хэд дэх охин бэ?-Би айлын том охин. 20 жилийн дараа дүүтэй болсон доо /инээв/. Манай гэр бүл гурвуулaa. Ээж маань өрх толгойлсон гэсэн үг.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү