Recetas

Амгаа: “Урнаа гавьяат одоо болио, хүнтэй суу, хүүхэд гарга оройтлоо” ч гэх шиг

“Урнаа гавьяат одоо болио, хүнтэй суу, хүүхэд гарга оройтлоо”, “Хүндтэй сайхан гавьяатаа нанчилдаан хийхийг харах муухай байна, боль” гэх мэтээр шууд заагаад, оролцоод байгаашдээ манайхан. Хүний өмнөөс санаа зовж байгааг нь харахаар хөөрхөн ч юм шиг, хөндлөнгөөс хүний хэрэгт оролцоод байгааг нь бодохоор хөгийн, бүдүүлэг ч юм шиг.

30 нас гарахад 3 хүүхэдтэй болсон байх албагүй, нэг жижигхэн улсаас өгдөг гавьяат гэдэг цолных нь ард түмэн дундах жудаг, хайрцагханаар дэлхийн хэмжээний зорилгоо хязгаарлуулах бүр ч албагүй. Хүний зорилго, мөрөөдөл юу ч байж болно. Хэвшмэл массын ойлголтруугаа хүчээр чихэх гэж оролдох нь хэтэрхий бүдүүлэг зүйл гэдгийг хэзээ ойлгох гарууд юм болдоо

Хүнтэй суугаагүй 30 гарчихаар л хөгширлөө барилаа, хөлийг чинь хучих хүүхэд оройтлоо гээд илүү үглээд унадаг юм. Эрт амьдрал зохиож ээж аав болсных нь 50 хувь салаад байгаа юмдагуудаа. Тэгээд юундаа яарцгаагаад байдаг юм. Салсан амьдрал, өнчирсөн хүүхэд сайхан нь юу байх уу?

Ялангуяа эмэгтэй хүн хүүхэд гаргаж хүнтэй суулгүй 30 гараад явчих юм бол сүг сүүдэр гээд цаашаа юм бишүү. Одоо наад нэг хогын сэтгэхүйгээ болио за. Шинэ үе нь гарч ирээд өөр болох юм болов уу гэсэн аав ээжийнхээ насан дээр очингуут адилхан сэтгэхүйтэй болоод наачихна.

Зүгээр амьдралаа аажуу төлөвлөөд явсныхаа төлөө эргэн тойрныхоо элдэв гаруудаас сэтгэлзүйн шахалтанд байнга өртөөд байх нь зөв үү? Ялангуяа нөгөө цагаан сараар ярих юм олддоггүй юмуу яаж ийж байгаад л үржлийн асуудалруу яваад орчихдог хамаатан садны хааш яаш авгай нар бол бүр алга бол тэхүү.

Европ гэлтгүй азид ч гэсэн өөр болчихоод байна хар гаруудаа… Жаахан статистик тоо баримт чирж ирэх үү яахуу” хэмээн загвар өмсөгч, жүжигчин Амгаланбаатар уурсангуй хэлж байна. Таны бодол?

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү