Мэдээ

Америкт очоод бүгдийг тэгээс эхлэх үед БООЛЫН ГЭРЭЭНД гарын үсэг зурчихсан мэт л санагдсан

Америк дахь миний амьдрал

Америкт амьдрах их гоё, цалин өндөр бас орчинд нь байхаар хэл ч хурдан сурчихна. Кино сэтгүүл дээрээс харсан газаруудаараа дураараа аялаад л олон хүмүүстэй танилцаж найзалж нөхөрлөөд л ……

Энэ миний америк явахаар төлөвлөж байхдаа болон визагаа гар дээрээ авчихаад хамгийн түрүүнд төсөөлж байсан төсөөлөлүүд байсан хэхэ. Гэхдээ энэ төсөөлөл бодит болох хүртэл нэлээн хугацаа шаардагдахыг, өөрийхөө бодит байдалтай эвлэрэх хэрэгтэйг ойлготлоо багадаа л хагас жил бас л юм юм бодогддог юм байна лээ.

Миний хувьд бодит байдал гээч нь маш энгийн. Ердөө л хоёр нийгэмд эзлэх байр суурийн ялгаа! Энгийнээр бол боссын суудлаас огцом тушаал буураад бүгдийг нойлоос нь эхлэх бараг л тэр үеийн сэтгэл зүйгээр бол боолын гэрээнд гарын үсэг зурах гэж байгаам шиг л хүнд байсаан.

Үргэлжлэл бий…

Америк дахь миний амьдрал

Надтай санаа нийлэхгүй олон хүн байна байх. Ер нь Хүний харах өнцөг хандлага бусдаас шууд бус ч хамааралтай санагддаг. Энд ирээд миний хандлага бараг 180 градус өөрчлөгдчихсөн. Хамгийн том өөрчлөгдсөн хандлага маань харагдах байдал буюу гадаад үзэмж !!!

Хөөрхөн харагдахын тулд өдөр бүр будаж гангалаад өглөө болгон үсээ индүүдэж ороогоол явж өгдөг нэг тийм хэрэндээ хичээсэн охин байлаа би одоо бол хөөрхөн харагдахад гялалзсан эрүүл үс, чийглэгр арьс, улиралдаа тохирсон хувцаслалт, тухтай хөнгөхөн гутал байхад л хангалттай санагддаг болжээ гэж. Зөв цагтаа тохирсон газар нь л гангараад алхах бас нэг өөр хэрэг. Гээд бодохоор миний хандлага энэ улсын нийгэмээс хамаарч нэлээн өөрчлөгдөж байгаа юм шиг.

Үргэлжлэл бий…….

Америк дахь миний амьдрал

Эцсийн эцэст би энд яг юугаа хийж яваа юм бэ ? Их марзан юм болсон, би дурлачихсан. Илүү тодруулбал нэг өглөө facebook-ийн найзын хүсэлт. Дараа өглөө нь facebook messenger сүүлдээ хүндрээд facetime call нэг л мэдэхэд жил тойрчихсон, ачаагаа баглаад анхны америк дахь аялалаа эхлүүлж суусан. Тэгээд л анхны аялалын үр дүн хоёр дахь аялалын төлөвлөгөө болж, төлөвлөлтөөс төлөвлөлтийн хооронд явсаар хамгийн сүүлийн буюу зургаа дахь аялалаасаа буцаагүйн улмаас өнөөдөр энд амьдрал бодоод сууж байна даа би дурлаж эхлээд буцалгүй үлдэх хүртлээ яг л 2 жил уйгагүй л дурлалцсан гэнэ лээ.
үргэлжлэл бий……….

Америк дахь миний амьдрал

Одоо л учираа олж бна !!! Хүний газарт ирээд яг хоёр жил өнгөрчихөж . Учираа тохироо бүрдсэн гэнэтийн шийдвэр байсан. Өнөөдөр л яг ийм бодол орж ирлээ < учираа олчихжээ би > гэдэг Тухтай гэр, тогтмол ажил, хэлний бэрхшээл,амьдралын хэмнэл гээд эвээ олтол 2 жил шаардагдсан байна. Ер нь л тэгээд эмэгтэй хүний амьдарлын хамгийн том зорилго мөрөөдөл гээд бүх зүйлд сэтгэл хангалуун байх үндэс нь сайн хань сайхан гэр бүл тэгээд чимх ухаан юм байна гэж сүүлийн үед нэлээн бодогддог болсон. Бодвол намба л сууж байгаам байлгүй.
үргэлжлэл бий……

Америк дахь миний амьдрал

Бидний гэр бүлийн хувьд бүтэн сайн өдөр болгон бараг л тэмдэглэлт өдөр хэхэ. Өглөөний цай өдөрийн төлөвлөгөөнөөс авхуулаад оройн хоол идээд орондоо орох хүртэл цаг мөч бүхэн нандин өдөр. Товчхондоо дотны хайртай хүмүүстэйгээ дуртай бүхнээ хийдэг өдөрлөг буюу жинхэнэ утгаараа sunday funday л гэсэн үг. Үлдсэн өдөрүүдэд нь ядрах байтугай өвдөх эрхгүй ажиллах хэрэгтэй !!!! Ажиллаж амьдралаа залгуулах маш чухал харин амарч өөрийгөө хайрлах нь бүр чухал!!!!!
Үргэлжлэл бий……..

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү