Мэдээ

АМЬГҮЙ ТӨРСӨН НЯРАЙ ЭЭЖИЙНХЭЭ ЭНГЭР ДЭЭР АМЬ ОРЖЭЭ. 

2020 оны гуравдугаар сарын 25-ны өдөр нэгэн хосууд хүсэн хүлээсэн ихрүүдээ өлгийдөн авчээ. Хүү, охин хоёр 2 минутын зайтай төрсөн байна. Гэвч бүсгүй 26 долоо хоногтой дутуу төрсөн тул хүү нь амьсгалахгүй байв.

Эмч нар бяцхан хүүг тойрон бөөгнөрсөн байв. Өрөөнд 20 орчим хүн байжээ. Хүү амьсгалахаа больж, зүрх нь зогчээ. Ингээд эмч нар 20 минутын турш хүүг аврах гэж хичээлээ. Гэсэн ч эцэст нь эмч нар эмнэлгийн орны доор сууж залуу хосуудад аймшигт мэдээг дуулгажээ.

Эмч нар бяцхан хүүг нас барсан хэмээн мэдэгдэв. Хосууд энэхүү зүрх зүсэм мэдээг сонсоод маш их уйлж, эцсийн мөчид бага ч болов хугацааг хүүтэйгээ хамт өнгөрүүлэхийг хүсчээ.

Ингээд ээж нь хүүгээ элгэндээ тэврэн уйлахад хүү нь гэнэт амьсгалж, нүдээ нээсэн байна. Гайхаж, цочирдохын зэрэгцээ ихэд баярласан ээж, аав хоёр нь нэн даруй эмч нарыг дууджээ. Ингээд хүү дахин амьдарсан юм. Хосууд үнэхээр их баярласан бөгөөд одоо ч ихрүүдийн бие сайн байгаа төдийгүй аз жаргалтай амьдарч байгаа аж.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү