Мэдээ

Амьдралын эрхээр Америк, Австрали, Шинэ Зеланд зэрэг улсуудад ажиллаж, амьдарч үзсэн Монгол залуугийн яриа

Зуны ганц хоёрхон сарыг монголдоо vдээд л нvvдлийн шувуу шиг буцаад харийн нутаг руу зvглэдэг хvмvvс олон болжээ. Зарим нь ажил амьдралын эрхээр ийм амьдралаар явж байгаа бол зарим бололцоотой хэсэг нь хотын утаа, стресс бухимдлаас зугатааж, гадаадад тvр хугацаагаар гардаг. Монголдоо тодорхой зvйл хийхээр ирсэн нэгэн залуутай уулзаж ярилцлаа.

– Гадагшаа гараад хэр удаж байна вэ? Нутагтаа эргэж ирэх ямар байна?

– 1992 оноос хойш би гадаад руу гарч амьдарсан. Австралид зургаа, Шинэ Зеландад хоёр жил гаран, Германд бас амьдарч байсан. Харин саяхан Японоос ирлээ. Гэхдээ эцсийн дvндээ ямар муу муухай байсан ч эх орноо, тєрсєн газар усаа гээд л эргээд ирдэг л юм байна лээ. Манай хоёр хvvхэд тэнд тєрж, єссєн болохоор Монголд ирээд цэцэрлэгээ санаад, янз бvрийн хоол нэхээд хэцvv л байна. Энэ долоо хоногийн сvvлээр буцна даа.

– Хvvхэд дасаж єгєхгvй хэцvv байна гэв vv. Дахиад дєрвєн жил єнгєрєхєд тэндээ л илvv дасах байх даа?

– Японд хvvхдийн цэцэрлэгт явж байгаад ирсэн хvvхэд, энд эмээ євєє дээрээ байгаа хvvхдийн хvмvvжлийн асар том зєрvvг би олж харлаа. Манай охин тогтсон цагт хоолоо иддэг, єєрийнхєє зvйлд хvн гар хvрэхэд дургvй, хувцсаа хvний тусламжгvйгээр ємсєєд их биеэ даачихсан. Єглєє, єдєр, оройн хоолондоо юу идэхээ ч мэднэ. Эрvvл хvнс гэж бид нэг ч удаа яридаггvй ч манай хvvхэд юуг орой идэж болох, болохгvй талаар бараг надаас илvv сайн мэддэг. Японы цэцэрлэг, сургууль хvvхдэд зєв амьдрах дадал хэвшлийг багаас нь олгодог юм болов уу гэсэн бодол єєрийн эрхгvй тєрдєг. Харин манай дvvгийн хvvхэд шал єєр. Хэзээ ч хамаагvй иднэ, ууна, асгаж цутгана. Насны ялгаа бараг байхгvй хэрнээ хvний тусламжгvйгээр хувцсаа ємсєж чадахгvй гээд л шал єєр. Нєхєр бид хоёр 20 ортой ахмадын асрамжийн газар, 30-40 хvvхдийн цэцэрлэг байгуулахаар хєєцєлдєж байна. Сая газар авах гэж бєєн л асуудал боллоо. Ном, журмаараа бvтдэг ажил гэж ер vгvй. Бичиг баримт, зєвшєєрєл авахад заавал гар хардаг, эсвэл танил тал хардаг, гэдийгээд суучихдаг, эелдэг зєєлєн байх тусам улам бvр муухай ааш гаргадаг гээд тєрийн албаныхны хvнд суртал ажил хийх урам зоригийг мохоох юмаа.

– Чухам яагаад асрамжийн газар, цэцэрлэг…

– Хvvхдийн нэрээр мєнгє олдог газар олон байдаг бололтой. Бид хоёр эднээс арай єєрєєр ажиллах зорилготой байгаа. Залуу хосуудад ажил хийхийн тулд, хvvхдээ хэнээр харуулах вэ гэсэн асуудал тулгардаг. Vнэхээр амьдралын тєлєє зvтгэж байгаа хvмvvс, мєн ганц бие ээж, аавууд хvvхдээ манай цэцэрлэгт єгєєд санаа зоволтгvй ажлаа хийгээсэй гэж хvсч байгаа. Бас манайд хамгийн орхигдсон хэсэг бол ахмадууд. Хvvхдийн нэртэй буяны байгууллага олон байдаг бол ахмадуудад зориулсан газрыг би мэдэхгvй. Ганцаардлын зовлон амсч яваа насны намартай золгосон хєгшчvvл цєєнгvй харагддаг.

– Нээрээ л хєгшчvvлийг харж хандах газрыг байгуулмаар юм шиг бодогддог шvv. Нэгэнт ажил, амьдралын тухай ярьж байгаагийнх Японд ажиллахад чухам ямар байдаг вэ?

– Японд ажлаасаа хоцрохыг хэзээ ч хvлээн зєвшєєрєхгvй. Найман цагт хувцасаа солино, найм аравт автобусанд сууна, найм хорьд ажлын талбай дээр очсон байна гээд бvх зvйл нарийн зохион байгуулалттай. Хотын тээврийн хэрэгсэл маш нарийн цагийн хуваарийн дагуу явдаг учраас цаг барьж ажиллах сайхан бололцоо бий. Хvvхдээ цэцэрлэгт єгєхийн тулд ээж нь долоо хоногт хорин цагийн ажил хийхийг шаарддаг. Ажил хийхгvй бол харин хvvхдийг нь цэцэрлэгт авахгvй гээд тэгвэл ингэнэ, ингэвэл тэгнэ гэсэн нарийн чанд хууль дvрэм vйлчилдэг. Энэ хvмvvсийн ярианаас хамгийн их анхаарал татсан зvйл нь хvvхдийн тухай асуудал байлаа. Тавхан настай хvvхэд японы цэцэрлэгийг санаж, тэндхийн хоолыг нэхэж байна. Дєрвєн жилийн дараа эх эцэгтэйгээ хамт эргэж ирээд идээших болов уу. Магадгvй нэлээд хэдэн жилийн дараа аав, ээжийн маань тєрсєн нутаг шvv дээ гэснээс цаашгvй Монголын тухай мэдлэггvй, зундаа нvvдлийн шувуу шиг ирээд хэдэн зураг дарчихаад буцдаг нэгэн болох байх.

Яг энэ хvvхдийн ижил харийн газар тєрж, монголынхоо тухай юу ч мэддэггvй бяцхан иргэдийн тоо лав мянга хол давжээ. Яагаад бид монголдоо сайхан амьдарч болдоггvй юм бэ? Хvмvvс нь хийсэн бvтээснийхээ хариуд єлсєхгvй, даарахгvй, стресс бухимдалгvй амьдрах боломжийг хэн олгож єгєхгvй байгаа юм бэ? Нэр дэвшигчид сонгогчиддоо хандаж “намайг coнговол та нарыг гадаад руу явуулна гэж амладаг. Бvр намын мєрийн хєтєлбєрт ч багтдаг. Гэвч vнэн нvvр царай нь тэр орны иргэдийн тоож хийдэггvй ажлыг шагнал урамшуулал болгож байгаа нь бидэнд олдошгvй боломж, аз жаргал хэмээн ойлгогддог нь єрєвдмєєр. Сонгуульд зvтгэсэн хороон дарга нарыг, саналаа єгсєн иргэдийг гадаадад зугаацуулах, гадаадад ажиллуулах гээч нь сонгуулийн том амлалтуудын нэг болдог.

Амьдралын эрхээр…

Амьдралын эрхээр, хэдэн “цаас”; олохын тєлєє харийн нутгийг зоригсдын талаар ярихаар хамгийн тvрvvнд Солонгос гэсэн нэр толгойд орж ирдэг. Жил гаруйхны ємнє солонгос явах ажиллах хvч бvртгэхэд тєв цэнгэлдэхийн гадаа хичнээн хvн цуглаж, хэдэн шєнє нойр хоолгvй дугаарласан билээ. Ойр дотныхноос нь Солонгост ажилласан, эсвэл ажиллаж байгаа, ажиллахаар хєєцєлдєж байгаа хvнгvй айл Монголд байхгvй гээд хэлчихвэл нэг их дэгсдvvлсэн болохгvй болов уу. “Харласан” гэсэн муу нэр зvvгээд ч хамаагvй тэндээс аз жаргал эрэгсдийн арми одоогоор багасах шинж тэмдэг надад л лав харагдахгvй байна. Гэсэн ч сэтгэл зовохгvй байхын аргагvй олон асуудал тэдэнд байдаг бололтой. Амны уншлага болсон олон зvйлийн талаар нуршилгvйгээр хэдэн тоо баримтыг хамтдаа сонирхоцгооё. Солонгос улсад албан ёсны гэрээгээр 30000 орчим иргэн албан ёсоор ажиллаж байгаагийн 7000 орчим нь эмэгтэйчvvд. Мєн нийт ажиллагсдын 15 хувь нь ажиллаж байхдаа их, бага ямар нэгэн хэмжээний vйлдвэрийн осолд орж хєдєлмєрийн чадвараа алджээ. 2007 оны зургадугаар сарын байдлаар БНСУ-д 378 монгол иргэн нас баржээ. Нас баралтын шалтгаанд автомашины болон vйлдвэрлэлийн осол зонхилж байгаа тухай мэдээ байна. Архаг хууч євчин сэдэрсэн, согтуугаар бусдын гарт амь vрэгдсэн, амиа хорлосон тохиолдлууд ч энэ жагсаалтыг vргэлжлvvлнэ. Зvгээр энгийнээр бодоод vзье.

Дунджаар арав хоногт нэг иргэн Солонгост ямар нэгэн шалтгаанаар нас барж, таван иргэн хэрэг зєрчилд холбогдон, зургаан хvн гэмтэж, бэртдэг, эсвэл євчилдєг гэсэн судалгаа байдаг аж. Сэтгэл зовохгvй байхын аргагvй энэ тооны араас дахиад л бэрхшээл. Гэр бvлээрээ гадагшаа гарсан хvмvvс, мэдээж сэтгэл хангалуун, бас арай тайван байдаг. Амьдралаа єєд татахаар явагсдын ихэнх нь ганц биеэрээ л явдаг. Хоёр тусдаа амьдарч байгаа гэр бvлvvдийн хувьд гурван айл тутмын нэгнийх нь гэр бvлд vл ойлголцол vvсч, улмаар хєндийрдєг. Тэдний долоон хувь нь гэр бvлээсээ хєндийрч, 4,8 хувь нь хамтран амьдрагчтай болж, 27 хувь нь хардалт, сэрдэлтэд байнга єртдєг гэсэн байх юм. Магадгvй уншигч та манай сэтгvvлийн 41 дэхь дугаарт гарсан “Амраг уу? Эхнэр vv?”; нийтлэлийг уншсан байх. Гадаадад амьдарч байгаа хvмvvсийн дунд явуулсан санал асуулгаар “Нууц амраг, сексийн хамтрагчтай болсон эсэх”; гэсэн асуултад 47 хувь нь “Байгаа”; гэж ил тод хариулсан билээ.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү