Мэдээ

“Амьдрал төсөл” кинонд тоглосон Д.Лхагвын хүү ийм том залуу болжээ…

“Guys” хамтлагаар овоглон олны танил болсон залуусаас урлагийн салбарт хамгийн их олз омог арвинтай яваа нь Д.Лхагва. Тэрээр өдгөө LVA интертайнментаа байгуулан “Амьдрал төсөл”, “Дурлалын гэмт хэрэг”, “Фэйсбүүк од”, “Мухар гудамж”, “1990” зэрэг уран бүтээлээ үзэгчдэд хүргэсэн нь найруулагчийн хувьд өсөх ирээдүйтэй хэмээн үнэлэгдээд байгаа билээ.

Харин сүүлийн үед найруулагч, жүжигчин Д.Лхагва “Central” телевизийн хөлбөмбөгийн асуулт хариултын цэнгээнт нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажиллах болсон. Мөн тэрээр шинээр байгуулагдаж буй “Орфей” театрын нээлтээ хийхээр зэхэж буй нэрт зохиолч Ф.М.Достоевскийн “Гэм зэм” жүжгийн гол дүрд сонгогдон тоглож байгаа аж.

Д.Лхагва дизайнер бүсгүйтэй амьдралаа холбож Хүлгэн хэмээх хөөрхөн хүүгийн аав ээж болцгоосон ч салцгаасан юм. Хувийн амьдралаа төдийлөн олон нийтэд дэлгэхийг хүсдэггүй Д.Лхагва хоёр дахь амьдралаа эхлүүлээд таван жил болж байгаа, тэднийх хоёр хүүтэй.

Ууган хүү Л.Хүлгэн 2012 онд “Амьдрал төсөл” кинонд аавтайгаа хамтран тоглосон бөгөөд өдгөө 16 настай. Тэрээр Америкийн Лос Анжелес хотноо суралцдаг.

Д.Лхагва анхны бие даасан уран бүтээл “Амьдрал төсөл” киногоо туурвиж байхдаа ийм ярилцлага өгч байжээ.

Эцэг эхчүүд хүүхдийнхээ чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх гэж л тэнд явуулдаг юм байна лээ. Аав ээжийн эрх, балчир бяцхан тэднийг тоглуулна гэхэд нэг л сэтгэлд багтаагүй.

Тэгээд багийнхантайгаа ярьсан чинь өөрийнхөө хүүхдийг тоглуул гэсэн. Ингээд л хүүдээ багшилсан. “Кинонд тоглож чадах уу гэсэн чинь “Кинонд яаж тоглож, үгээ яаж цээжилдэг юм” гэж асуусан. Кино гэдгээ ч сайн мэдэхгүй учир бүх юм нь сонин байсан л даа.

Тэгээд хичээлээс нь аваад явж байхдаа “Харилцан ярилцах хүнийхээ сүүлийн үгийг нь цээжилчихээд тэр хүнийг үгээ хэлээд дуусахаар араас нь үгээ хэлдэг юм шүү миний хүү. Бичгийн хэлээр ярьдаггүй юм” гэх зэргээр сайн зааж өгсөн. Хүү маань ч сайн ойлгосон. Тэр тусмаа миний хүү болохоор бид сайн ойлголцсон, нэлээн ч сургууль хийсэн. Нэг их зовоогоогүй ээ, сайн тоглосон.

Одоо аавынхаа мэргэжлийг өвлөнө гэж байна уу. Балчир жүжигчний ээж нь бас урлагийн хүн үү?
Миний хүүг Хүлгэн гэдэг, одоо долоон настай. Эхнэр Ц.Цэлмэг маань хувцасны дизайнер мэргэжилтэй. Бид хоёрын хүү эхлээд нисгэгч болно гэдэг байлаа. Харин кинонд тоглосноосоо хойш жүжигчин болно гээд байгаа.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү