Мэдээ
“Анод” банкны захирал Н.Даваа, Д.Энхтөр нарыг цагдаагаас дууджээ…
“Анод” банкны захирал Н.Даваа, Д.Энхтөр нар мэдээлэл хийж, “Анод”-ын дампууралд тухайн үеийн цагдаа, хууль хүчнийхэн хамааралтайг онцолсон.
Уг асуудалтай холбогдуулан ЦЕГ-ын даргад “уг асуудлыг тодруулж, хэвлэл мэдээллийн байгууллагуудад албан ёсны мэдээлэл өг гэсэн үүрэг чиглэл” өгсөн талаараа ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдэгдээд буй юм.
Тэгвэл “Анод” банкны захирал Д.Энхтөр цагдаад мэдүүлэг өгөхөөр дуудагдсан талаараа өөрийн цахим хуудаснаа мэдээлжээ..