Мэдээ

АНУ-д монгол эрэгтэйг хамтран амьдрагчаа хүчирхийлж, онц хэрцгийгээр хөнөөсөн хэргээр баривчилжээ

Энэ сарын 18-ны өдөр (2022.10.18) АНУ-ын Чикаго хотын Нортфилд Тауншип хотхонд монгол эрэгтэй хамтран амьдрагчаа хүчирхийлж, онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарчээ.


Тодруулбал, Монгол Улсын иргэн Ш.Т гэгчийг аллага, бэлгийн хүчирхийлэл, биенд хүнд гэмтэл учруулсан хэргээр баривчилан бөгөөд одоогоор цагдаагийн газарт шалгагдаж байгаа аж.


Хэрэг гарсны дараа цагдаа нар дуудлагаар очиход, таван сар хамт амьдарсан 61 настай монгол эмэгтэй ноцтой гэмтлийн улмаас газар дээрээ амьсгал хураасан байжээ.

Мөрдөн байцаагчид урьдчилсан байдлаар эмэгтэйд бэлгийн хүчирхийлэл үйлдэж, зодсоны улмаас тархиндаа хүнд бэртэл авч амь насаа алдсан гэж үзэж байгаа аж.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү