Мэдээ

Анхны бэрээсээ уучлалт хүссэн захидал

Би Бэр охиноосоо уучлалт хүсэх гэсэн юм. Уучлалт хүснэ гэхээр их муу хадам байж гэж бодох байх. Муу нөхөр байсан хүүгийнхээ өмнөөс уучлалт гуйж байгаа юм аа. Охин минь энэ группт бий учраас … 2006 онд 19хөн настай дэрвэж дэгдсэн хүү охин хоёр манай хаалгийг татан орж ирж билээ. Хүү минь найз охиноо анх удаа хөтлөсөөр орж ирсэн тэр өдрийг одоо ч тод санадаг юм .

Хоёр нялх юм учраа мэдэхгүй хамтдаа амьдарч , шинэхэн бэр охин минь гэрт минь нүүж ирсэн. Бичиг цаасны ажил ихтэй хоол хийхдээ тааруухан бас дургүй би чинь нялх бэртэй болсон цагаасаа хийж үзээгүй хоолоо их хийсэн , олон ч удаа бүтэлгүйтэж хоол хаясан , гоё гоё хоол хүү бэр хоёртоо бэлдэж ер нь хадам байх маш дуртай байсан .

Би ч залуухан байж . Хүү бэр хоёртоо амьдралаа үнэхээр сайхан дурсамжтай эхлүүлээсэй хожим дурсах санах хайрлах цаг хугацаа ихтэй байгаасай гэж бодоод цалингийн зээл аваад тэр хоёрыгоо аялалд явуулж байсан .

Ямар их мөнгө вэ ээж авахгүй ээ аялахаа болилоо харин хувцас авчихья гэхэд зүгээр л дуугүй яваад ир та хоёр хувцас дурсамж хадгалж үлдэхгүй л бол уу ? дуугүй л яв гээд хүчээр шахуу анхны аялалыг нь хийж өгч байлаа. Үнэхээр л аялал тэдэнд минь зорилготой болох шинэ санаа нээх өөрийгөө олоход нь тусалсан байх.

Ирсэн даруйдаа бэр маань хэл сурч эхэлж билээ. Сургуулиа ч төгсөөгүй хоёр юмыг ажил, хариуцлага гэж стреесст оруулахгүй юмсан , амьдралд эрт шантраахгүй юмсан гэхдээ аль болох өөрсөддөө цаг гарга , гадуур яв болз , нэгнийгээ хайрла гээд л халамжлах гэж хичээдэг ээж байлаа. Зүгээр хадам ээж байх надад маш сайхан байсан юм шиг.
Тэднийгээ төгсдөг жил хүүгийнхээ аавтай яриад хүүхдүүддээ байр авч өгөн тусад нь гаргав. Миний мөрөөдөл гэх үү төлөвлөгөө гэх үү бэр охиныгоо төрөх үед хамт ороод түүний анхны үрийн , өөрийнхөө анхны ачийн зургийг дараад гэр бүлийнхээ гэрэл зургийн ном хэвлүүлэх байсан . Хүүгээ дэндүү эрх танхи өсгөсөн нь нөхөр бид хоёрын буруу байж дээ. Хүн хүүхдийнхээ л талд ордог гэдэг. Бид тийм байгаагүй юм шүү охин минь. Чамайг уйлаад ирэхэд , хошуугаа унжуулаад утсаар ярихад хүүдээ гомдож зүрх өвдлөг байлаа. Хүү минь айлын сайхан охиныг хичнээн шөнө ганцааранг нь хонуулсанг би мэднэ. Хичнээн өглөө дарсны үнэр нь арилаагүй өөр бүсгүйн уруулын будагтай гэртээ орж ирсэнг нь бас мэднэ.

Өр өвдөж хашгирмаар санагдтлаа үрдээ гомдож ээжийн хүү сайхан амьдраад өгөөч дээ үнэхээр хайргүй бол айлын сайхан үрийг хүргэж өгөөд гэрт нь оруулаад үлдээ гэж гуйдаг байсан ч хүү минь тусдаа гарах , өрх толгойлох гэдгийг ганцаараа дураараа авирлах гэж ойлгосон байсан учраас ухамсарлаагүй юм даа. Охин минь чи минь одоо ч 19хэн настай тайрмал үстэй шоотой цамцтай орж ирсэн тэр өдөр шигээ харагдаж байна лээ. Ээж нь хааяа орж хардаг юм аа. Энэ жил миний охины 33жил орно төрсөн ээжийгээ баярлуулж дом хийдэг жил нь шүү. Хэдийгээр ээж охин биш болоод 8 жил болж байгаа ч миний зүрхэнд үргэлж манай хаалгийг ичингүйрэн нээж орсон жижигхэн цагаан охин миний охин хэвээр шүү. Хүүгээ хайртай бэрийг минь гэрт нь хүргээд үүрд салсан тэр өдөр шөнөжин ганцаараа уйлж хоносон чиний муу хадам ээжээс …

Хайрт бэр Ч -д Хадам ээж – О – с

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү