Мэдээ

Анхны хайр, охины минь эцгийг хамаатан чинь гэж 15 жил холдуулсаны эцэст … баасанд уулзана

Би 33 настай 15 настай үзэсгэлэнтэй сахиусан тэнгэртэй нэгэн ээж байна. Олоон жилийн өмнө бяцхан охин байхдаа анхны харцаар дурлаж хорвоог нэг л хүнээр төсөөлж түүндээ зориулж захиа бичиж түүнээсээ өөрөө ичиж ураад хаячихдаг, байгаа газар нь ойр харагдах гэж хичээж холоос харж өөрийгөө тайвшруулдаг учраа мэдэхгүй балчир охин байлаа.

16 насандаа анх удаа гал шиг дурлаж билээ. Жижигхэн сумын төв. Бүгд нэгнийгээ таньдаг. Хаа холоос саравчлаад харахад хэн яваа нь танигддаг бяцхан тосгон. Гар утас байтугай суурин утастай айл маш цөөхөн сумын төвд 4 5 хан айл суурин утастай байсан юм.

Миний зүрх сэтгэлд урилгагүй байрлах болсон анхны хайрыгаа маш ихээр хайрлаж нүдэнд нь өртөх гэж хичээсний үр дүнд тэрнийхээ анхааралд өртөж тэр бид 2н бяцхан болзоо сумын төвийн соёлын төвийн арын шатан дээрээс эхэлсэн юм.

Тэр үeд үнэхээр шатаж дурладаг байжээ. Нэрнийх нь эхний үсгүүдээр шүлэг зохионо. Хаа сайгүй нэрийг нь бичиж ганцаараа инээж сууна. Уулзахгүй л бол ү х чих юмшиг хоёр биeндээ тэмүүлсээр 2 дахь жилдээ үeрхэж улам л дотно болсоор. Гарнаас маань атгаад миний жижигхэн охин. Чамайгаа дагуулаад хаашаач явсан чадна. Хайр минь. Гээд л тэврээд цээжиндээ наадаг байлаа.

Тэр нэгэн гайтай өдөр хэн нэгэн хүний дуулгасан аймшигт муухай үгнээс болж бид холдсон .

Бид 2г хамаатан бүр цусан төрлийн холбоотой гэж хэн нэгэн хүн хэлж тэр нь даамжирсаар бараг төрсөн ах дүү болтлоо жижигхэн гацаагаар дамжин тарлаа. Өдөр бүр у йл ан эмн эл гийн хашааны буланд байх хүнгүй газар очиж ганцаараа суудаг болов. Хайртай залуу минь харагдхаа больж хөдөө ахындаа очиж байж байгаад хот явсан сураг дуулдав. А м иа хо рл ох гэж оролдож эгч ах нараа сандаргасан гэж хүртэл дууллаа. Гэхдээ л тэр эргэж над дээр ирээгүй юм. Би 17 настай хайрандаа шатсан уй ла нхай охин төд удалгүй бүр гашуудам мэдээ дуулсан юм. Би биe давхар болжээ. Гэтэл тэр минь хотод очоод сураггүй нам жим. Би хүүхдээ тээхдээ шөнө бүр нул им стай хэрнээ маш их айд аст ай 5 сар хүртэл нь нууж тээв.

Хэнч гадарласангүй. Үр минь гэдсэндээ 5 дахь сартайгаа золгож байхад хов тараасан хүн илэрч хүн андуурсан болоод дууссан юм. Гаслантай. . . Түүнийгээ хайж холбогдох гэж хот дахь хаягийн мэдэх гэж хэнд ч хэлэхгүй ч ганцаараа зөндөө хайлаа. Олж чадсангүйээ. Би 4 сарын дараа ээж болж бяцхан охиноо тэвэрсэн юм. Жижигхэн тосгоноор дүүрэн намайг ярьж цаг нөхцөөсөн хүмүүс. Ээж аавынхаа харцыг харахаах намайг өрөвдөж байгаа тэр нүдийг нь харахаас дальдарч би охиноо 6 хан сартай байхад нь улаанбаатар г зорьсон юм. Жилийн чөлөө болгуулсан сургуульдаа орж ганц биe ээж гэдгээ хэнээсч нуудаггүй хичээнгүй оюутан байв.

Энэ хугацаанд түүнийг хайсаар л. Хэл сураг хүлээсээр л. Гэхдээ олоогүй бас нэгч сураг байхгүй. Охиноо 3 настай байхад би түүнийгээ гадаадад ажилж байгаа гэдгийг олж мэдлээ. Бас эргэж ирэхгүй гэдгийг нь мэдлээ. Гэсэнч охинтой болсон гэдгийг дуулгах санаатай мөнч их оролдсон доо. Даанч ямарч холбоо барих боломж байсангүй. Жижигхэн тосгонд сөрөг хов жив дороо тарч хаа байсан холын хүнд дуулдах хүртлээ тардаг хэрнээ сайн зүйл тиймч хол тардаггүй бололтой. Энэ бүх он жилүүдэд нэгч хүнийг би хүлээж авсангүй би охиноо 15 хүртэл зүгээр л ганц биe ээж байсаар ирсэн. Охин минь ухаантай хэзээч надаас аавыгаа асуудаггүй .

Харин өнгөрсөн наадмын дараа нутагтаа охиноо дагуулан очиж ээж аав дээрээ хэд хоноод буцахдаа би 15 жил хайсан бас чимээгүй хүлээсэн түүнтэй таарсан. Тэр ирчихсэн байжээ. Би 18 жилийн өмнө анх дурласан шигээ сандарч бас маш их айсан. 33 настай хэдийн намба суусан тайван эмэгтэй болсон байж догдолсон. Тэр гайхшран надруу дөхөн ирээд мэндэлсэн. Холбогдох дугаарын авч ямарч байсан дөнгөв. Би түүнийг эхнэр бас хүүхэдтэй болсон эсэхийг асууж тодруулж чимээгүйхэн түгшин хайж үзэхэд тэр гэрлээгүй байсан юм.

Би их удаан бодсон. Түүнд охиныг нь хэлэх ёстой гэж. Тэр гадарлаагүй байгаа . Харин намайг өөрийг нь буцаад хайрлахаар догдолж суугаа л гэж бодож байгаа. Баасан гаригт уулзахаар болсон. 15 жилийн дараа. Бүхэл бүтэн 15 жилийн дараа. . . Тэр үeд охинтой гэдгийн хэлэх зориг бас тэвчээр надад хайрлааарай.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү