Мэдээ

Арго: Би жүжигчин Г.Эрхэмбаяраас болж амиа хорлох гэж 2 удаа…..

2017/11/01

ОХУ-д үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор манай улсад тус улсын иргэд олноор орж ирэх болсон. Тэгвэл эдгээр иргэдэд зориулан ЕБС-ийн 12 дугаар ангийн сурагч Ц.Сэмүн хэрэгтэй мэдээллийг нь багтаасан зурагт хуудсыг өөрийн мөнгөөр хэвлүүлэн тарааж байгаа аж. Тэрбээр “Орхон Хасу” сургуульд суралцдаг байна.Түүний зурагт мэдээлийн хуудаст Монгол Улсад түр хугацаанд оршин суухад шаардлагатай дараах мэдээллүүдийг багтаажээ.

Үүнд:

Монгол Улсад түр хугацаагаар оршин суух, ажиллах, сурахаар визээ сунгуулахын тулд хаана хандах,-Удаан хугацаагаар оршин суух буюу орон сууц түрээслэхийн тулд интернэтээс хэрхэн хайлт хийх, үүнтэй холбоотой залилан, гэмт хэргээс сэргийлэх
Замын хөдөлгөөнд хэрхэн оролцох болон

замын хөдөлгөөний дүрэм зөрчснөөс үүдэх хариуцлага буюу торгуулийн хэмжээ
Яаралтай тусламжийн дугаарууд болон шаардлагатай үед хандах ёстой Гадаадын иргэн, харьяатын дугаарыг Орос, Англи, Монгол хэл дээр бичсэн байна.Жүжигчин Г.Эрхэмбаярыг реклам сурталчилгаанд тоглуулахгүй байхыг уриалж байна‼️‼️‼️
Арго: Би жүжигчин Г.Эрхэмбаяраас болж амиа хорлох гэж 2 удаа оролдсон
2017/11/01😭😭😭😭
Дэлхийн 25 орны хэлээр ярьж бичих чадвартай хэмээдэг Арго багш Монголд анхлан гадаад хэлний сургалтын төв байгуулан, олон төрлийн ном товхимол гаргаж, шавь нарынх нь тоо хэдийнэ чамгүй олон болсон. 2015 онд Арго сахрын өвчний хүндрэлээс болж хоёр хөлөө тайруулсан. Хоёр жил гаруй хэвтэрт байхад нь Мөрөөдлийн театрын жүжигчин Эрхэмбаяр түүнийг дуурайж элэглэж байсан нь түүнд амиа хорлох хүртэл бодлыг төрүүлэм хүнд хэцүү байсан гэж ярьлаа.
Мөрөөдлийн театрын жүжигчин Г.Эрхэмбаяр таныг өвчтэй хүнд хэцүү байхад таны тухай шоундаа оруулахад танд их хэцүү байсан гэж та ярьсан. Ахин ийм зүйл давтагдвал та ямар арга хэмжээ авах вэ?
Энэ их удаж байгаа. Би 2014 онд хөлөө тайруулсан. Үүний дараа хоёр жил хэвтэрт байсан. 2015 онд мөрөөдлийн театрын хошин шог гарсан. Ганцхан намайг биш Бат-Отгон гээд зөндөө хүмүүсийг шоолж, шоглосон. Шоолж бололгүй яахав. Гэхдээ хамгийн гол нь би хөлөө тайруулаад хүнд өвчтэй хэвтэрт байхад миний сэтгэл зүйд маш их хүндээр туссан. Би амиа хорлох гэж хоёр удаа оролдсон. Хүн цагаа тулахаар үхэж чаддаггүй юм байна, хүүхдүүдээ хараад үнэхээр чадаагүй. Би Эрхэмбаярт миний дүү одоо энийгээ болиул гэж хэлсэн. Гэвч миний үгийг хүлээж аваагүй. Телевизээр реклам нь гараад хүмүүс үзэж инээлдээд хэцүү байсан. Хүний зовлонгоор жаргал хийж олсон мөнгө нь хоол болдог юм байх даа гээд орхисон. Урьд нь ч орхидог байсан. Дараа нь саяхан ахиад л телевизээр нөгөө хошин шогууд нь гараад эхэлсэн. Би Эрхэмбаярт ядахдаа уучлалт гуйж сур. Би мөнгө нэхэгүй зүгээр л надаас уучлалт гуй гэж хэлсэн. Хүн хүнтэй хүн ёсоор хандаж байхад нэгнийгээ зовж байхад шоолж, дооглоод байх тийм таатай биш байх. Энэ хүмүүсийг энийгээ болихыг шаардаж байна. Хүмүүст намайг залилагч, харь гарагийн хэлний ном бичдэг гэж ойлгуулж байна. Харь гарагт очоод харь гарагийн хэлээр ярьдаг гэж хошин шог дээр нь гардаг. Миний бичсэн номны үнэ, цэнэ байхгүй болж байна.
Магадгүй СУИС-д жүжигчний ёс зүйн хичээл их дутмаг ордог юм болов уу?
Тийм. Зовлонд унасан нэгийгээ шоолж дооголдог байвал бид нэг үндэстэн Монголчууд гэж явах хэрэг байхгүй. Улс үндэстэн гэдэг ийм байдаггүй. Нэг нь нэгийгээ хайрладаг, буруу хэрэг хийсэн хүнийг хайр найргүй шийтгэдэг, зөв зүйл хийсэн хүнийг хөхүүлэн дэмждэг байх хэрэгтэй. Ингэж байж л нэг улс орон болно. Энэ бол СУИС-н нэг үзэгдэл юм. СУИС-ийг жүжигчний ангийг төгсөж байгаа оюутнуудад ёс зүй гэдэг зүйлийг маш сайн заах хэрэгтэй. Жүжигчний ур чадвар байгаа боловч ёс зүйгүй байна. Алтан үеийн жүжигчид ямар их ёс зүйтэй, гоё байлаа. Тэр хүмүүсийг дуурайх хэрэгтэй. Ялангуя хошин шогийн жүжигчид их ёс суртахуунгүй, хүүхэд залуучуудыг буруу тийш нь уруу татсан, хүнийг дооглож шоглосон тоглолт их хийдэг. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг доромжилж шоглоно гэдэг аль ч улсад байдаггүй зүйл гэж бодож байна. Би Германд, Солонгост байсан.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү