Мэдээ

Ардын дуучин Б.Алтанжаргалын авьяасыг дэлгэрүүлэгч гэргий

Одоогоос 10 жилийн өмнө “Дүүриймаа” дуугаа олны хүртээл болгож, сонсогчдын танил болсон цагаасаа хойш

“Төгөлдөр зургаан маа”, “Идэр жинчин”, “Дөмөн” гэх зэрэг цомгоо гарган, өнөөг хүртэл амжилттай бүтээн туурвиж яваа ардын дуучин Б.Алтанжаргалыг танихгүй хүн ховор.

Өөрийн дуу хоолойг брэнд болгосон түүний амжилт эхнэртэй нь салашгүй холбоотой гэдгийг Б.Алтанжаргал үргэлж онцолж хэлдэг.
Тэрбээр СУИС-ыг дүүргээд,

к-поп урсгалын Asian cool хамтлагт дуулж рок попын урлагт зүтгэхийг хичээсэн ч амжилт олоогүй гэдэг. Улмаар “Багануур” хувьцаат компанид экскаваторын жолоо

мушгиж, уурхайчин болж явахдаа эхнэртэйгээ танилцаж гэр бүл болжээ. Түүний гэргийг Тунгалаг гэдэг, Багануурын унаган хүүхэд аж. Нөхрөө дуулж хуурддаг гэдгийг мэдсэн цагаасаа

Тунгалаг бүсгүй бүх арыг нь дааж нөхрөө уран бүтээл хийх цаг зав, итгэл, эрч хүчийг өгч эхэлсэн гэдэг.

Тэдний гэр бүл болсон түүхийг сонирхуулбал, Тунгалаг Багануур дүүргийн унаган хүүхэд юм билээ. Бүсгүй их сургуулиа төгсчихөөд хотод амьдардаг байж. Б.Алтанжаргал харин Багануурт ирээд суурьшчихсан байж л дээ. 2012 оны зун Багануурын наадам үзэж явахдаа танилцжээ

. Болзож эхлээд долоо хоноод л хоёр гэрийнхэнтэйгээ танилцаад гэрлэчихэж. Эхнэрээ эмээ дээрээ дагуулж оччихоод гарсных нь дараа “Та нар надад ямар ч үг хэлээд нэмэргүй, би нэгэнт шийдчихсэн, гэрлэнэ” л гэж. “Дүүриймаа” дуугаа клип болгочихсон, бас ч гэж олонд танигдсан байсан

ч дуучин гэдгээ хэлээгүй нуучихаж. Эхнэр нь нөхрөө дуучин гэдгийг сүүлд найзаасаа сонсчээ. Дуучин гэдгийг нь сүүлд мэдэхгүй байх үед нь албаар солгой хоолойгоор дуулж өгдөг байснаа яриад бөөн инээд болж байсан гэнэ лээ. Нөхрийнхөө солгойрч дуулахыг сонссон бүсгүй “Чи дуулах үнэхээр тийм дуртай юм уу, дуулаад хэрэггүй байх аа” гэж зөвлөдөг байж.
Эхнэр нь бичиж найруулах авьяастай, фэйсбүүк хуудсыг нь хөтөлдөг юм байна. Б.Алтанжаргал эхнэрийгээ хамгийн том зөвлөгч, шилдэг туслах, мундаг шүүмжлэгч гэж тодорхойлов. Бас хөрсөн дээр нь буулгадаг ганц хүн гэж хошигноод авна лээ. Тунгалаг нөхрийнхөө тоглолтын бэлтгэл, клипний зураг авалт, шинэ цомгийн ажил, билет захиалга гээд уран бүтээлийнх нь бүх ажлыг зохицуулдаг гэнэ.
Тэд дундаасаа Сэрчмаа гэх ганц охинтой. Аавынхаа бүх дууг цээжээр мэддэг, жинхэнэ фэн нь гэсэн.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү