Мэдээ

Архи уугаад унтаад сэрээгүй ээжийн үлдээсэн 2 охиныг хүн болгосон миний хойд аав

Ийм хүн байдаг гэж үү төрсөнөөс илүү хайрлах хүн байхгүй байлгүй дээ гэх байлгүй. Өөрийнхөө бяцхан гунигтай түүхийг хамгийн дуртай групптээ хуваалцмаар байна.

Аан тийм. Мэдээж одоо гуниглаад явж байна гэж юу байхав. Өнгөрсөн түүх болсон. Цаг хугацааг ухраагаад өөрийнхөө хүүхэд насруу аялаад ирье ээ. Далавчгүй сахиусан

тэнгэрүүд группийн гишүүдэд зориулан анх удаа амьдралаа танихгүй хүмүүст дэлгэж байна.

Жаахан охин байхдаа байнга өвдөж хавдаж, эсвэл унаж бэртэж шалбарсан явдаг нэг тийм азгүй ч гэмээр шар охин байсан юм.

Намайг аавгүй гэж шоолдог байлаа. Нэгдүгээр ангид үеийн хүүхдүүд тойрч ирээд л танай аав чинь шат чих сан гэлүү ,

хүүе аав чинь шатаад үхч их сэн юм уу, нээрээ аав чинь гал дот ор шат сан юм уу гээд л асууна. Байж суухын аргагүй хэцүү байдаг байсан байхдаа. Өөрийгөө өрөвдчихлөө.

Гэртээ ирээд эмээгээсээ асууна. Аав маань нээрээ л шат аад бурхан болсон юм уу гээд л нүдэндээ том том нул имс цийлэгнүүлэн асуухад эмээ тийм юм ярьдаггүй юм миний охин гэдэг байлаа.

Ээж маань харин гэртээ тогтодгүй хүн байсан. Үргэлж халамцуу а р хи үнэртүүлж явна.

Гэхдээ арчаагаа алдсан сул дорой харагдахгүй. Хүмүүсийн хэлдгээр цэмбэгэр ар х ичин. Байнга уруулаа будаж , үнэртэй ус сэнгэнүүлж явна. Ихэнхдээ өөрийнхөө үеэл , хамаатны нэг эгчтэй хамт а р хи ууна. Гэртээ ирээд яг л ү х сэн мэт нам унтаад өгдөг байсан болохоор би а р х ичин хүний хэцүүг нэг их мэдрээгүй. А р хич ин хэрнээ а гсан тавьж , гэр орныхоо юмыг зарж явдаггүй байсан. Бас би ээждээ хайртай ч байгаагүй. Тийм болохоор ээж маань яагаад гэж огт бодож шаналж байгаагүй.

Харин ө өд болсон аавынхаа зургийг л маш их хайдаг байлаа. Гэрийнхээ бүх л дээр үеийн зураг , альбом , жаазыг ухаж бүх эрэгтэй хүнийг л аав маань байж магадгүй гэж дотроо дүгнэдэг байснаа санадаг юм.
Намайг төрөөд хоёр сартай нярай байх үед аав минь ажлаа хийж байгаад ө н дөр хүчдэлд цо хи улан бурхан болсон юм билээ. Өндөр хүчдэл биеэр нь гүйж гал маналзан , амьсгал хур аа сных нь дараа салгаж авахаар онцгой байдал хүрч очиход наалдчихсан байсан гэсэн.

Тэр явдлаас болоод ээж сургуулиа хаясан цаашлаад а рх итай найзлах болсон гэсэн. Уг нь төгсөх күрсийн оюутан , жилийн чөлөөтэй явж байсан юм шиг байна лээ. Огт хараагүй мэдрээгүй аав гэх хүнийг л дотроо бодож бэтгэрээд явдаг байснаа санадаг. Эмээ маань 2р ангид байхад гэнэт бие нь м уу даж өнөө маргаашгүй болов. Анх удаа ирээдүйдээ санаа зовж үзсэн дээ. Эмээ минь байхгүй болчихвол би хаачих вэ. Би яг яах вэ? А рх ичин ээжтэйгээ цаашдаа яаж амьдрах бол гээд л …

Эмээг бу р хан болсоны дараа ээж гэрт нэг ахыг дагуулаад ирэв. Гэхдээ яавч ар х ичин биш. Ээжийг яаж тоосон юм гэмээр сайхан хүн байв. Ээж хэсэг а р хи амссангүй. Оройдоо хоол унд хийгээд л огт танихгүй миний ээж нэг хэсэг үзэгдэв. Ингээд хойд аавтай болсондоо. Аавгүй гэж шоолдог байсан хүүхдүүд одоо бол аавтай болчихлоо гэж шоолдог болов. Хойд аавтай гээл. Ээж миний сургуулийн ажил байтугай хэддүгээр ангид сурдагийг мэддэггүй хүн тул хойд аав эцэг эхийн хурал, хичээл давтуулах , оройтож тоглолт концертонд бэлдэх бүхэнд намайг хөтлөөд явна.

Би яагаад ч юм маш хурдан ааваа гэдэг болчихсон. Ааваa ааваа л гээд бараадна. Эмээгийн минь буян заяа харж үзсэн байх. Хойд аав минь үнэхээр сайхан хүн байлаа. Гэр дүүргээд л. Гэрийн эзэнтэй айлд элдвийн хүмүүсч шавах нь багасч , өнгө ороод л ирдэг юм билээ. Ээж огт а рх иа болиогүй ч хааяа нэг хүртчихнэ. Аав намайг хүүхдийн зусланд амраадаг байв. Цалингаа буухаар парк авч яваад тоглоом гоё хувцас авч өгнө. Ээжээсээ амсаж үзээгүй хайрыг хойд ааваасаа гэнэтхэн л хүртэж эхэлсэн дээ. Гах ай н ха в дар тусаад э мнэ лэгт хэвтэхэд хүртэл аав намайг сахиж хэвтсэн .

Мэдэхгүй ээж маань намайг миний охин гээд тэвэрч байгааг харж байгаагүй ээ. Гэхдээ ха р ааж заг н ахгүй ч нэг тийм хөндий хүйтэн байдаг байлаа. Дөрөвдүгээр ангид байхдаа дүүтэй болов. Аав минь одоо дүүг хайрлаад намайг мартна даа гэж а йж байснаа бас л санадаг. Тэгтэл аз болж хоёр хүүхэддээ эн тэнцүү хайр түгээж сайн аав байсаар л байв. Харин ээж дүүд амиа тавьна. Эрхлүүлж үнсэж өндөрт өргөж инээгээд л. Ээжийгээ тийм жаргалтай байгааг огт харж байгаагүй. Аав дүүг хүзүүн дээрээ суулгаад намайг унадаг дугуйтай түрээд явдаг байж билээ. Ном уншаарай гээд зузаан зузаан үлгэрийн ном авчирч өгнө. Буратино , Үүлэн бор , Мянга нэгэн шөнийн үлгэр. Аавын авчирч өгдөг байсан номнууд миний нүдийг нээж өгсөн. Би маш их унших дуртай охин болсон.

Хайр халамж , инээдэг болсон ээж , хамгийн мундаг аав гээд нэг л сайхан болж байтал ээж а р хи ууж хоносон шөнөө унтаад л дахиж сэрээгүй. Би ингээд ээжгүй охин болсон. Дүү минь бүрч өрөвдөлтэй хөхнөөсөө гараагүй хөлд ч бүрэн ороогүй байсан. Ээжтэй ижил маш олон хүн тэр а р хинаас хор дож нас барсан. Гэхдээ би уйлаагүй зүгээр л хамгийн азгүй хувь тавилан , хорвоо дээр байгаа цор ганц азгүй охин гэж өөрийгөө бодож итгэсэн байсан. Хүмүүс ярьдаг байсан юм билээ. Яанаа одоо энэ охин. Хойд аав нь хүүгээ аваад явна даа. Энэ муу охин одоо яана даа гээд л ярилцдаг байсан гэсэн. Гэхдээ аав минь бид хоёрыг хамтад нь үүрээд л хүн болгосон доо.

Аавын ажил төрөл хэцүү үе таарч дүү бид гурав арвайн гурил зуурч идээд өглөө хичээлдээ явж байсан үе байсан. Хэдхэн жил л тийм байсан. Тэсээд гарсан давсан. Удалгүй бүх юм хэвийн болж бидний амьдрал сайхан болж эхэлсэн дээ. Хэцүү байсан тэр жилүүдэд намайг хүүхдийн зусланд яаж ийгээд л амраадаг байсан шүү аав минь. Элсэлтийн шалгалтаа өгөөд монголд нэг жил сураад би гадагш явж сурсан. Бүхнийг аав минь болгосон. Намайг зүгээр яв, миний охин хэний ч дор орохгүй сургуулиа төгсөөд ир , бусдын хүүхэд яваад чадаад байна, миний охин нүд тайлаг юм үзэг гээд л үдэж явуулсан даа.

Өнөөдөр би өөрөө ээж болсон ч өнгөрүүлсэн түүхээ , хайрт эмээгээ , халамж үзүүлж чадаагүй залуугаараа буцсан ээжийгээ , хамгийн их хайртай амьдралын минь түшиг болсон сайхан аавынхаа ачыг хэзээч мартахгүй. Зээ хүүгээ хараад , тэтгэвэртээ гарсан ч зүгээр суухгүй цэцэг ногоо тариад услаад зогсож байгаа аав минь миний амьдралын шагнал юм. Нуруу нь намхан болсон ч , духанд нь үрчлээ суусан ч , залуухан насандаа гэнэтхэн охинтой болчихсон насаараа ганц бие явсан миний жижигхэн аав хоёр хүүхдийнхээ дэргэд урт наслаж , удаан жаргаарай.
Таны охин Д…………

Далавчгүйсахиусантэнгэрүүд_группт

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү