Мэдээ

А.Ганчимэг: Нөхөр гэж ямар хүн байх ёстойг би тэр хүнээс мэдрээгүй ээ

Хайртай гэснээс А.Ганчимэг жүжигчин нөхрөөсөө саллаа гэсэн мэдээлэл цацагдсан. Та яагаад нөхрөөсөө салах болов оо. Адилхан мэргэжилтэй хүмүүст тулгардаг бэрхшээлүүд нөлөөлөв үү, эсвэл залуу хосуудын хамтын амьдрал дахь мөнхийн бэрхшээл болох итгэлцэл, хардалт зэрэг асуудлууд салахад хүргэв үү?

Нөхрөөсөө гэхээр… Хүний нөхөр хань ижил гэж ямар хүнийг хэлэх ёстой юм бол доо… Би энэ сэдвээр нэг их ярих дуртай биш. Ямар ч байсан одоогоор би охинтойгоо хоёулаа амьдарч байна. Яагаад салах болсон тухайд бүх л зүйлсийг тоочоод ярих нь утгагүй.

Нэлээд цаг хугацаа өнгөрсөн байгаа биз дээ. Энэ хугацаанд сайхантай, муухайтай өдрүүд олон л байсан.
Магадгүй би арван жилийн дараа ч энэ талаар ярихгүй байх. Миний охин төрснөөсөө хойш нэг ч удаа тэр хүнтэй уулзаж байгаагүй. Ямар ч байсан охин бид хоёр сайхан амьдарч байгаа.

Харамсалтай байна. Гэхдээ та өөртөө үзэн ядалт үлдээгээгүй биз дээ? Тийм зүйл байхгүй ээ. Яахав өнгөрсний сүүдэр ирээдүйд тусдаг гэж айхтар үг байдаг ш дээ. Болоод өнгөрсөн нь үнэн. Би өөрийнхөө ирээдүйг гэрэл гэгээтэй сайхнаар хараад л явж байна. Охиноо эрүүл энх өсгөхийг хичээж байна.

Миний охин л эрүүл саруул байгаасай, янз бүрийн хэл ам хүрэх вий гэж боддог болохоор энэ талаар би тэр болгон ярихыг хүсдэггүй. Бид хоёр намайг жирэмсэн байхад хоёр тийшээ болсон. Эмэгтэй хүний хувьд хамгийн хэцүү бөгөөд хамгийн аз жаргалтай мөчүүд жирэмсэн байх үе байдаг.

Хэн нэгэн хажууд нь байж хайрлаж халамжлах мэдээж сайхан л байх. Миний тархинд хүүхдээ л эрүүл саруул төрүүлэх юмсан гэдэг л бодол байсан. Төрсний дараа үнэхээр хэцүү үеүд надад байсаан. Гэхдээ одоо ард хоцорсон болохоор ярихыг хүсэхгүй байна.

Ганчимэг гэдэг хүн яг одоо байгаадаа маш их сэтгэл хангалуун жаргалтай амьдарч байгаа.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү