Мэдээ

А.Цэгмэд гуайн гавъяат болохдоо өмссөн цэнхэр дээлний уярам түүх. Ерөөл гэдэг хүчтэй юмаа

Зөөлхөн харц, намуухан инээдтэй, түүгээрээ сайхан сэтгэлт ээж, зовж, зүдэрсэн эмэгтэй, үр, хүүхдүүдийнхээ төлөө бүхнээ зориулдаг эмээ гээд олон сайхан дүрээр үзэгчдийн сэтгэлд үлдсэн МУГЖ А.Цэгмэд.

Тэрбээр, урлагт зүтгэсэн олон жилийн хөдөлмөрөө төрд үнэлүүлж хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртсэн.

Өдгөө бол залуу жүжигчдээс илүүтэй карер өндөртэй яваа нэг хэлж болно. Түүний хувьд “Өндөр ээж”, “Хүдэн”, “Марко Поло”, “Нийслэл хүүхэн” зэрэг тайз, дэлгэцийн олон бүтээлд дүрээ мөнхөлсөн.

Мөн амьдралын олон саад, бэрхшээлийг даван туулсан нэгэн. Харин түүнийг залуулаг хувцасладаг хэмээн ярих нь бий. Тэгвэл түүний гавъяатын цолоо авахдаа өмссөн залуухан загварлаг дээлнийхээ талаар ийн ярьжээ.

“Хүмүүс миний дээлийг их гоё, залуу загвартай гэж байсан. Би Завхан аймгийн Завханмандал сумын хүн шүү дээ. Тэгсэн нутгийн нэг дүү минь үндэсний хувцасны лангуу ажиллуулдаг юм байна.

Намайг хувцасны моделиор нэг өдөр ажиллуулсан юм.

Тэгээд шанд нь нэг дээл бэлэглээд “Та хэзээ нэгэн цагт гавьяат жүжигчин цол хүртэхээрээ энэ дээлийг өмсөөрэй” гэж хэлсэн. Тэр дээл нь гавьяат болохдоо өмссөн нөгөө цэнхэр дээл шүү дээ” хэмээв.

Хүний цагаан ерөөл ийм хүчтэй байдаг юм уудаа…

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү