Мэдээ

Бажи: Аравхан хоногийн өмнө ахаа хайртай шүү дүү нь тэсээд гарна гээд бичиж байсан шд

Уншигч та бүхэндээ хэдхэн цагийн өмнө нэгэн харамсалтай мэдээ дуулгасан нь цусны цочмог хорт хавдраар оношлогдож, хүнд өвчинтэйгөө тэмцэж байсан Реппер, ая зохиогч, продюсер Lil Tug E буюу Г.Төгөлдөр тэнгэрийн оронд заларсан харамсалтай мэдээг хүргэсэн билээ.

Люмино хамтлагийн дуучин Бажи Б.Батхишиг өөрийн цахим хуудаснаа:

Нээрэээ амьдрал ямар богинохон байнаа , аравхан хоногийн өмнө ахаа хайртай шүү дүү нь тэсээд гарна гээд бичиж байсан шд , хөөрхий минь бас зөндөө л зовж , зөндөө л тэмцлээ дээ ингээд бодхоор нээрээ хүнд их зүйл хэрэггүй л байгаа биз дээ , ганц амьдрахдаа гоё амьдар , бас зөв л бай яг энэ дүү шиг … чи бол үеийхэндээ үлгэр жишээ дүү байсан шүү !!!

Төгөлдөрийн цахим хуудаснаа бичиж байсан постыг хүргэе.

Тэрээр, “Би олон өдөр хоногуудыг эмнэлгийн орон дээр өнгөрөөсөн та бүхнийхээ сайхан сэтгэл, тусламжийн ачаар амьдралын аз жаргалыг мэдэрч байна. Эх орондоо очихсон гэж тэсэн ядан хүлээж байна. Та бүхэндээ насан туршдаа талархаж явах болно” хэмээн өөрийн цахим хуудсандаа бичиж байжээ.

ТАЛАРХЛЫН ҮГ Элэгт нэгт Монгол ахан дүүс, урлагийн ах эгч нар, найз нөхөд, надад тусалсан та бүхэндээ талархлын үгийг баяртайгаар бичиж суугааг минь хүлээн авна уу. Та бүхнийхээ сайхан сэтгэл, тусламжийн ачаар би олон өдөр хоногуудыг эмнэлгийн орон дээр өнгөрөөсөн ч амьдралын аз жаргалыг мэдэрч байна.

Аюулт өвчнийг ялан дийлэх тэмцэл маань дуусаагүй ч урт хугацааны дараа эдгэнэ гэдгийг сонсоод, өдрөөс өдөрт бие минь тэнхэрч, сошиал ашиглах чадалтай болж байгаагаа дуулгах гэж яаран бичлээ. Миний хийсэн зүйл ердөө л эмнэлгийн орон дээр хэвтэж, эмээр хооллож, олон удаагийн цусны болон химийн эмчилгээнд орох байлаа.

Сайхан сэтгэлтэй та бүхэн минь, намайг амьдрууллаа. Та бүхнийхээ дуусашгүй их ачийг нийгмийн сайн сайхны төлөө ажил хийж, үйлдлээрээ болон уран бүтээлээрээ олон хүнд тусалж хариулахыг хүсэж байна. Эмнэлгийн орон дээр байхад урмын үг, захидал олон ирж байсан ч тэр болгонд хариулах тэнхээгүй байсныг минь ойлгоорой.

Эх орондоо очихсон гэж тэсэн ядан хүлээж байна. Та бүхэндээ насан туршдаа талархаж явах болно. Та бүхнийг гүнээ хүндэтгэсэн, Г. Төгөлдөр (Lil Thug E)

Ар гэр төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлэе.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү