Мэдээ

“Банкинд бараг 20-иод хүний ард зогсож зогсож арай ядан 3000 төгрөгөө авахын даваан дээр тэсэлгүй ухаан алдаад уначихсөөн…”

Анх оюутан болж хотод ирээд их ч юм үзсэндээ хөөрхий, Хөдөөний оюутан болохоор гэрээсээ байнга л боорцог, мах, мөнгө гээл нэхнэ,Ээж маань 5000 төг явуулах гэж хэдэн цаг, 20000 явуулах гэж бараг бүтэн нэг хононо, Яааг мөнгө хиих гэжийнэ гээд орондоо хэвтэж байхийг нь яана, Нэг өдөр хоолны юу ч үгүй болчоод ээжээс мөнгө гуйтал мөнгө багатай байна, өглөө байгаа мөнгөө явуулий гэж байна, тэгээд тэр орой нь хоолгүй хоноод өглөө босоод ээжийг хүлээгээл байлаа,

бүүр АТМ ийн өмнө оччоод хүлээгээл, тэгж тэгж ээж залгаал данс руу 3000 ийг хийчлээ, орой болтол наадахаараа гүрийж бай! Тэгээл яахав, бушуухан мөнгөө аваал мантуун бууз авч идэх минь гэтэл АТМ ээс 3000 төг гардаггүймдаа хөөрхий, хажуу банкинд оочерлохоос өөр аргагүй боллоо, Бараг 20 иод хүний ард зогсож зогсож арай ядан хөл дээрээ тогтон

байж 3000 төгөө авахын даваан дээр тэсэлгүй ухаан алдаад уначлоо, Нэг сэрсэн банкны ажилчдын арын өрөөнд бололтой, баахан хүмүүс, эмч нтр болцон хэвтжийнэ, хоорондоо хөөрхий оюутнууд шөнөжин ажиллаад өдөр нь хичээлтэй байдаг гэсэн гээл ярьж өгчийнээ,

тэгсэн миний утас гэнэт дуугараад ээж залгаж таарч, нэг банкны ажилтан аваад спикер дээр нь тавиад ярьжийна, эгчээ та энэ хүүхдийн юу нь вэ, 100 айлын банкан дээр ухаан алдаад уначлаа, та ирж авах уу гэж асуутал ээж өмнөөс нь яанаа миний дүү эгч нь хөдөө байдиймаа,сая өлсөж үхлээ гээд яриад байсийм миний дүү цай цүү, хоол унд байвал өгчөөрэй гэж авдийн, Би чинь дөнгөж ухаан ороод сэргэж байсан хүн чинь шууд буцаад ухаан алдмаар болж байгаам чинь, санаа зовж үхмээр болсон ээжээс болж, Тэгээд нэг юм сэргээд гарах гэсэн чинь банкны ажилтанууд цайны цаг боллоо миний дүү цугтаа хоол идчээд яв гээд намайг явуулдаггүйм байгаа биздээ бүүр санаа зовмоор, Тэгээл тэр өдөр азтай ч юм шиг азгүй ч юм шиг, Сайхан үнэгүй хоол буудаж аваад, өвөрт минь 3000 маань халуун оргиулаал харьж билээ…

Тэртээ 10 жилийн өмнө нэг удаа гэртээ сайхан найзтайгаа ууваа тэгээл ууж байсан чинь гэнт найз маань гар хөл нь татаад хэд хоног нойргүй ядраад бараг юм идээгүй байсымуу яасын шууд татаал хэвтцэн би ч сандрааал 103 дуудаал гэнт толгойд зүүгээр татаж байгаа хүнийг хатгахаар тавирдаг гэж уншсан санаанд ороод зүү хайсан олдохгүй нэг бал байхаар нь аваал далайж байгаал гарын булчинлуу нь зоосон нөгөө татаж байгаа найзын харц надруу бүүр ЧИ ОДОО ЯАААЖИЙНААА.. гээл хархаар нь ингэхээр зүгээр болдог гэсэээ гэсэн чимээгүй л байна тэхээр нь гуялуу нь дахиал зоолоо тэгээд цээжрүү нь зүгээр болдгүйээ тэгсээ чинь БИ ЯГ УХААН АЛДЛАА… гэхээр нь за спирт үнэртүүлээд байдын байлээ гээл мэдээж спирт байхгүй үнэртэй ус хамарлуу нь цацаад бүүр нүхрүү нь хийж цацаад тэгээд бас хамрын доод хонхорхой дээр дардаг гээд хэн ч хэлцийн хамаг хүчээрээ дарсан чинь ЯАААААЯАА… гээд нөгөө татаж байгаа хүн чинь орилхоор нь эргэж хараад нөгөө балаа аваад дахиад зоогоод зүгээр болдгүйээ энэ үйлдлүүдээ дараалж хэд хэд хийж байтал 103 эмч ирж ашгүй манай найзыг миний аймшигтай тамлалаас аварч авч яваад дусал мусал хийж зүгээр болгож билээ. Битүү үнэртэй ус үнэртүүлцэн хамрын доороо хөхөрцөн энд тэндээ балаар хатгуулцан (аз болж бал нь цоорч орхооргүй бүдүүн байсан байлээ) татаж байхдаа яг юү бодсон бол ингээл энэ хүний гарт үхэж дээ л гэж бодсон байхдаа хөөрхий. Бас эмчид яасан ямар арга хэмжээ авснаа хэлсэн эмчийн надруу харсан харц одоо болтол харагдаж байна…

Хүүхдийн (1нас) хоолой өвтгөсөн хэргээр аавыг нь шүүв. Гэтэл чи өөрөө ажлаасаа ирээд шууд хүйтэн мөөм өгөөд өвтгөсөн юм бишүү гэхийнСаяхан нэг автобусанд зогсож явсан чинь гаднаас нээх гоё намирсан, урт үстэй охин найз залуутайгаа орж ирээд л хажууд зогсовоо. Бараг бүх хүмүүсийн харц тэр охины үсэнд….
Нөгөө охин ч гэсэн бас жаахан онгироо… Үсээ шидлээд л, нүүр амруу шавхуурдаад л, намируулаад л…. Тэгээд маяглаад байхаар нь тэр охины нурууруу нуруугаа харуулаад зогсчихлоо. (бараг л 2 биенийгээ налсоон) Тэгээд нээх удаагүй буух буудал болоод хойд хаалгаруу явсан чинь хойноос нөгөө охин чинь:

-Хүүе!!! гээд л нээх сүрхий орилов. Хэрэгт дурлаад эргээд харсан, шууд цочсон.

Нөгөө сайхан үс гэзэгтэй, үсээрээ хүн ороолгоод бараг зодоод байсан охины өнөөх сайхан үс нь миний үүргэвчнээс дүүжлэгдчихсэээн санжигнаад байж байгаа юм чинь.
Hөгөө охины царай, найз залуугийнх нь царай ямар болох нь ойлгомжтой. Би ч гэсэн нээх гэм хийчихсэн хүн шиг банталт сандралтын байдалтай. Эргэн тойронд байсан хүмүүс хараад жуумалзаад, зарим нэг нь шоолоод. Ядаж байхад нөгөө охины өөрийнх нь үс дөнгөж ургаад өрвийсөн юм арзайчисхан урдаас ууртай хараад үс өгөөч нтр гэж уурлаад…. Би бүр сандарчихсан… Бараг халаасны хулгайч ч үйлдэл дээрээ баригдаад тэгж сандрахгүй байхаа. Сүүлд бодсон чинь би яасын гэмээр л болж байгаам чинь. Зүгээр гэмгүй зогсож байгаад хүний үс чирээд явчихна гэж яаж мэдэх вэ дээ? Тэгээд ч өөрөө л маяглаад үсээ шидлээд байсан шд.

10 жилд байхад дээд ангийн реп бүжиглэдэг ах нар “цагаан ба хар” гэдэг хамтлаг байгуулаад. Би тэрийг нь тоглолт дээр “цагаан банхар” гэж зарлаад алуулангаа алдсан. Дараа нь “хар ба цагаан” болгоцон байхаар нь “хар бацаан” гэж хэлээд хөтлөгчийн карьер маань дууссан даа хөөрхий.

Дээр зурагтаар гарч байсышт. Нэг монгол ах Японд ажил хийдэг. Айл нүүлгэдэг машин барьдаг ч билүү. Тавь орчим насны.
Сурвалжлагч залуу:

Та энд 11 жил ажиллаж амьдрахдаа Японоор ус цас болсон биз дээ?
-Өө хэл мэл сайн мэдэхгүйшт.

Тэгээд та яаж ажлаа хийдийн?

-Өө яахав. Энэ хэдийгээ Монголоор яриад сургацышт гэнгүүтээ “Хөөе нааш ир гээд нэг япон залууг дуудаад” Хөөш чи тэр хойд хага шаацан дугуйг сольсон уу? Нөгөөх нь аягүй гоё Монгол хэлээр “Баяраа ахаа Цоо шинэ дугуй шаацан шүү” гэж үү. Үнэн баавартай байгааз.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү