Мэдээ
Барилгын липтний хонгилд хүн унаж амиа алджээ
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, “Арвай Виллаж” хотхон баригдаж байгаа барилгын лифтний хонгилд нэг хүн унаж нас барсан гаргаж чадахгүй байна гэсэн дуудлагыг 13:38 цагт Нийслэлийн аврах ангийн алба хаагчид хүлээн авчээ.
Алба хаагчид 12 км замыг туулан очиход оршин суух хаяг тодорхойгүй иргэн М /24 настай, эрэгтэй/ нь тус барилгын лифтний хонгилын арматурын төмрөн дээр унаж нас барсан байсан тул цогцсыг гаргаж, тус дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн мөрдөгчид шилжүүлж өгсөн байна.