Recetas

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ХАЛАМЖИЙН ДАРГЫГ АЛБАН ӨРӨӨНӨӨС НЬ Б АРИВЧИЛЖЭЭ

ӨРӨӨНӨӨС НЬ Б АРИВЧИЛЖЭЭ

Нийгмийн халамжийн үйлчилгээ зорилтод бүлэгт хүрэхгүй Дүүрэг, орон нутгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний байгууллагын албан тушаалтнууд, удирдлагууд халамжийн мөнгийг з авшдаг, идэж уудаг гэх асуудал олон жил яригдсаар ирсэн билээ.

Тэгвэл өчигдөр буюу 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын дарга “Ц” болон тус газрын мэргэжилтэн “Л” нарын албан өрөө болон гэрт нь Цагдаагийн байгууллагаас гүйцэтгэх ажиллагаа явуулан нэгжлэг хийж, зарим албан тушаалтнуудыг хорьсон талаар эх сурвалж мэдээллээ.​

Тодруулбал, Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын нэр бүхий албан тушаалтнууд нь өөрсдийн хамаарал бүхий иргэдийн эзэмшдэг амралт, сувлилын газарт мөнгө шилжүүлж үйлчлүүлээгүй 500 орчим иргэдийг амарсан мэтээр хуурамч баримт бичиг бүрдүүлж тэдний өмнөөс халамжийн сангаас их хэмжээний мөнгийг авсан байжээ.

​Тэд албан тушаалаа ашиглаж олсон хууль бус мөнгөөр тээврийн хэрэгслүүд, амралтын газар, орон сууцууд худалдан авсан гэх мэдээлэл байгаа ба төсвийн мөнгийг завшсаар ийм хэмжээнд очтлоо баяжсан нь анхаарал татаж байна.​Хөдөлмөр, халамж үйлчилгээний газруудын албан тушаалтнууд иргэдийн боломжийг хумсалж байгаа энэ мэт асуудал үргэлжилсээр л … Энэ асуудалд Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга нар ч холбоотой байж магадгүй байна.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү