Мэдээ

Бид 2 10 хоногт 1 удаа хүссэнээрээ явж оройтож найзуудтайгаа шар айраг ууж ирэхийг нь зөвшөөрдөг

Миний хамгийн дуртай баяр удахгүй болох гэж байна. Энэ баяраар хайртай хүнээ насны ханиа олж авсан болохоор би бүүр их дуртай.

Гэр бүлийнхээ тухай бид хоёр хэрхэн эвтэй байдаг тухай сүртэй том зөвлөмж биш хэдий ч бичмээр санагдаад. Бид хоёр гэхдээ дөнгөж 28 настай залуу хос шүү манайхаан.

6 жилийн өмнө 12 сарын 31 орой бид хоёр эмнэлгийн коридорт цонхоор хараад солют буудуулж байгаа олон айл хүмүүсийг харан атийсан 2 юм зогсож байхдаа танилцсан юм.

Бид хоёр нэг өдөр олгойн хагалгаанд орсон юм ккк. Эмнэлгийн тасагтаа гэрээс ирсэн салат жимс чихрээ солилцон ө вч төн маягаар танилцсан харьцаа эмнэлгээс гарах өдөр бундан болж үргэлжилсэн юм.

Байнга атигар халаад тавчиктай харж байсан залуу эмнэлгээс гарахдаа хувцасаа солиод долоон одой шиг урт бөндгөртэй малгай өмсөөд гарааад ирдэг юм даа. Хараад л дурлаж орхисон. Нүдээ салгаж чадахгүй өөөөөххх ийм дажгүй залуу байсан юм бна ш гэж бодоод хоцорч билээ.

Тасагтаа орж ирээд нөгөө залуугаа бодсоор л. Орой нь хэвтэх гээд хөнжлөө хуултал хөнжил дотор зурвас бас миний дуртай мишка гээд шоколадтай чихэр байж байлаа.

Хурдан гараарай кино үзье чамтай. Эмнэлгийн хоолоо сайн идвэл хурдан гардаг гэсэн шүү. Миний дугаар 9167….. гээд дугаараа бичсэн байж билээ. Тэр шөнөжин яг л 10 жилийн охин шиг догдолж мэссэж бичиж би яг заяаны ханиа олчихлоо гэж хөөрч өглөө болгосон доо.

Бид ингэж болзож эхэлвээ. Бид хоёрын гэр хотын 2 зах . Манайх 21 хороолол тэр сансарт өвөө дээрээ хань болж нүүж очсон байлаа. Надтай уулзах гэж тролябусаар хүрээд ирнэ, ирэх бүртээ шагшуурга авчирна. Тэрнийг нь идсээр байгаад зун нь шортондоо багтахаа байсан юм даа.

Тэр үед би их баян явнаа. Гадаадаас ээж аав мөнгө явуулна байнга кино үзэх гадуур зугаалах амттан авах дандаа өөрөө л төлөөл явдаг байж. Манай хүн тэрэнд байнга санаа зовоостой. Эээ чи эээ чи яасан их юм авдаг юм бээ гээл явдаг байлаа ххэ.

Найзууд манай хүнийг голноо. Ядуу найз охиноо кино ч үзүүлчих сэтгэлгүй сэтгэл байвал мөнгө олоод ганц цэцэг бариад ирдэг л байхгүй юу гэж ирээд таагүй хандна. Гэхдээ л надад түй ч хамаагүй байвоо.

Яг 1 жилийн ойгоороо би шинэ оноо өвөөтэйн хамт түүнтэйгээ гэрт нь гаргахаар ирлээ. Цаг яг 11:35 гээд л бид хоёр сандраад буузаа гаргаад л тоортоо болкон дээрээс оруулж задалж тавиад л яг 12 гээд л орилж хашгираад л бие биенээ үнсээд л шампанскаа буудуулваа.

Заа ингээд он гарчлаа даа хамтдаа талбай орьё доо гээд хувцаслаж байтал гадуур дүүрэн солют хүмүүс орилоод л шинэ оны мэээнд гээд л дуулааад л. Тэгсэн бид хоёр зүү нь салаад уначихсан цагаа тогтоохдоо бараг 1 цаг урагшлуулчихсан байж билээ.

Бид тэр жилдээ хамт амьдарч хурим найр гэлгүй гэрлэлтээ батлуулж хоорондоо даруухааан романтик тэмдэглэсээн. Бид хоёр танилцсан цагаасаа хойш маргаж үзээгүй ээ.

Бас одоо болтол нэгнийгээ итгэлийг алдахвий гэж болгоомжилж анхных шигээ болзож 14 хоногт 1 удаа заавал нэгнийгээ болзоонд урьдаг дүрэмтэй. Одоохондоо хүүхэдтэй болоогүй байгаа дээрээ нэгэндээ хамаг л заваа зарцуулж бас тэр хэрээрээ эрх чөлөөг нь олгодог.

10 хоногт 1 удаа хүссэнээрээ явж оройтож найзуудтайгаа ажил ярьж шар а йр аг ууж ирэхийг нь зөвшөөрдөг. Ирэн иртэл нь би залгаж хойноос нь шаналдаггүй. Байхгүй хооронд нь үсээ янзалж, ном уншиж, арьсаа амрааж өөртөө анхаарч өөрийгөө хайрладаг.

Харин би ажилтай оройтож тарах үед манай хүн түрүүлж ирээд хормогч зүүгээд хоолоо хийчихсэн, цай чаначихсан тв үзээд л хүлээж сууна. Хоолыг эмэгтэй хүн хийх ёстой гэдэг үзлийг бид хоёр ойлгодгүй. Хоол хийхийг хүсч байгаа нь л хийдэг.

Бидний бас нэг дүрэм гэртээ утсаа маажихгүй хамт тв үзэх хамт амттангаа идэнгээ үгийн сүлжээ бөглөх . Утсаа оролдохоо зөвхөн гэртээ больсоноор бид хоёр т маш их зав гардаг. Өмнө нь утсаа ухах завтай ч өөр зүйл амжуулах завгүй унтах болсон байдаг.

Мөрөөдөл бол манай гал тогооны хоолны ширээний ард наалттай бий. Монгол орноо бүтэн тойрох маш гоё чимгэлсэн машинаар ккк. Дээр нь 3 хүүтэй болох. Би дархан бэр болно ойр ойрхон бөөнднө гэж бодож байгаа. Бага зэрэг замбараагүй л болчихлоо.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү