Мэдээ

Бид 3 аавгүй яах юм гэдэг үг гараад чангаар орилчихсон. Бүгд бид 2н зүг харсан байлаа

Би хартай. Бүүр маш их хартай. Найз залуутайгаа 4 жил үeрхэж хэрэлдэж хэлэлцэж уурлаж туньж явсан. Олон ч юмыг ухаарсан өөрчлөгдсөн байдаг . Харин хардахаа зогсоож чадаагүй. Бид 2 үeрхээд 2 жил болоод хамт амьдарч эхэлсэн.

Найз залуу маань хотод ганцаараа амьдардаг болохоор хамт амьдарсан хэрэг л дээ. Би бол маш цоглог олон найз нөхөдтэй хэзээч ганцаардаж байгаагүй тийм эрч хүчтэй охин байлаа.

Манай хүн харин эсрэгээрээ дотогшоогоо бага зэрэг ойлгомжгүй олон хэлүүлж байж нэг шийдэлд хүрдэг тийм удаан маягийн хүн л дээ.

Би хэрэ л дэх муудах бүртээ салъя гэж хэлдэг. Манай хүн тэгээл өөрийх нь буруу биш байсан ч уучлаарай гээл намайг аргадаад бид 2 эвлэрдэг байлаа.

Миний салъя гэж хэлсэн тоогоо алдсан тийм их хэлдэг байсан . Бас яагаад ч юм заавал надаас гадна хэн нэгэн байжил таараа заавал мэднэ гэж бодоол хардаад утас шөрмөсийн ухаад Facebook пасспортийг хүртэл хакeрдуулж хэнтэй чат бичсэн байна хэнрүү найз болох хүсэлт илгээсэн байна гэж ирээл харддаг байлаа. Ажлаа тараад ирж байна гэхэд нь тэгвэл машиндаа байгаа гэдгээ батал гэнэ.

Миний хаанаас тийм их хар төрдөг байсаныг мэдэхгүй юм. Тэгээл юм л бол салъя гээд хувцасаа баглаал хаалга зүглэдэг охин байж. Ажлын газарых нь М гэдэг хүүхэнтэй их харддаг байлаа. Гэр нь манайхтай ойрхон гээд манай хүнд дайгдаж ирдэг байсан болохоор бүүр ч их бухимддаг байлаа.

За тэгээл жоохон маргалдахаараа л М рүүгээ яваач. Яасан М та хоёр гоё байсан уу? Гэх зэргээр үгээр идэж тэр 2 хамт ирэх замдаа юу ярьдаг бол бас өдрийн ихэнх цагт тэр муу хүүхэнтэй хамт байдаг гэж бодож байж яддаг байлаа.
Яг ийм байдалтай ахиц ч байхгүй 2 жил хардаж сэрдэж салалтаараа айлгаж явсаар байгаад эцэст нь бид салсан.

Нөгөө л салъя гэдгээрээ урдаа бахиад анх би хэлсэн. Тэгэхэд тэр өөдөөс тэгьe ээ одоо болсон гэж хэлсэн. Хамар шархираал нулимс урсаал чи надаас салъя гэлээ гээд хамаг байдгаа хамаад гарч ирсэн. Үнэндээ би л салъя гэсэн байхад тэрнийг салъя гэж хэлсэн гэж итгэн гомдож араас нараад ирэх байх гээд гадаа нь явж чадахгүй маш удаан суусан. Гарж ирээгүй ээ. Хойноос маань 2 сарын турш залгаачгүй бас ирээгүй. Би заавал намайг гуйгаад ирэх ёстой гээд гүрийгээд хүлээгээд байсан. Тэгсэн найзаас нь ажлыхаа газрын М тэй уулздаг болоод 1 сар болж байгааг сонссон.

Ингээл би гэдэг хүн тэр хүний хувьд мартагдсан түүх болж дээ гэж бодон өөрийгөө зүхэхээс өөр замгүй болсон. Надад хайртай намайг хуурдаггүй байхад нь заавал тэр бүсгүйтэй холбож тэрийг цололж хардаж хараадаг байснаараа би тэр 2г нийлэх боломж олгосон гэдгийг сүүлд ойлгосон. Үнэхээр бодлогогүй байж дээ тэр үeд. Ингээд хувь заяандаа эвлэрээд өөрийгөө зүхээд хэд хонож байтал би жирэмсэн гэдгээ мэдсэн. Эхо д харуултал: 9 долоо хоногтой ихэр байна гэж хэлсэн. Чихэндээ ч итгээгүй. Салалтаас болж сэтгэл санаа тийм байсан болохоор өдий болтол мэдсэнгүй. 10 гаран хоног түүнд хэлэх үү яах вэ гэж бодон гуйгаад ирж магадгүй гэж хүлээсэн.

Эцэст нь би бодсон. Яасан гэж намайг гуйж ирэх юм бэ? 2 ихэр хүүхэдтэй болсоноо ч мэдээгүй хардуулж залхаад өөр бүсгүйтэй болсон хүн. Би өөрөө очих ёстой гэж бодсон. Ажлыхан нь хоолонд орж байгааг сонсоод шууд яваад очсон. Дуудаж уулзаад өөр ширээнд суулгаад зориг орон уучлал гуйсан. Тэр үгүй ээ гэж хэлээд бостол яагаад ч юм амнаас бид 3 аавгүй яах юм гэдэг үг гараад чангаар орилчихсон. Бүгд бид 2н зүг харсан байлаа.

Надруу эргэж хараад чи сая юүгсэн бэ гэхэд нь цүнхээ уудлаал эхоны зургаа нүүрлүү нь шидчихээд хаалга зүглэн гүйх гэтэл хөл газраас хөндийрөөл явчихсан. Манай хүн араас тэврээд өргөчихсөн хаачихжаан та 3 гэцэн хэхэхэ.

Ингээд бид 4үүлээ болсон юм даа.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү