Мэдээ

Би Чингис Хааны сүнстэй уулзлаа. Хаантан намайг хатнаа болгосноо дуулгаж..

Сансар огторгуйг эзэмдэгч, Эх дэлхийн Эх дагина удган, бөө, үзмэрч Б. Юмжирдулам: Би Чингис Хааны сүнстэй уулзлаа. Хаантан намайг хатнаа болгосноо дуулгаж, түүнд зориулан барьсан музей хэмээх өргөөнд намайг ИХ ХАТНЫ ёсоор амьдрахыг зарлигдав. Их хаанд

мөргөхийн адилаар ИХ ХАТАН намайг шүтэж, надад мөргөж, надад залбирч явж болохыг ард түмэндээ дуулга хэмээв Музей миний гэр боллоо хэмээв.

Уг нь бөө мөргөл гэдэг нь: Нэн эртний мөргөл юм. Хамгийн дээд шүтээн эцэг мөнх хөх тэнгэр гэж үзнэ. Монгол отог овог бүр бөөтэй байсан. Монголыг мохоох манжийн бодлого толгой дараалан бөөг устгаж, шарын шашинд оруулсан ба хүрч очих нэн бэрх Дархадын хотгор Тайг уулнаа ганц анхны ёс заншил хэлбэрээ хадгалан үлджээ.

Цаатан иргэдийн домог яриагаар, Дархадын хотгорт анх Бөө үүссэн ба тэр газар анх хүн, анх амь үүссэн гэгдэх домог яриа байдаг. Бөө, удган, зайран, улаач зэрэг нь тэнгэрийн цол нэр”. Эдгээрээс гадна зөвхөн савдаг буулгадаг онгодгүй хүн, мөн тийрэн буулгадаг хүн.

Тамгатай улаач тийрэнжсэн тохиолдолд урт наслахгүй. тамгагүй хүн тийрэнжвэл удаан будилуулж олны үйлийг үзэх болж, мөн огт юу ч буулгахгүй өөрөө жүжиглэх хүмүүс тэнгэрт огт хамаарахгүй. Бөөгийн онгод бол зөвхөн өмнө нь бөө байсан яг өөрийн удмын өвөг дээдэс. Буулгаж буй улаачаас дээш есөн үе дотроо буудаг.

Есөн үе давсан тохиолдолд жинхэнэ бөөд бараг байхгүй ба монголын ёсонд есөн үеэр удам тасардаг. Онгод өөрийн улаачаа өөрийн удмаас сонгож, шалгаж тамгалдаг. Ихэвчлэн хүн төрөхөөсөө өмнө тамгалагдсан байдаг. Улаач болох хүнийг ганц багш л онгодтой нь холбодог.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү