Мэдээ

БНСУ-д амьдардаг Монгол иргэн: Эмэгтэйн зодуулсан хэргээс хойш Монголчуудыг гэрээс нь баривчилж эхэлсэн

БНСУ-д ажилладаг Монгол эмэгтэйг тус улсын иргэн зодож, ёс бусаар хандаж байгаа бичлэг цахим орчинд тархсан. Тодруулбал, манай улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яам энэхүү хэрэгт анхаарал хандуулж, тус улсын Цагдаагийн байгууллагатай холбогдон ажиллаж байгаагаа мэдэгдсэн юм.

Тэгвэл энэ хэрэгтэй холбоотойгоор БНСУ аравдугаар сарын 11-нээс 12 дугаар сарын 10-ныг хүртэл буюу хоёр сарын хугацаанд тус улсад зөвшөөрөлгүйгээр оршин сууж

байгаа иргэдийг илрүүлэн, баривчлах ажлыг эхлүүлсэн юм. Ингэхдээ, тус улсын Хууль зүйн яам, Цагдаагийн байгууллага , Хөдөлмөрийн яам, Газар дэд бүтэц тээврийн яам, далайн цагдаагийн газар энэ асуудал дээр хамтран ажиллаж байна.

Гэтэл хууль бусаар оршин сууж байгаа иргэдийн гэрийнх нь кодыг зөвшөөрөлгүйгээр хийж ороод шууд баривчилж эхэлсэн байна.

Энэ талаар БНСУ-д байх нэгэн иргэнээс “Манай нэг танилыг иммегрэшн хаалганы код гаднаас хийгээд гэрт орж ирээд баривчилсан. Тиймээс хаалга үүднийхээ кодыг солиорой гэж захимаар байна. Уг нь орон гэрээс барихгүй гэдэг хууль дүрэм ОУ-д байдаг юм. Энд ер нь хууль цагдаа нь манайхантай л адил шүү дээ. Гэхдээ өөрийнхөө иргэдийн талд үйлчилдэг юм.

Солонгос эрд зодуулсан тэр эмэгтэйн хэрэг яаж шийдэгдэх бол доо. Бараг л эмэгтэйн буруу болох болов уу. Хүний нутагт ажиллаж амьдрах ч тийм амар зүйл биш. Одоо улам л хэцүү болоод байна. Хүний эрхэнд ингэж зовохоор өөрийн эрхэнд нутагтаа очоод зовох дээр ч юм шиг санагдах үе байх юм” гэв.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү