Recetas

Булууны ясыг зөөлөн гал дээр 16 цагаас дээш хугацаанд чанаж байж кальцийг нь гаргаж авдаг

ЯСНЫ ШӨЛ ЖИРЭМСЭН ЭМЭГТЭЙД ТУСТАЙ

Жирэмсний 3 дахь 3 сараас эхлэн ургийн жин эрс томорч эхэлдэг. Энэ үед урагт эрдэс ихээр шаардлагатай болдог. Тэр дундаа кальцийн хэрэглээ ихэсдэг. Жирэмсэн үедээ эрдэс, кальцийг хүнсээр сайн авч чадаагүй улмаас төрсний дараа үс хугарах унах, яс шүд хэврэгших шинжүүд илэрдэг.

Иймд хүнсээрээ кальцийг авч байх нь чухал. Монголчууд бид ясны шөл тэр дундаа үхрийн булууны ясны шөлөөр эрдэс кальциа нөхөж ирсэн уламжлалтай.

Хүнсээр дамжуулан авсан эрдэс шимэгдэх цаашлаад бодисын солилцоонд орох идэвх өндөр байдаг бол үйлдвэрийн аргаар гаргасан нэмэлтүүд нь хүнс шиг өндөр хэмжээний биологийн идэвх үзүүлж чаддаггүй.

Иймд булууны ясыг зөөлөн гал дээр 16 цагаас дээш хугацаанд чанаж байж кальцийг нь гаргаж авдаг. Ингэж чанасан ясны шөл нь сүүтэй цай шиг цагаан өнгөтэй болж ирдэг нь кальцийн агууламж шөлөнд үүссэний илрэл.

Хэрвээ ингэж удаан чанах цаг зав хомс бол сүүлд худалаанд гарсан булууны ясны шөлийг хүнсэндээ хэрэглэж байхыг хүсье

Хүндэтгэсэн, Цахим Эмч

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү