Мэдээ

Буянгийн Жаргалсайхан болон Лайвчин Мөнхэрдэнэ нар зодолджээ БИЧЛЭГ

Хөгжлийн банкны чанаргүй зээлийн асуудлаар Буянгийн хэмээх Б.Жаргалсайхан, Д.Мөнх-Эрдэнэ нарын хооронд зөрчилдөөн үүсчээ. Мөн өмнө нь Туушин зочид буудалд Хөгжлийн банкны зээлээ төлөөгүй ААН-үүдэд шаардлага хүргэх зорилготой “Өөрөөр нь төлүүлье”

хэлэлцүүлэг болж байсан. Энэ үеэр тэд зодолдохоо шахсан билээ. Тодруулбал, Д.Мөнх-Эрдэнэ лайв хийх үеэрээ Б.Жаргалсайхантай маргалдаж, Б.Жаргалсайхан лайв хийсэн утасыг нь авч шидсэнээр тэдний маргалдаан эхэлсэн байна.

Б.Жаргалсайхан “Чиний наад утаснаас чинь айдаг нь би биш” гэсэн бол, Д.Мөнх-Эрдэнэ “Арилжааны банкнаас нийгмийн даатгалын сангийн мөнгө авсанаа төл” гэж хэлсэн юм. Ийнхүү Д.Мөнх-Эрдэнэ Б.Жаргалсайханы толгой руу нь цохихоор далайсанд хүмүүс салгав.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү