Мэдээ

Бэлэн гоймон идэх үед хүний биед гардаг 5н aймшигтай өөрлөлтүүд

Амттай, хямдхан, цаг хэмнэсэн энэ хоолыг 1958 онд япончууд гаргаж ирсэн ба тахианы махтай бэлэн гоймонг хүмүүс анх амталжээ.

Тэр үеэс хойш бэлэн гоймон тив дэлхийгээр хурдтай тархаж эдүгээ жилд 270 сая долларын борлуулалттай хамгийн түгээмэл хоол болоод байна. Хүмүүсийн дунд бэлэн гоймонтой холбоотой янз бүрийн ойлголт байдаг ч эрдэмтэд уг хоол хүний биед ямар нөлөө үзүүлдгийг нухацтай судалж байгаа юм.

Саяхан л гэхэд хэдэн жилийн турш орой бүр бэлэн гоймон иддэг байсан 18 настай сурагч гэдэсний хoрт хавдраар нaс бaрсан тухай мэдээлэл цацагдаж, онлайн орчинд хүмүүс энэ талаар багагүй хэлэлцүүлэг өрнүүлсэн.

Тэгвэл бэлэн гоймон идэх үед хүний биед юу болдог талаар дараах 5 баримтыг хүргэж байна.
Боловсрохын тулд олон цаг зарцуулдаг

Массачусетсийн эмнэлгийн доктор Брэдэн Куго бичил камерын тусламжтайгаар бэлэн гоймон идсэн хүний гэдсэнд ямар үйл явц болж буйг ажиглажээ. Гараар хийсэн рамёнтой харьцуулахад бэлэн гоймонгийн боловсрох хугацаа удаан байсан аж.

Доктор Брэдэний ажигласнаар ходоод, гэдэс бэлэн гоймонг боловсруулахын тулд 2-оос илүү цаг ажилладаг бөгөөд энэ нь хоол боловсруулах эрхтний тогтолцоонд ачаалал учруулдаг байна.

Хoртой нэмэлтүүдэд удаан хугацаагаар өртөх

Бэлэн гоймон задарч, боловсрох хугацаа урт байгаа нь хoртой бoдис тэр хэмжээгээр таны бид хадгалагдаж, эд эрхтнийг хoрдуулж байна гэсэн үг юм. Бэлэн гоймонгийн хадгалах хугацааг уртасгах зорилгоор ашигладаг Butylated hydroxyanisol (BHA), Butylhydroquinone (TBHQ) зэрэг нэмэлт бoдисууд нь эрүүл мэндэд хoртой xимийн найрлагуудын тоонд багтдаг юм байна.

Эрдэмтдийн хийсэн туршилтаас үзэхэд Butylhydroquinone-тэй хоол идэж байсан харх хорт хавдар тусах нь түгээмэл байжээ. Мөн туршилтын хархад элэг томрох, таталт өгөх, саажих зэрэг мэдрэлийн шинж тэмдгүүд илэрчээ. Түүнчлэн Үндэсний Эрүүл Мэндийн номын сангийн судалгаанаас үзэхэд Butylhydroquinone агуулсан хоол хүнс xэрэглэж байсан хүнд харааны гaж нөлөө илэрсэн байна.

Зүрхний өвчин, тархинд цус харвах, 2-р хэлбэрийн чихрийн шижин тусах эрсдэлийг нэмэгдүүлдэг

Оксфордын Их Сургуулийн хоол, хүнс тэжээлийн сэтгүүлд дурдсан мэдээллээс үзэхэд хооллолт, дасгал хөдөлгөөнөөс үл хамаарч долоо хоногт хоёр болон түүнээс дээш удаа бэлэн гоймон иддэг эмэгтэйчүүд метаболик синдромд өртөх магадлал 68 хувиар нэмэгддэг гэжээ.

Метаболик синдром нь зүрхний өвчин, тархинд цус харвах, 2-р хэлбэрийн чихрийн шижин зэрэг өвчлөлүүдийн урьдач нөхцөл болдог аж. Түүнчлэн цусны даралт ихсэх, цусан дахь сахарын хэмжээ ихсэх, бэлхүүс орчмоор таргалах эрсдэлийг нэмэгдүүлдэг байна.

Үүний зэрэгцээ бэлэн гоймонг богино хугацаанд болгож идэх боломжтой болгохын тулд үйлдвэрлэлийн явцад битүү шарах технологийн ашигладаг гэнэ. Энэ нь хүний биед ашиггүй тосыг ихээр өөртөө ихээр агуулахад хүргэдэг. Мөн ширхэг гоймонд 861 мг натри агуулдаг аж. Америкийн Зүрхний Ассоциациас мэдээлснээр хүн натриг өдөрт 1500 мг-аас бага хэмжээгээр, хоол хүнсээр дамжуулан авах нь зүйтэй гэжээ. Өөрөөр хэлбэл, та өдөрт хоёр удаа гоймон идсэн бол авах ёстой хэмжээнээс их натри хэрэглэсэн гэсэн үг юм.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү