Мэдээ

Б.Гантигмаа: Найз минь яаж ч болсонгүй дээ. Нэмэр тус болж чадсангүй

МҮОНРТ-ийн Б.Гантигмаа:

“Найз минь яаж ч болсонгүй дээ, ямар их харуусч байнаа. Нэмэр тус ч болж чадсангүй. Чадлаараа тэмцсээн чи минь.

Бурханд одох өдрөө ч буянтай байлаа найз минь. Сайн төрлөө хурдан олоод ганц сайхан хүүдээ эргээд төрөөрэй. Гүн эмгэнэл илэрхийлье! Ум ма ни бад мэ хум” гэлээ.

Талийгаачийн гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлж байна.

Уг нь Т.Санчирийн ээж эмчилгээ хийлгэж байгаа талаар өнгөрсөн сард Б.Гантигмаа өөрийн хуудсандаа ” С.Тунгалаг найз маань одоо Туркт очсон шинжилгээндээ орж байгаа. Хүү Т.Санчир нь Серб дэх бэлтгэлээс шууд Туркт ирж ээжтэйгээ хамт эмчилгээ шинжилгээ хийлгэн байна. Найз минь хурдан эдгээрэй!” гэж байсан юм.

“Ганц үр нь манай сагсны Т.Санчир юм шүү дээ. Ганцаараа ганц хүүгээ сайхан хүн болгож өсгөсөөн. Яг одоо л ээж хүү хоёрт тус дэм хэрэгтэй болоод байна, сайхан сэтгэлт түмэн миньТ.Санчир хүүгээ “ээждээ” очоод хамаг бүгдээ уудлаад гарынх нь хоол цайг хүртээд элэг бүтэн байх ерөөл өргөөд эсэн энхийг хүсэе” хэмээн найзынхаа төлөө бүх зүйлээ зориулж байсан гэдгийг сэтгүүлчийнхээ өмнө нь оруулж байсан постоор харж болох юм.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү