Мэдээ

Б.Идэр-Од: Одоо бид Орост өргүй. Одоо бид Орос ахаа гэж үгээр нь байж, карма өрөөний хүн шиг сэтгэлтэй амьдрах албагүй

Орчин цагийн залууст зөв үлгэр дууриалал үзүүлдэг имфелюсэрүүдийн нэг бол англи хэлний багш, комедиан, бизнес эрхлэгч Б.Идэр-Од юм. Тэрээр Орос-Украины дайны талаар өөрийн үзэл бодлоо илэрхийлжээ.

Тэрээр:

Сөнөж байсан, бичиг үсэг мэдэхгүй, тэмбүүндээ баригдсан, зовсон улсыг Орос улс аварсан гэж бидэнд 80 жил нэвт сурталдсан. Бид Орос улсад Байгал нуур, баялаг их хойд нутгаа өгсөн. Монгол удмын 1 сая гаруй хүний амь Орост одоо бий. Бидэнтэй хамт Монгол улсын дээвэр доор байж чадаагүй амь. Бүх сэхээтнүүдээ, үндэсний лидерүүдээ, 39,000 лам жирийн малчдынхаа хэлмэгдсэн амиар зольж 20-р зууны турш ахаа гэж бөхөлзөж амьдарсан.

2-р дайны хүнд жилүүдэд Монгол айл бүр малаа, нэхий дэлээ тайлж өгсөн. Хамгийн эхний эгнээнд Халимаг, Буриад цэргүүд Оросын нэрийн өмнөөс золигдсон.

Одоо бид Орост өргүй. Одоо бид Орос ахаа гэж үгээр нь байж, карма өрөөний хүн шиг сэтгэлтэй амьдрах албагүй.

НҮБ-н бүх ковенцийн дагуу эрх тэгш хөршүүд байх цаг болсон. Украйны дайн эхэлснээс хойш 50,000-75,000 Орос талын цэрэг үрэгдлээ. Тэдний дийлэнх нь Монгол удмын Буриад, Тува, Горный Алтай, Халимаг залуус байгаа нь хамгийн хайран.

Тэднийг Украйнд хайр найргүй хядууллаа даа! Орос улсын төр иргэдийг дээд, доод ангилалд хувааж эхлээд багууд гэж нэрлэгддэг бидний ахан дүүсийг дайны галруу түлхэв. Москва хавийн зарим Оросдууд нь өө наад муунуудыгаа явуулаад, цөөрүүл гээд л интернетэд бичээд суух юм.

Төмөр замыг нь гар хөлөөрөө арван жил гацааж байгаад өөрсдөө нарийн царигаар өдөрт хэдэн зуун вагоноор нь Хятадруу нүүрсээ зөөж, бидний орлогыг булаав.
Усан цахилгаан станцыг нь Байгал нуурд эрсдэлтэй гэж үлгэр зохиож арван жил гацаав. Өөрсдөө яг тэр усан дээр нь усан цахилгаан станцтай. Байгал нуурыг тойрсон модыг хядна, нил мебелийн үйлдвэрийн хороо асгана.
Эдийн засгийн хоригтой, дайн хийж байгаа Европоосоо өндөр импортийн татвар 30, 40 хувиар нь Монголын бараанд тавьдаг. Бидэнд мөнхийн эдийн засгийн хоригтой явуулдаг.
Монгол махаа гадагш зарах гэхээр жил бүр боом, шүлхий өвчин дэгдлээ гэж гар хөлөөрөө худлаа хоригт оруулна. Манай сайн махыг лаазлуулж, хог шиг үнээр цэргийн хүнсэндээ л авдаг.
Дэлхийн ямар ч улсад өгдөггүй үнээрээ бензинээ шахна. Дайнаас болоод бензинээ зарж чадахгүй болохоороо Энэтхэгт дуртай үнээрээ ав гэсэн мөртлөө манайд 30% хямдруулна гэж хуурна. Саймшраад байх юм биш.
Дуртай үедээ бензин тасална. Дуртай үедээ баруун аймгуудын тогийг тасална. Бидний өөрсдөө тогтой болох гэсэн төслүүд яагаад ч юм байнга гацна. Нил авилгал урвагчдад өгч, тавиулуудаа бүх яамдад шургуулсан.
Жижиг, цөөхүүлээ хөршийгөө дарлаж болно гэсэн хууль энэ Дэлхийд байхгүй.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү