Recetas

Б и еэ ү нэлэгч Монгол охинтой ярилцсан тэмдэглэл

Дамиэн Доусон хэмээх Британийн фото сэтгүүлч, кино найруулагч Улаанбаатар хотын нэгэн б иеэ ү н элэгч охинтой ярилцаж Монголын нийгмийн хар бараан зүйлийг байгаагаар нь дэлгэсныг хүргэе. 

Энэ охин 16 настай, тэр өөрийнх нь нэр болон царайг н ууцлахыг надаас хүссэн юм. Учир нь тэр з уучлагчаасаа айж, гэрийнхэн нь бас түүнийг юу хийдгийг мэдэхээс и чиж байгаагаа хэлсэн юм. Тэр Улаанбаатарын хотын “Телевиз”-д амьдардаг эцэг эхдээ туслахаар б иеэ ү нэлэх ажил хийдэг. Би хэлмэрч О-гийн хамтаар Улаанбаатар хотын б иеэ ү н элэгчидтэй уулзаж ярилцахаар тэднийг хайж явахдаа энэ охинтой уулзсан юм. Бид б иеэ ү н элэгчдийн байдаг газруудад хүргэж өгөхийг жолоочоосоо хүсэн шөнийн турш энэ тэрүүгээр таксидсан юм. Жолооч олон ийм газар мэддэгээ бидэнд хэлж, гадны олон жуулчин, уурхайчинг б иеэ ү н элэгчдийн газарт хүргэж өгснөө хэлсэн юм. Түүний хэлснээр гол төлөв Япон, Солонгосын жуулчид, Австрали, Америкийн уурхайчид б иеэ ү н элэгчид авдаг байна. Мөн Япон, Солонгос эрчүүд эхнэр авахаар Монголд их ирдэг тухай ярьсан юм.   

Бидний очсон анхны газар хотын өмнөд захад байсан бөгөөд энд охид байгаа эсэх талаар асуухад хамгаалагчид нь инээмсгэлж  “Энэ бол массажны газар. Энд с екс хийдэггүй” гэсэн юм. 

Дараа нь бид б иеэ ү н элэх ажлыг зохион байгуулдаг өөр хэд хэдэн газар руу орох гэсэн боловч эдгээр газрын аюулгүй байдал маш чанга байсан тул нэвтрэх боломжгүй байв.

Улаанбаатар хотод ийм газрууд олон байдаг бөгөөд тэдгээрийг ц агдаа нар хянадаг. Заримдаа ц агдаа нар з уучлагчидтай хамтран ажиллаж, барилгын үүдийг хянадаг.

Эцэст нь бид хотын хойд хэсэг, АНУ-ын Элчин сайдын яамны ард талд орших нэгэн газар руу явсан юм. Харанхуй шороон замаар уруудаж нэг байранд ирсэн бөгөөд орчуулагчийнхаа хамтаар таксинаас буухдаа жолоочийг хүлээж байхыг хүссэн юм. Тэгээд дотогш ороход энэ байр хамгаалалтгүй байсан. Бид телевизийн дуу сонсч, модон шалаар алхаж ороход нэг жижиг өрөөнд 10-15 охин орос хүүхэлдэйн кино үзээд сууж байсан. Орчуулагч маань нэгэн эмэгтэйтэй ярилцаж, түүнд “Тэр бол гадаадын ж уулчин. Жаахан о хин хайж байгаа” гэв. Ингээд тэр о хидыг надад үзүүлж, нэгийг нь сонго гэсэн юм. Охид ш өнө орой хүртэл ажиллаж хэтэрхий ядарсан, эсвэл өвдсөнөөс болсон уу тэдний царай ялгагдахгүй, нэг л уйтгар г унигтай харагдаж байв.

М ассажны газрын эзэн хамгийн жаахан охиныг сонгож, надтай хамт өрөө рүү яв гэж хэлэв. Бид коридорын төгсгөл хүртэл явж нэгэн хаалганы үүдэнд ирэхэд охиноос бидэнтэй хамт явж, ярилцахыг хүсч байгаа эсэх талаар нь чимээгүйхэн асуув. Орчуулагч маань гэр бүлдээ туслахаар “б элгийн худалдаа”-нд ажиллаж буй охид болон хүн худалдаалах г эмт х эргийн з олиос болсон охидын тухай кино хийж байгаа тухайгаа тайлбарласан юм.

Үнэ х өлсөн дээрээ тохирсны дараа охин бидэнд утасны дугаараа өгч, маргааш з уучлагчаас тусдаа уулзаж ярилцахаар тохирсон юм.

Бас м ассажны газрын гадаа уулзаж, удаж болохгүй, ингэх нь түүнд а юултай гэж бидэнд тайлбарлав.  

Маргааш нь бид хотын гадна нэгэн газар уулзаж, түүнтэй ярилцсан юм.

Охин бидэнд гэр бүлдээ туслахаар түүн шиг олон охин ингэж ажилладаг тухай ярив. Мөн ээж нь түүнийг ингэж явж байгааг мэдэхгүй “Ээж намайг салонд ажиллаж байгаа гэж боддог” гэсэн юм. Тэр охин 14-тэй байхдаа сургуулиа хаясан бөгөөд одоо 16 настай аж. Тэр бидэнтэй ярьж байхдаа маш хүнд х аниалгаж бие нь муу байв. Охин анх Хятадад салонд үсчнээр ажилуулна гэсэн сонины зарын дагуу ажилд орохоор зорьж очоод б иеэ ү н элэх замд орсноо учирлаж, Замын-Үүдэд очиж тэндээсээ Хятадын хил давж Эрээн хотод очиход нь хүчээр биеийг нь үнэлүүлж эхэлсэн тухай ярьсан юм.

Харин үүнээс 18 сар орчмын дараа тэр таван охины хамт аврагдаж, эх орондоо буцаж иржээ. Ингэж ирэхэд нь хятадын ц агдаа тусалжээ. Гэвч нутагтаа ирэх хүртэл олон хүнд замыг туулсан бөгөөд бүр нэгийг нь гэмт этгээдүүд автомашинд авч явж хоолойг нь боогоод замын хажуугийн суваг руу хаясан байсныг Эрээний ц агдаа нар илрүүлсэн аж.

Охин энэ явдлын талаар дэлгэрэнгүй яриагүй бөгөөд энэ сэдвээр дахин ярихыг хүсэхгүй байв. Мөн Улаанбаатарт ирээд тухгүй байгаагаа хэлж, өөртөө тохиолдсон явдалд ичдэг, хөршүүд нь түүнийг зэмлэдэг, гэр бүлийнхэндээ санаа зовдог талаараа ярив. Охин “Би гэртээ ирээд маш их тайвширсан” хэмээн хэлээд цааш ярьж чадахгүй уйлав.

Тэр энэ мэт асуудлын улмаас дахиад л гэрээсээ явж мөнгө олохын тулд б иеэ ү н элэх болсон байна. Монголд ийм ажил хийхэд их хүнд, э рчүүд б иеэ ү н элэгчидтэй м уухай харьцдаг. Заримдаа тэд төлбөрөө төлнө гэчихээд өгөхгүй байх, бэлгэвч хэрэглэхээс татгалзах, з одох, х үчиндэх гэх мэт үйлдлүүд хийдэг байна. Ингэж хэлээд тэр дахиад ханиалгав. Тэр сүрьеэтэй болсны улмаас ингэж ханиалгаж байгаагаа надад хэлсэн. Тэр хэдэн өдрийн өмнө эмнэлэгт хэвтэж байсан ч сувилагч нар түүнийг б иеэ үнэлдэг байсныг таамагласнаас болж и чсэндээ эмнэлгээс гарчээ. Охин “Тэд намайг олохгүйг мэдэж байсан учраас би эмнэлгийн цонхоор гарч зугтаасан. Харин м ассажны газрын эзэнд ө вчтэй гэдгээ хэлээгүй. Хэлсэн бол намайг ажиллуулахгүй байсан. Би эцэг эхдээ мөнгө олж өгөх хэрэгтэй байна” гэсэн юм.      

Ингээд бид охинд ямар нэгэн зүйлээр туслана гэдгээ хэлж, хот руу хамтдаа явсан. Бид түүнд тусалж чадах гадаадын буяны байгууллага мэднэ гэдгээ охинд хэлж м ассажны газар руу дахин явах хэрэггүй гэж хэлсэн. Хариуд нь охин “Би тийм газруудыг мэднэ. Гэхдээ надад олигтой тусалж чадахгүй. Надад яг одоо гэр бүлдээ туслахын тулд мөнгө хэрэгтэй байна. Надаас өөр гэр бүлд маань хоол хүнс авч өгч туслах хүн байхгүй” гэсэн юм. Би түүнийг надтай ярилцахыг зөвшөөрч ний нуугүй ярьсанд нь талархаад Монголоос явахаас өмнө дахин уулзаж ярилцах хүсэлтэйгээ хэлсэн. Тэр ч зөвшөөрсөн. Гэхдээ тэр бултаж, түүнтэй дахин уулзаж чадахгүй байсаар би нутаг буцсан.   

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү