Мэдээ

Б.Нарантуяа: Хүүхдүүд маань нэгэн зэрэг ширээгээ дэрлэхээр нь өөрийн эрхгүй хайр хүрч, өхөөрдсөн

Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд “багшаа толгойны эм байна уу” хэмээн асуугаад багш нь “байхгүй” гэтэл бүгд нэгэн зэрэг ширээгээ дэрлэн хэвтэж буй бичлэг олон нийтэд цацагдсан. Багшийнх нь сурагчидтайгаа хандаж буй хандлага эелдэг бөгөөд өөриймсөг. Боловсролын салбарт өөрийн хувь нэмрээ оруулж яваа түүнийг

Б.Нарантуяа гэдэг. Эрдэнэт хотын Ерөнхий боловсролын тавдугаар сургуульд багшилдаг бөгөөд боловсролын салбарт 18 жил хүчин зүтгэж буй нэгэн.Түүнтэй хэсэгхэн хугацаанд ярилцсан ярилцлагыг та бүхэндээ хүргэе.

Сайн байна уу? Хүүхдүүд нь толгойны эм асуугаад зэрэг нэг үйлдэл хийхэд тухайн үед танд юу бодогдсон бэ?

-Хүүхдүүд зэрэг ширээгээ дэрлээд хэвтээд өгөхөөр нь эхлээд маш их гайхсан. Өөрийн эрхгүй өхөөрдмөөр, хайрламаар санагдсан. Хичнээн удаа бэлдэж, ингэж зэрэг хийж байгаа бол гэж бодохоос өөрийн эрхгүй хайр хүрсэн. Шалгалт авах гээд, цаг нь яваад байдаг. Тэгээд хүүхдүүдээ босгохын тулд түлхүүр үг хэрэгтэй юм байна гээд л “толгойны эм байна аа” гэсэн.

Хүүхдүүд нь хэр хугацаанд бэлдсэн гэнэ?

-Дараа нь хүүхдүүдтэйгээ ярилцахад шууд л ярилцаад хийсэн гэсэн. Бичлэг олон нийтэд тавигдсанг ч мэдээгүй.

Өөрийнх нь бичлэг олон хүнд хүрсэнг хараад ямар санагдсан бэ?

-Хичээл тараад л байж байтал хотоос аав, ээж минь яриад, мөн шавь нар минь яриад л мэдсэн.

Багш мэргэжлийн юу нь гоё санагддаг вэ?

-Цас шиг цагаахан, гэгээлэг олон хөөрхөн хүүхдүүдтэй ажиллаж, хамтран суралцаж, олон сайхан шавь нартай болж, багшаа гэж дуудуулж явах нь жаргал юм даа.

Цаг гаргаж ярилцсан танд баярлалаа.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү