Мэдээ

Б.Цэцэг: Би хүүхдийн мөнгө авмааргүй байна

УИХ-ын дарга Занданшатар хүүхдийн мөнгийг бүх хүүхдүүдэд биш, зөвхөн зорилтот бүлгийн иргэдэд өгөхөөс өөр арга байхгүй хэмээн мэдээлсэн. Тэрээр судалгаагаар “Хүүхдийн мөнгө авмааргүй байна” гэсэн үр дүн гарсан. Ирэх оноос хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт олгоно гэж хэлсэн юм.

Тодруулбал, 2023 оноос эхлэн хүүхдийн мөнгийг 80%-д нь үргэлжлүүлэн 100 мянган төгрөгөөр нь олгоно. Харин өндөр орлоготой 20 хувийн өрхийн хүүхдийн мөнгийг олгохгүй байхаар сангийн яамнаас төсвөө боловсруулжээ. Ингэснээр 392 тэрбумын төсвийг хэмнэнэ гэж тооцсон байна. Өрхийн орлогоор нь тооцвол 3,5 саяас дээш орлоготой өрхийг хасна гэж төлөвлөсөн гэжээ. Гэвч эцсийн шийдвэрийг УИХ-аас батлах юм.

Тэгвэл Засгийн газраас гаргасан энэхүү шийдвэрийг иргэд олон нийт эрс эсэргүүцэж байна. Өнөөдөр манай улсын бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадсан, доллар еврог давчихсан, амьдрахад улам хүнд болоод байхад, өрхийн гол амжиргаа болсон хүүхдийн мөнгийг олгохгүй танаж хасах шийдвэр нь хэр зөв бэ?

Хүүхдийн мөнгө өгвөл бүгдэд нь өг. Өгөхгүй бол бүгдэд нь зогсоо! Яахаараа ажил хийж хөдөлмөрлөсөн хүний хүүхэд хоосон хоцорч ангайж хэвтсэнүүд нь мөнгө авах ёстой гэж хэмээн иргэд дуу нэгтэйгээр тэмцэж байна.

Занданшатрын хэлсэн “судалгаагаар иргэд хүүхдийн мөнгө авахаас татгалзаж байна” гэсэн энэ үр дүнгийн нэг нь иргэн Цэцэг Бямбаа аж.

Тэрээр”Би хүүхдийн 100.000₮ саналаараа татгалзаж байна. Надад өгсөнөөс хэрэгцээтэй хүнд нь дэм болж байвал асуудал алга хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сар бүрийн тэтгэмжийг нэмэгдүүлэхэд зарцуулаасай гэж хүсэж байна” гэжээ.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү