Мэдээ

Б. Цэцэг: Надтай л нохой шиг харьцаж байхад ядарсантай нь бүр ярилтгүй хөгийн хандана яг шорон аятай бархирч, орилж, дарамталж хүүхэдрүү нь оруулна, ядарсан нэгийг нь хүн чинээ тоохгүй алаг үзнэ.

Төрчихөөд эмч сувилагчид их гомдож билээ… хүүхэд хүүхдийн тасагт би өөр тасагт… хөх чинэрээд бул чулуу болчихоод саах нь битгий хэл хувцас шүргэх төдийд л нулимс асгараад тун хэцүүдэж билээ…

ийм болчихлоо яахуу эмчээ гэхээр сайхан массаж хийгээд суллаад саагаад бай л гэнэ өдөржин хүүхдэдээ сүүгээ өгчих гээд хөхтэйгээ ноцолдож массаж хийж саасаар байтал хэд хоноод индүүгээр түлсэн мэт уйлаж чимчигнээд сүйд болсоон…

хажуугаар хүүхдийн тасагруу орж яваа эмч сувилагчаас хэдэн өдөр яахуу гэж асуухад олигтой туслалцаа өгөөгүй маш олон өдөр зовсондоо… харин дутуу нярайн тасагт ажилладаг нэг хөөрхөн сувилагч ээлж таарах бүрт хөх нь яажийнэ гээд л тос бариад ороод ирдэг ёстой сайхан сэтгэлтэй охин байсан. Бүтэн сар дутуу нярайн тасагт хэвтэхдээ нэг ч усанд орж чадаагүй…

яагаад гэхээр бүх усанд ордог өрөөг зүгээр л агуулах болгочихсон… төрсөний дараа хөлс асгараад дээр өдөржин битүү масктай, толгойгоо алчуураар ороочихно … үнэндээ л хэцүү жижигхээн крантанд толгой биеэ угаадаг байлаа…

өрөвдөлтэй. Угтаан би эмч нарт хэр халдаах дургүй гэхдээ сүүлийн төрөлт дээр Эх нялхасын дутуу нярайн тасгийн сувилагчидад үхтэрээ гомдсон. Харилцаа хандлага 00, надтай л нохой шиг харьцаж байхад ядарсантай нь бүр ярилтгүй хөгийн хандана яг шорон аятай бархирч, орилж, дарамталж хүүхэдрүү нь оруулна, ядарсан нэгийг нь хүн чинээ тоохгүй алаг үзнэ.

Үнэндээ маш их дургүй хүрсэн ахиж Эх нялхас гэж бодохоор хэцүү санагддаг… хүүхдэдээ санаа зовоод асуухаар уурлаж уцаарладаг ойртуулахгүй… ямар байнга асуух биш дээ их муухай зан авиртай болкуу болохоор нь 1000$ хахууль өглөө авсан ч хоёр өдөр дажгүй ээ тэгээд л олигтой зөөлөрсөнгүй муухай ааштай хэвээрээ л байсан. Би юу гэж бодсон бэ гэхээр зүгээр л тэд өөрчлөгдөхгүй зан төлөвтэй аваад сурчихсан байсан. Ийм муухай байхад хэдэн эх юу болж байгааг мэдэхгүй үрээсээ хагацаж, хичнээн хүүхэд эрүүл мэндээрээ хохирсон бол? Үнэндээ л хөгийн тасаг шүү Дутуу нярайн тасаг!!! Бүхэл бүтэн улсын урдаа барьдаг эмнэлэгийн дутуугийн тасагт шарлага хийх 360 аппарат ч байхгүй баысан нь эвдэрчихсэн байсан. Ийм л арчаагүй дүр төрхтэй байхад яалтай ч билээ. Маш сайн ажилддаг эмч байхад адгийн муухай ааштай сувилагч ч байдаг. Мөнгө л өгөхгүй бол хөдөлдөггүй шилэн хаалганы цаана үлдээчихээд уурлаад явдаг нь олон юм байна лээ. Би шударга хэлнэ МӨНГӨгүй бол эмнэлгийн үйлчилгээг яагаад ч та хангалттай авч чадахгүй. Юу үнэн тэр үнэн…нэг өдөр 12 цаг өнгөрөөд нэг нярай уйлаад болдоггүй дутуугийн тасагруу 3 цаг дутам ээж нарыг оруулдаг 10 минутаар түүнээс хүссэн үед оруулдаггүй юм л даа… нөгөө маамаа бүр чангаар ээрч уйлах нь шилэн хаалганы цаанаас сонсогдоод болдоггүй нэг л эвгүй оригоод хаалгаруу очоод миний хүүхэд биш байгаа гээд хэсэг чагнаж зогсолоо… уйлаад л байдаг бүр санаа зовоод сувилагч харагдахгүй байхаар нь цэвэрлэгч эгчээр хаалга гуйж онгойлгоод гүйгээд ортол яг л миний хүүхэд уйлж байх нь тэр … гол нт бүх аппарат нь салчихсан шүү… хажууд нь байгаа хүүхдүүдийн ч аппарат салчихсан үнэндээ аймар шүү аппарат гээд байгаа нь хүчилтөрөгчийн аппарат юм л даа… хүүхдийн сатураци 6минут унахад шууд амьсгалын дутагдалд орж тархи устдаг. Гэтэл ийм хүнд нөхцөлд алцайсан ярвайсан хоёр хүүхэн тоосон шинжгүй утсаа ухаад сууж байхаар нь ёстой адам оригож байсан ч үнэндээ уйлаад яаж ч чадалгүй хэсэг уйлж байгаад жижүүр эмчээ дууд гэж байж нэг хамаг асуудлыг хэлж сэтгэл амарсан. Ёстой зодох ч багадахаар таний хүүхэд тэд ханддаг сувилагчид нь… чи яагаад ингэж байгаа юм? .яагаад ажлаа хийхгүй байгаа юм? Яагаад сүүгээ сааж байгаа ээжийг үргэлж дороижилдог юм бэээ гээд орилж өгсөөн үнэндээ л хэцүү гомдох ч багадахаар хөгийн байсан…эх нядхаст харьяалалын бус хэн бүхэн л төрнө мөнгөтэй, мөнгөгүй, дамсак, угж памперс авах мөнгөгүй хүмүүс ч олон байдаг үгүйэ ядаад бүхэн бүтэн улсын эмнэлэгт амжиргааны түвшин доогуур ээжүүддээ хэдэн цаас гаргаад юмс бэлдчихэд юу унах вэ? Сүүний цаг боллоо би тэнд удсан болохоор ээжүүдээ хувцас халатаар нь гадарладаг болчихсон нэг өдөр ядруухан эмэгтэй хүүхдэдээ сүүгээ өгөхдөө угжинд хий гэж загнуулав… 3 цагийэ дараа яахав мөнгөгүй болохоор 50₮ аяганд сүүгээ саачихсан биднээс ичсэн бололтой цамцан доороо аягатай сүүгээ нуучихсан байсан юм гаргаад өгтөл өнөө хөгийн авгай ийм юманд хийхгүй гээд шипризээр соруулж авахдаа түмний нүдэн дээр доромжилж байгааг хараад боож унагаам санагдаж билээ… уур хорсол төрөөд тэрмууг бүр зайлуулам оригоод тасгийн эрхлэгчид нь сайн зааж өгөөд халах пм болсон… бодвол тээд ажиллаж л байгаа байх… хэлэн жишээ дурьдахад л энэ шүү дээ. Ийм л байна даа төрөх эмнэлэгүүдийн үнэн төрх… ийм л арчаагүй байна.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү