Мэдээ

Б.Цэцэг: Өмнө нь ард түмэнтэйгээ нисэж байсан Ерөнхий сайд хараагүй юм байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэн төрийн айлчлал хийхдээ Франкфуртын нислэгийг Берлинд газардуулжээ. Тус нислэгээр зорчсон 200 гадаад, дотоодын 200 хүн бүхэл бүтэн нэг цаг Ерөнхий сайдын буухыг харан дараагийнхаа дамжин нислэг, галт тэрэгний хуваарь, ажил амьдралаа алдан хүлээн суужээ

МИАТ компани Ерөнхий саад, бишээ Ерөнхий сайдыг өмөөрөн МЭДЭГДЭЛ гаргаж, Твиттерт бүх амьтад тэгш эрхтэй, гэхдээ гахай бүр илүү эрхтэй эсэх талаар маргаан дэгдэж, Фэйсбүүкт харин нэг хэсэг нь иргэдийг буруутгаж, нөгөө хэсэг нь Ерөнхий сайдыг яллаж, цөөн хэсэг нь МИАТ-ын бурууг хэлэлцэж байх шиг.

МИАТ ТӨХК-өөс хийсэн тодруулгад

“Яахаараа хуваарь сольдог юм гэж уурлах, илүү тээш авч явахыг хүсэх гэх мэт үйлдэл гаргасан нь бий. Бид боломжгүй гэдгийг нь хэлсэн. Илүү тээш авахаар бол төлбөр төлөх ёстой гэсэн журамтай. Жишээлбэл, нэг иргэн нь дамжин нисэх билетгүй, Франкфурт дээр буух хүн байсан. Гэтэл Берлин дээр буухыг хүссэн. Берлин дээр зөвхөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн айлчлалын багт багтаж яваа хүмүүс буух байсан. Харин бусад нь Франкфурт дээр буух билеттэй. ХБНГУ-ын хилийн байгууллагад өгсөн мэдээллийн дагуу л явж байгаа шүү дээ” гэсэн хариулт өгчээ.

Нэгдүгээрт, яахаараа хуваарь сольдог юм гэсэн иргэнд буруу байхгүй, улс дамнан нисч, чамлахааргүй хөлс төлж байгаа нэжгээд байтугай нэг иргэн ч ингэж асуух, шаардлага тавих эрхтэй.

Хоёрдугаарт, илүү тээш авч явахыг хүссэн гэх мэт үйлдэл гаргасан гэдгийг нь нотлох баримт байхгүй бол гүтгэх нь өөрөө хуулийн заалттай хэрэг байдаг. Өөрсдийгөө өмөөрөх гэж ийм худал гүтгэлэг тарааж буй бол хариуцлагаа хүлээх ёстой. Нэр устай нь зарлаж үйлчлүүлэгчийн мэдээлэл цацах нь ч ёсзүйгүй үйлдэл. Үхэхдээ үхэр буугаа тавьж байгаа нь энэ үү.

Гуравдугаарт, Берлин дээр буух эрхгүй хүн гэдэг нь ганц тэр зорчигч бус Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, түүнийг дагалдан яваа албаны бусад бүх хүнд ч хамаатай. Учир нь энэ нислэг анхнаасаа Берлин рүү бус Франкфуртын нислэг байсан, гахай бүгдээс давуу эрхтэй байж болохгүй гэдэг нь энэ.

ЕРӨНХИЙ САЙД УГААСАА БУРУУТАЙ

МИАТ ТӨХК-аас албан ёсоор гаргасан мэдэгдэлд “2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Улаанбаатар-Франкфурт чиглэлийн ОМ137 аяллаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Канцлер Олаф Шольцын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийх болсонтой холбоотойгоор тухайн чиглэл нь Улаанбаатар-Берлин-Франкфурт болон өөрчлөгдөх шийдвэр 2022 оны 10 дугаар сарын 3‑ны өдөр МИАТ ТӨХК-аас гарсан юм” гэжээ. Нөгөө талд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хүрээнд тусгай үүргийн онгоцоор биш иргэдтэй хамт нэг онгоцоор ниссэн гэх өмөөрөл сошиалаар түгжээ.

Төрийн хэмнэлтийн хууль гэдэг нь нислэгийн чиглэл дураар өөрчлөх, өөрсдөө хэмнэсэн дүр эсгээд иргэдэд чирэгдэл учруулж, зардал нэмж, цаг завыг нь “үрэх” гэдэг зүйл заалтгүй баймаар юм.

Тэгээд ч төрийн албан ёсны айлчлал хийнэ гээд иргэний нислэгийн онгоцыг дураараа залах эрх аль ч улсын Ерөнхий сайдад үүсэхгүй, дипломат ёсондоо ч таарахгүй л шийдэл.

МИАТ-ЫН ЭНЭ ТЭНЭГЛЭЛ, ЭХНИЙХ НЬ БИШ Ч СҮҮЛИЙНХ НЬ БАЙГ

“… ОМ137 аялалд ийнхүү өөрчлөлт орсон тул тус нислэгээр зорчих 217 зорчигчдод “тухайн нислэгийн чиглэл Улаанбаатар-Берлин-Франкфурт болон өөрчлөгдсөн” тухай мэдээллийг 2022 оны 10‑р сарын 4‑ний өдөр хүргүүлж, дамжин нисэх 37 зорчигчийг хамгийн түрүүнд буухаар хаалганд ойрхон суулгаж, вагоноор цааш зорчих 31 зорчигчдийн тээшийг түрүүлж буулган саадгүй вагонд нь суулгасан бөгөөд нэг ч зорчигч цааш дамжин явах нислэг, галт тэргээсээ хоцроогүй болно. Мөн “Чингис Хаан” ОУНБ дахь МИАТ ТӨХК-ийн бүртгэлийн цэгт тухайн нислэгийн мэдээллийг “Улаанбаатар-Берлин-Франкфурт” гэж зарлан зорчигч тухай бүрт 10 дугаар сарын 3‑ны өдөр тухайн нислэгт гарсан өөрчлөлтийн талаархи мэдээллийг баталгаажуулж өгсөн…” МИАТ ТӨХК-аас ийм мэдэгдэл гаргажээ.

Хаалганд ойрхон суулгахаар бүтэн цагийн зөрүүг нөхдөг гэсэн шинжлэх ухааны үндэслэл байдаг уу, тээшийг нь түрүүлж буулгахаар бас нэг цаг хэмнэгддэг үү? Нислэгтээ суухаар бүртгүүлэх үедээ ингэж өөрчлөгдсөнийг мэдэх нь зүгээр, хэвийн, энгийн явдал юм уу?

Энгийн хэрнээ эгдүү хүрмээр ийм тэнэг тайлбар тавьж хийсэн үйлдлээ цайруулах гэхээсээ ичээсэй. МИАТ гэдэг компанийн гаргасан алдаа, хийдэг үйлдэл үргэлж Төр гэх их нэрийн дор цайрч явдаг бичигдээгүй хуультай. Төрийн өмчит компани гэдэг ашигтай ажиллаж, үйлчлүүлэгчдээ хүндлэж, тэдний хэрэгцээ шаардлагад нийцсэн үйлчилгээ үзүүлэх нь бүү хэл эрх баригчдын дураар занг өөгшүүлдэг, хүслийг нь биелүүлдэг бирд болдгийн сонгодог жишээ нь МИАТ, түүнийг нь батлан харуулсан супер жишээ нь Ерөнхий сайдын дураар зохиосон нислэгийн чиглэл.

Хэрэвзээ нислэгийн өөр авиа компанид 200 зорчигчийнхоо эрх ашгийг ганц Ерөнхий сайдын айлчлал гэж нэрлээд байгаа чиглэлээр соль гэвэл ингэж шийдэгдэж, ингэж иргэд үйлчлүүлэгчдээ бухимдуулах ёсзүйгүй үйлдэл гаргах нь юу л бол. Хэрэв өөрчлөх бол тэс өөр ухаалаг аргаар хэн хэндээ түвэг чирэгдэлгүйгээр шийдэж чадах л байсан.

Харин энэ талаар Б.Цэцэг өөрийн сошиал хуудаснаа ерөнхий сайд Л.Оюун-эрдэнийг өмөөрч дараах зүйлийг бичжээ…

Тусгай үүрийн онгоц гаргуулаад өчнөөн хэрэгтэй хэрэггүй баахан нөхөд чихэж аваад нисээгүй л юм байна. Харин ч хэмнэлт хийх гэж хичээж байгаад баярлаж байна шүү. Өмнө нь ард түмэнтэйгээ нисчихдэг ерөнхий сайд хараачгүй юм байна. Татвар төлөгчдийн мөнгийг хэмнэж цаашдаа ч хэмнээрэй! Аа харин ард түмэн нь эргүүтээд уурлаад байвал тээд тэрбумаараа нисдээ бараг 10 өдөр хүлээсэн аятай л бичсэн байсан.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү