Мэдээ

ВВС: Монголын жагсагчид тарахдаа талбайн хогийг цэвэрлээд явжээ

Өчигдөр манай улсад болсон иргэдийн жагсаал, цуглааны талаарх мэдээ Британийн мэдээллийн ВВС агентлагийн сайтад тавигджээ.

Тодруулбал, ВВС агентлаг мэдээлэхдээ Монголын жагсагчид Засгийн газрын ордон руугаа дайран орохыг оролдсон талаар дурдсан байна.

Нийслэл Улаанбаатар хотод нь болсон жагсаалд оролцогчид гадаа – 21 хэмийн хүйтнийг үл харгалзан төв талбайдаа цуглаж, замын хөдөлгөөнийг хаан, талбай дээр зассан сүрлэн гацуурыг шатаасан гэжээ.

Монголын засгийн газар жагсагчдыг албадан тараах шийдвэр гаргасан ч иргэд шөнө сайн дураараа талбайг орхин явсан учир үймээн самуун дэгдээгүйг онцолсон байна. Түүнчлэн жагсагчид тарахдаа төв талбай дээр тарьсан хогоо цэвэрлэсэн байна гэжээ.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү