Мэдээ

ВИДЕО: БНСУ-ын хамгийн хөл хөдөлгөөн ихтэй, жуулчдыг татдаг “Итаевон” одоо тус улсын хамгийн аймшигт газрын нэг болсон гэв

Өнгөрөгч амралтын өдөр /2022.10.29-30/ БНСУ-ын Сөүл хотын Юнсан дүүргийн Итэвон хороонд “Halloween” буюу сүнсний баяр /аймшгийн баяр/ тэмдэглэхээр

100 гаруй мянган хүн цугласны улмаас 154 хүн амиа алдаж, 100 гаруй хүний эрүүл мэндэд ноцтой хохирол учраад байна. Тэгвэл БНСУ-ын хамгийн хөл хөдөлгөөн ихтэй,

жуулчдыг татдаг “Итаевон” одоо тус улсын хамгийн аймшигт газрын нэг болсон байна.

Сөүлд суугаа монголын ЭСЯ-наас ослын улмаас монгол иргэний амь нас эрсэдсэн, гэмтэж

бэртсэн тохиолдол байхгүй гэсэн бөгөөд одоогоор 33 хүний биеийн байдал хүнд байгаа тул амиа алдагсдын тоо цаашид нэмэгдэж болзошгүй болохыг

Гамшгийн уршгийг арилгах, аюулгүй байдлын арга хэмжээ авах нэгдсэн төв штабын төлөөлөгчид мэдээлэв.

Амиа алдагсдын дийлэнх нь өсвөр насны буюу 20 гаруй насны залуучууд байснаас нийт 98 эмэгтэй байсан бөгөөд тус улсын Засгийн газар ослын гол шалтгааныг тогтоох ажиллагааг үргэлжлүүлж байна. Өчигдөр БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёл ням гаргаас орон даяар гашуудал зарлаж буйгаа мэдэгдэж, төрийн далбааг бөхийлгөхийг үүрэг болгожээ. Итаевонд болсон ослын дараачаас 3580 гаруй хүн ор сураггүй алга болсон гэх дуудлага бүртгэгдсэн бөгөөд хүүхдийнхээ цогцсыг хайсан олон эцэг эхчүүдийн хөлд дарагдаад байсан юм.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү