Мэдээ

В.Баттулга: Дуулж байтал тайзан дээр гэнэт хонь гаргаад ирлээ..

Оройн мэндээ. Тоглолт эхлээд удаагүй дуулж байтал нэг залуу тайзан дээр хээв нэг гарч ирээд хонь өгье гээд мик аваад хэллээ. Би ч бүүр гайхаж шооконд орлоо шдээ. Монгол хүний энэ гоё зан гайхалтай.

Дундговь аймаг Өндөр-Шил сум Улсын сайн малчин Буяндэлгэр таньд маш их баярлалаа. Гэр бүлд нь аз жаргал хүсье хонио арын өрөөнд оруулаад ирсээн бүүр Сайхан хэнэггүй эр хүн байнлээ

Олон сайхан дуугаараа үзэгч сонсогчдынхоо сонорыг мялаасаар ирсэн “Зууны манлай хос дуучин” МУГЖ С.Вандан, МУГЖ Д.Дуламсүрэн нарын хүү, дуучин В.Баттулгатай уран бүтээлийн сонин хачнаас ярилцсанаа хүргэе.

Уран бүтээл өндөр байна. Саяхан орон нутгаар яваад ирлээ. Зүүн талын бүх аймагт аялан тоглолоо. Үзэгчид маань их сайхан хүлээж авлаа. Мөн баруун аймгуудад тоглосон тоглолтын маань сүүлийнх нь Сэлэнгийн ийн Зүүн хараа болж байх шиг байна. Маргааш тэнд очиж уран бүтээлээ хүргэчихээд ирнэ.

– Урын сандаа хичнээн дуутай болоод байна вэ. Сүүлийн үеийн уран бүтээлээсээ хуваалцана уу?

Урын сандаа нэлээдгүй их дуу байна. Аав ээжийнхээ ард түмний хүртээл болгосон олон сайхан уран бүтээлээс сэргээж дуулж байна. Мөн одоогоор 3 шинэ уран бүтээлээ хүмүүст хүргээд удаагүй байна.
Тодруулбал, “Миний Эр хүн эмзэгхэн”, “Хайрын үнсэлт”, “Миний хоёр аав” гэсэн уран бүтээлүүд минь өөрийн гэсэн сонсогчидтой хүмүүсийн хүсэн сонсдог дуу болоод байгаад баяртай байна.

-Таныг дуучин С.Вандан, Д.Дуламсүрэн гээд хоёр мундаг дуучны хүү гэдгийг хүмүүс төдийлөн сайн мэдэхгүй байх. Ингэхэд аав, ээжтэйгээ хамтраад уран бүтээл хийж байв уу. Хийгээгүй бол хийх бодол байна уу?

-Миний аав ээж хоёр бол ард түмний хайрлан хүндэтгэж явдаг уран бүтээлчид юм. Одоо ч уран бүтээлээ хийсээр байгаа. Би ер нь их багаасаа , 3 настайгаасаа аав ээжийнхээ тоглолтонд оролцож ирсэн. Энэ тухай ялангуяа хөдөөгийн үзэгчид бол андахгүй л дээ. Манай аав ээж хоёр бол анх удаа орон нутагт тоглолт хийж эхэлсэн уран бүтээлчид гэдэг. Тухайн үед цаг хэцүү байсан ч шантрахгүй сум, суурин бригад бүгдэд нь очиж тоглодог байлаа. Одоо л дуучид орон нутагт тоглож байгаа болохоос өмнө нь бид нараас өөр дуучид хөдөөгүүр явдаггүй байсан санагддаг.

–Их багаасаа дуулжээ?

-Их жаахнаасаа дуулсан. Хүмүүс намайг Гоогоо минь ээ, Гочоо минь ээ дууг дуулдагаар нь мэддэг байх.

-Бага насныхаа мартагдашгүй сайхан дурсамжаас хуваалцвал?

-Хөдөө тоглолтоор явдаг байхад хүмүүс их өхөөрдөнө өө. Тэгээд очсон газар бүртээ л хүмүүстэй танилцаад ахаа, эгчээ болчихдог байсан. Нэг сумаас нөгөө сум хүрэх замд аав ээжийнхээ тоглолтын бүх номерыг нь дараалал алдахгүй тоглож өгдөг байла. Аав ээждээ дор хаяж нэг тоглолтонд 3-аас л дээш дахиулдаг байсан бас хамтлагтай өөрөө дуугаа зохионо хөгжмийн найруулгаа өөрөө хийнэ бүжnиг бас дэглээд Төв аймагт “Пирамид” хамтлагтай хүртэл байлаа. “Одод болохын хүслэн тэмцээн”-д ордог, шуугиулдаг байсан. Үеийнхэн маань сайн мэднэ ээ.

– С.Вандан, Д.Дуламсүрэн гуайн гэр бүлд таниас өөр урлагийн хүн бий юу?

-Манайхан чинь гэр бүлээрээ урлагийн хүмүүс. Ах маань бас дуучин. Манай гэр бүлийн маань хүн бас урлагийн хүн дээ.

– Миний бодлоор та ээжтэйгээ их адилхан санагдлаа?

-Хүмүүс ер нь ээжтэйгээ адилхан гэдэг юм . Дуулж байгааг маань сонсоод бас ээжтэйгээ их адилхан дуулдаг гэдэг.

– Аав, ээжийнхээ дуулсан олон сайхан дуунуудаас та дуулж байгаа гэсэн үү?

-Аавынхаа дуулсан, яруу найрагч Д.Дашбалбар агсны шүлэг “Дарсны дуу”-г шинэчилэн найруулан дуулсан. Өөрийн шинэ уран бүтээл болох “Миний хоёр аав” дуутайгаа уялдуулан “Миний хоёр ээж” дууг нь тун удахгүй сонсогчдын хүртээл болгоно оо. Ер нь нилээнд олон дуунуудыг нь дуулна. Би чинь аав ээжийнхээ уран бүтээлүүдийг нь өвлөн уламжлах хүн шүү дээ. Иймээс цаашдаа ч олон сайхан уран бүтээл хийх зорилготой байгаа.

-Нийтийн дуучид дунд нэг хэсэг дуэт дуучид моодонд орж байлаа. Одоо ч моод болсон хэвээр байгаа. Таны хувьд хэн нэгэн уран бүтээлчтэй хамтран дуулж байв уу?

-Би яг одоо хамтарч дуулсан уран бүтээл хийгээгүй байна. Эхнэртэйгээ “Бурхнаас заяасан хань” гэсэн шинэ уран бүтээл болон аав ээжийнхээ дуулснаар олны хүртээл болсон “Чи бидэн хоёр” гэсэн дуунуудыг дуулсан байгаа. Цаашдаа хамтарсан уран бүтээл гаргаж бололгүй яахав. Хамтран дуулах хүнээ бодчихсон байгаа. /инээв/

-Эхнэр тань бас дуулдаг юм уу?

-Эхнэр маань дуулна аа. Төрийн албан хаагч болохоор цаг зав муутай. Иймээс уран бүтээл хийх нь жаахан хойшлогдоод л байна л даа. Цаашдаа хамтарсан уран бүтээл хийнэ гэсэн бодолтой байгаа.

-Гэр бүлийнхээ талаар танилцуулбал?

-Эхнэрийг маань Эрдэнэтогтох гэдэг Боловсрол соёлын газарт соёлын асуудал хариуцсан мэргэжилтэн хийдэг. Том охин Дуулим, бага охин Уудам маань ерөнхий боловсролын сургуульд суралцдаг даа.

-Таны охидыг бас мундаг дуулдаг гэсэн сонссон?

-Миний охин Дуулим дуулж байгаа. 3 настайгаасаа эхэлж, эмээ өвөөгийнхөө тоглолтонд дуулсан, 21 аймгийн 365 сумаар тойрчихсон шүү . Сайн дуулна. Гэхдээ бид нээх их уралдаан тэмцээнд оролцуулаад байдаггүй юм. Харин энэ жил ТВ9 телевизээс зохион байгуулж байгаа “Гэгээн алсын одод” уралдаанд оролцуулж байгаа. Ямар ч байсан эхний шатуудад тэнцсэн. Амжилт үзүүлээд байна. Энэ уралдааныг хамаг Монголын хүрээнд их өргөн цар хүрээтэй зохион байгуулагдаж байгаа учраас оролцуулсан. Мөн одоо орон нутагт тоглож байгаа тоглолтонд хичээлийнхээ зай завсараар оролцож байна. Бас уралдааны дараагийн шатууддаа бэлтгээд их л завгүй байгаа. Охин маань багадаа ээжтэйгээ ч хамтарч дуулдаг байсан шүү. Гэр бүлээрээ дуулж . Бага охин Уудам бас дуулж байна.

Ярилцсан танд баярлалаа.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү