Мэдээ

В.Баттулга Улмааг өмнөө сөгдүүлэхээр боллоо

Дуучин Вандангийн #Баттулга лайваар мэдэгдэл хийлээ.

“Ширүүхэн үг хэлчихэе. Хүн алдаж онож болно шүүмжилж болно. Би чамтай аймар том заргалдана. Чи намайг дэндүү том доромжиллоо тээ? 25-р телевизийн хөтлөгч гэсэн нэртэй нэг муу Нямдоржтой адилхан царайтай юм байна.

Чааваас даа. Чи өөрөө үр хүүхэдгүй байх тээ? Би чамд хатуу хэлье. Шүүмжийг би сонсоно. Гэхдээ чам мэтийн нөхөрт ингэж дуудуулахгүй. Унш. Юу гэнэ вэ? Ийм зурагт хуудас байдаггүй чи боль ч гэх шиг.

Чи хэдэн онд яваад байнаа? Чи тэгээд голын эрэг дээр дээлтэй тийм зураг харах ёстой юм уу? Дургүй хүрч байна. Хүнийг ямар муухай доромжилж байна? Чамайг бодвол би 21 аймгаараа тойроод Монголын ард түмэнд ая дуугаа өргөөд хүрчихсэн юм.

Чам шиг сандаачилж явдаг, нэг гайгүй явж байгаа бизнесмэнийг шантаажилж 5 төгрөг авдаг хүн биш. Би цэвэр хөдөлмөрөөрөө яваа. ФБ дээр нэг ч олигтой юм байхгүй. Дандаа хүн доош нь хийсэн, гутаасан ямар муухай хэлж байнаа залуу?

Энэ постыг чинь би хадгалаад авчихсан. Чамайг би жинхэнэ шүүхэд өгнө за юу? Миний ямар уран бүтээл хийгээд хаана яах нь чамд ямар хамаа байнаа? 25-р телевизийн чипухаа?

Би шүүмжийг чинь сонсоно гэхдээ би доромжийг сонсохгүй. Чи өнөөдөр хөдөө очиж үзээгүй шд. Чи суман дээр амьдарч үзээгүй, хөдөөгийн ард түмэн яаж амьдарч байгааг чи мэдэхгүй ч үгүй.

ВИА Г.Р.А шиг харагдаж байна юу хөлс, гал нтр вэ гэх шиг. Чи өнөөдөр сэтгүүлч байж С гэсэн үг хэлээд байж байх уу? Ямар муухай хэлж байнаа? Баагий хөгшөөн одоо болио хөгшөөн харц марц тvлж байна ч гэх шиг. Чи чамтай заргалдана.

Юу ч хөтлөөд байдаг билээ. Би хэзээ ч ингэж үзээгүй. Чи миний амьдралыг авч явж чадах юм уу? Чи өөрөө охин хүүхэд байхгүй эхнэр байхгүй? Энд тэндэхийн охидыг тэгж явдагтаа чи ийм асуудал үүсгэж байна.

Яасан? Манай охиныг ганцааранг нь явуулж ивээн тэтгэгчтэй болгож дээш нь явуулах гээд байгаамуу? Чамтай чамгүй миний охин ард түмэнд танигдаад явчихна за юу. Муу нусминь. Чамд би хатуу хэлье.

Би өнөөдөр нийгэмд буруу зүйл болоогүй. Хөдөлмөрөөрөө өнөөдрийг хүртэл явж байна. Өнөөдөр сэтгэл зүй таарахгүй бол ингэж их хүн үзэхгүй. Чам шиг нусанчибухайгаар ямар пост оруулахаар би заалгахгүй.

Чи ямар аймар доромжилж байнаа? Би чамайг миний өмнө сөгдөөд уучлалт гуйтал чинь би тооцоо хийнэ. Хараарай. Миний ард охин маань уйлаад сууж байна. Би чиний нэрийг чинь олон нийтэд зарлана. Бүх тоглолтоо цуцлана.

Би буруу зүйл огт хийгээгүй. Чамайг хэн ч мэдэхгүй танихгүй дуучин тэр нэвтрүүлэгтээ оруулаад худлаа өмнө хойно гүйгээд далжигнаад явж байгааг би мэднэ. Ямар том доромжилдог нөхөр вэ мэнгэтэй нөхөр.

Би чамтай А ч гэж үзээгүй, Б ч гэж үзээгүй. Чааваас даа 25-р телевизийн нүүр царай. Бага доромжлоорой бацаан минь. Өнөөдрөөс эхлээд би 11 сарын 9-нийг хүртэл тоглолтоо цуцлаад орлогыг нь чамаас нэхэмжилнэ.

Би өнөөдөр буруу үлгэр дуурайлал нийгэмд үзүүлээд явж байна уу? Миний охин хичээлээ хийгээд, би ая дуугаа өргөөд явж байна. Энэ постерт буруу юу байгаан? Энд ямар эро зүйл байгаа юм? Үүний дор нэг ч олигтой үг байхгүй. Дандаа уулздаг учирдаг хүүхнүүд нь бичсэн байгаа.

Тэгсэнээ видео дуудлага хийгээд чи яагаад намайг ингэж байгаан бэ, би ийм хүн байна чамд ямар гэм хийсэн юм гээд хэлэх гэтэл утсаа авахгүй байгаа юм. Тэгсэнээ дуус дуус юу юу гэнэ вэ.

Чамд бол үр хүүхэд байхгүй. Хүүхдээ ингээд аваад явах потенциал чамд байхгүй. Хэдэн охидуудыг нэвтрүүлэгтээ оруулаад уулздаг болоё гэсэн бодол чамд байгаа. Хатуу хэлье. Би Хишгээ Улмаа гэдэг залууг би шүүхэд өгнө. Энэ дор өгч байгаа бүх комментуудыг нь унш” хэмээн бичжээ.

Та бүхэндээ В.Баттулгын хэвлэлд өгч байсан ярилцлагыг хүргэе.

Олон сайхан дуугаараа үзэгч сонсогчдынхоо сонорыг мялаасаар ирсэн “Зууны манлай хос дуучин” МУГЖ С.Вандан, МУГЖ Д.Дуламсүрэн нарын хүү, дуучин В.Баттулгатай уран бүтээлийн сонин хачнаас ярилцсанаа хүргэе.

– Сайн байна уу. Таны уран бүтээлийн ажил өндөр үү. Ойрын үед хөдөө орон нутаг тоглолтоор явах гэж байгаа сураг дууллаа. Хаашаа явах гэж байна вэ?

-Сайн. Уран бүтээл өндөр байна. Саяхан орон нутгаар яваад ирлээ. Зүүн талын бүх аймагт аялан тоглолоо. Үзэгчид маань их сайхан хүлэээж авлаа. Мөн баруун аймгуудад тоглосон тоглолтын маань сүүлийнх нь Сэлэнгийн ийн Зүүн хараа болж байх шиг байна. Маргааш тэнд очиж уран бүтээлээ хүргэчихээд ирнэ.

– Урын сандаа хичнээн дуутай болоод байна вэ. Сүүлийн үеийн уран бүтээлээсээ хуваалцана уу?

Урын сандаа нэлээдгүй их дуу байна. Аав ээжийнхээ ард түмний хүртээл болгосон олон сайхан уран бүтээлээс сэргээж дуулж байна. Мөн одоогоор 3 шинэ уран бүтээлээ хүмүүст хүргээд удаагүй байна.
Тодруулбал, “Миний Эр хүн эмзэгхэн”, “Хайрын үнсэлт”, “Миний хоёр аав” гэсэн уран бүтээлүүд минь өөрийн гэсэн сонсогчидтой хүмүүсийн хүсэн сонсдог дуу болоод байгаад баяртай байна.

-Таныг дуучин С.Вандан, Д.Дуламсүрэн гээд хоёр мундаг дуучны хүү гэдгийг хүмүүс төдийлөн сайн мэдэхгүй байх. Ингэхэд аав, ээжтэйгээ хамтраад уран бүтээл хийж байв уу. Хийгээгүй бол хийх бодол байна уу?

-Миний аав ээж хоёр бол ард түмний хайрлан хүндэтгэж явдаг уран бүтээлчид юм. Одоо ч уран бүтээлээ хийсээр байгаа. Би ер нь их багаасаа , 3 настайгаасаа аав ээжийнхээ тоглолтонд оролцож ирсэн.

Энэ тухай ялангуяа хөдөөгийн үзэгчид бол андахгүй л дээ. Манай аав ээж хоёр бол анх удаа орон нутагт тоглолт хийж эхэлсэн уран бүтээлчид гэдэг. Тухайн үед цаг хэцүү байсан ч шантрахгүй сум, суурин бригад бүгдэд нь очиж тоглодог байлаа. Одоо л дуучид орон нутагт тоглож байгаа болохоос өмнө нь бид нараас өөр дуучид хөдөөгүүр явдаггүй байсан санагддаг.

–Их багаасаа дуулжээ?

-Их жаахнаасаа дуулсан. Хүмүүс намайг Гоогоо минь ээ, Гочоо минь ээ дууг дуулдагаар нь мэддэг байх.

-Бага насныхаа мартагдашгүй сайхан дурсамжаас хуваалцвал?

-Хөдөө тоглолтоор явдаг байхад хүмүүс их өхөөрдөнө өө. Тэгээд очсон газар бүртээ л хүмүүстэй танилцаад ахаа, эгчээ болчихдог байсан. Нэг сумаас нөгөө сум хүрэх замд аав ээжийнхээ тоглолтын бүх номерыг нь дараалал алдахгүй тоглож өгдөг байла.

Аав ээждээ дор хаяж нэг тоглолтонд 3-аас л дээш дахиулдаг байсан бас хамтлагтай өөрөө дуугаа зохионо хөгжмийн найруулгаа өөрөө хийнэ бүжnиг бас дэглээд Төв аймагт “Пирамид” хамтлагтай хүртэл байлаа. “Одод болохын хүслэн тэмцээн”-д ордог, шуугиулдаг байсан. Үеийнхэн маань сайн мэднэ ээ.

– С.Вандан, Д.Дуламсүрэн гуайн гэр бүлд таниас өөр урлагийн хүн бий юу?

-Манайхан чинь гэр бүлээрээ урлагийн хүмүүс. Ах маань бас дуучин. Манай гэр бүлийн маань хүн бас урлагийн хүн дээ.

– Миний бодлоор та ээжтэйгээ их адилхан санагдлаа?

-Хүмүүс ер нь ээжтэйгээ адилхан гэдэг юм . Дуулж байгааг маань сонсоод бас ээжтэйгээ их адилхан дуулдаг гэдэг.

– Аав, ээжийнхээ дуулсан олон сайхан дуунуудаас та дуулж байгаа гэсэн үү?

-Аавынхаа дуулсан, яруу найрагч Д.Дашбалбар агсны шүлэг “Дарсны дуу”-г шинэчилэн найруулан дуулсан. Өөрийн шинэ уран бүтээл болох “Миний хоёр аав” дуутайгаа уялдуулан “Миний хоёр ээж” дууг нь тун удахгүй сонсогчдын хүртээл болгоно оо. Ер нь нилээнд олон дуунуудыг нь дуулна. Би чинь аав ээжийнхээ уран бүтээлүүдийг нь өвлөн уламжлах хүн шүү дээ. Иймээс цаашдаа ч олон сайхан уран бүтээл хийх зорилготой байгаа.

-Нийтийн дуучид дунд нэг хэсэг дуэт дуучид моодонд орж байлаа. Одоо ч моод болсон хэвээр байгаа. Таны хувьд хэн нэгэн уран бүтээлчтэй хамтран дуулж байв уу?

-Би яг одоо хамтарч дуулсан уран бүтээл хийгээгүй байна. Эхнэртэйгээ “Бурхнаас заяасан хань” гэсэн шинэ уран бүтээл болон аав ээжийнхээ дуулснаар олны хүртээл болсон “Чи бидэн хоёр” гэсэн дуунуудыг дуулсан байгаа. Цаашдаа хамтарсан уран бүтээл гаргаж бололгүй яахав. Хамтран дуулах хүнээ бодчихсон байгаа. /инээв/

-Эхнэр тань бас дуулдаг юм уу?

-Эхнэр маань дуулна аа. Төрийн албан хаагч болохоор цаг зав муутай. Иймээс уран бүтээл хийх нь жаахан хойшлогдоод л байна л даа. Цаашдаа хамтарсан уран бүтээл хийнэ гэсэн бодолтой байгаа.

-Гэр бүлийнхээ талаар танилцуулбал?

-Эхнэрийг маань Эрдэнэтогтох гэдэг Боловсрол соёлын газарт соёлын асуудал хариуцсан мэргэжилтэн хийдэг. Том охин Дуулим, бага охин Уудам маань ерөнхий боловсролын сургуульд суралцдаг даа.

-Таны охидыг бас мундаг дуулдаг гэсэн сонссон?

-Миний охин Дуулим дуулж байгаа. 3 настайгаасаа эхэлж, эмээ өвөөгийнхөө тоглолтонд дуулсан, 21 аймгийн 365 сумаар тойрчихсон шүү . Сайн дуулна. Гэхдээ бид нээх их уралдаан тэмцээнд оролцуулаад байдаггүй юм.

Харин энэ жил ТВ9 телевизээс зохион байгуулж байгаа “Гэгээн алсын одод” уралдаанд оролцуулж байгаа. Ямар ч байсан эхний шатуудад тэнцсэн. Амжилт үзүүлээд байна. Энэ уралдааныг хамаг Монголын хүрээнд их өргөн цар хүрээтэй зохион байгуулагдаж байгаа учраас оролцуулсан.

Мөн одоо орон нутагт тоглож байгаа тоглолтонд хичээлийнхээ зай завсараар оролцож байна. Бас уралдааны дараагийн шатууддаа бэлтгээд их л завгүй байгаа. Би охинтойгоо бас уран бүтээл хийх гэж байна. Охин маань багадаа ээжтэйгээ ч хамтарч дуулдаг байсан шүү. Гэр бүлээрээ дуулж . Бага охин Уудам бас дуулж байна.

-Уран бүтээлийн олз омог ихтэй явна уу?

-Олз омог мөн ч ихтэй явна. Өнгөрсөн баасан гаригт том охин Б.Дуулимтайгаа “Хязгааргүй хайр” уран бүтээлээ олон нийтэд хүргэсэн, мянга мянган ээжүүд сэтгэгдлээ илэрхийлж байна. Олон түмэнд маш хурдан хүрлээ. Энэ дууг жилийн өмнө хөгжмийн зохиолч маань бид хоёрыг дуулаад өгөөрэй гээд бэлэглэж байсан юм. Яг одоогоор бол хоёр уран бүтээл дээр ажиллаж байна. Тун удахгүй 1990-ээд онд зохиогдсон МУСТА, хөгжмийн зохиолч Ц.Батдэлгэр ахын аялгуу “Говийн наран” дууг охинтойгоо шинэчилж дуулж байгаа, удахгүй бэлэн болно. Үүний дараа Монголын ард түмний сайн мэдэх “Эх үрсийн элбэрэл” дууг охин минь ганцаараа дуулна. Аав хүний хувьд энэ уран бүтээлд их анхаарч ажиллаж байна.

-Удахгүй охинтойгоо аялан тоглолтоор явна гэсэн үү?

-Б.Дуулим охинтойгоо энэ сарын 28-наас эхлэн 31 хоног Хэнтий, Дорнод аймгийн бүх сумдаар “Энх эсэн болтугай” хэмээх аялан тоглолтоо хийх гэж байна. Мөн хил нээгдсэнтэй холбогдуулан шинэ цомгоо хэвлэлтэд явуулах гэж байгаа. Дөрөвдүгээр сард аялан тоглолт дуусч, цомог ирнэ гээд ачаалалтай байх нь ээ. Тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар “Эрхэт Монгол” групп ажиллахаар төлөвлөсөн.

-Энэ таны хэд дэх тоглолт вэ?

-Миний дөрөв дэхь, охинтойгоо хамтарсан гурав дахь тоглолт.

-Аялан тоглолтын бэлтгэл бүрэн хангагдсан уу?

-Тоглолтын бэлтгэл ер нь бүрэн хангагдсан шүү. Миний хувьд орон нутагт соёл урлагаар үйлчлэхдээ бүрэн хэмжээний техник хэрэгсэл, хөтлөгч, техник хариуцагч, тайз засагч, тайзны салют, утааны аппарат гэх мэт үзэгчдээ баясгах бүх хэрэгслээ хангаж явдаг. Аймгийн төв, сум гээд ялгалгүй 100 хувь үйлчлэх ёстой. Энэ удаагийн тоглолтод 6-9 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллана. Хил нээгдэж, охиноо БНХАУ руу сургуульдаа явахаас өмнө амжуулах олон ажил байна.

-Б.Дуулим охин жүжигчин мэргэжлээр сурдаг гэсэн үү…

-Одоогийн байдлаар монгол сургуулиасаа завсардаад хэлний бэлтэлд сурсан. 700 оюутнаас нэгдүгээрт жагссан, БНХАУ-ын топ таван сургуулийн нэгт дуулаачийн мэргэжлээр суралцах эрхээ авсан. Ирэх сарын 18-наас өмнө сонголтоо хийх ёстой.

-Цомгийнхоо тухай яриач, ямар нэртэй вэ?

-Цомгийн нэр маш чухал. Аав, ээж хоёрын минь хоёр зуун дамнаж дуулагдаж ирсэн “Вансэмбэрүү” дууныхаа нэрээр анхны цомгоо нэрлэсэн. Нийт 28 дуутай.

-Та урын сандаа хэдэн дуутай вэ?

-Ганцаар дуулсан 86, охинтойгоо дуулсан дуунуудтай нийлээд 100 гаруй дуу байна. Охин маань ганцаар, бие даасан арваад дуутай болсоон.

-Таны охин хэдэн наснаасаа дуулсан юм бэ?

-Яг л над шиг гурав, дөрвөн настайгаасаа өвөө, эмээгийнхээ тоглолтод дуулж эхэлсэн. Арай том болоод аавынхаа тоглолтод дуулж, одоо хамтдаа уран бүтээл хийдэг болсон.

-Та гурван охинтой гэсэн байх аа. Бусад нь урлагт сонирхолтой юу?

-Тийм, гурван сайхан охинтой. Том нь Б.Дуулим урлагийн замыг сонгож байна. Дунд охин Б.Уудам өөр мэргэжил сонгосон, бага охин дөрвөн настай. Ер нь бүгд урлагийн авьяас, сонирхолтой.

-Танай гэр бүлийн хүн ч бас урлагийн хүн үү?

-Миний хань бүжгийн арга зүйч мэргэжилтэй, Төв аймгийн Боловсрол, соёлын газар соёлын мэргэжилтнээр 17 дахь жилдээ ажиллаж байна.

-Том охиноо урлагийн замыг сонгоход та санал болгов уу, өөрийн хүсэл сонирхлоо дагасан уу?

-Орчноосоо шалтгаалсан юм болов уу. Манай охин багаасаа л өөрөө англи дуу сурч, дуулаад эхэлсэн. Миний охин хөөрхөн дуулчихмаар, өвөө, эмээ, аавынхаа удмыг залгачихмаар юм шиг санагдаад монгол дуу дуулахыг санал болгосон юм.

-Охинтойгоо хамтарч уран бүтээл хийх санааг хэн гаргасан бэ?

-Монголд охинтойгоо дуулдаг дуучин цөөн байсан, биднийг уран бүтээл хийж эхлэхэд. Охин маань ч дажгүй дуулаад эхлэхээр хоосон орон зайг нөхөж, хамтдаа уран бүтээл хийхээр шийдсэн.

-Та өөрөө ч бас гурав, дөрвөн наснаасаа орон нутгийн тайзан дээр дуулдаг байсан гэсэн. Анхны тайзаа санадаг уу?

-Анхны тайзыг санадаггүй, их жаахан байсан. Ямар ч байсан жанжин малгай, дээл өмсөөд “Гоогоо минь, Гочоо минь” гэж дуулж байснаа л санадаг. Аав, ээжийн хоёр цагийн концертод бүтэн дуулаад л дуусгадаг байсан гэсэн (инээв). Тэр үед Монголын ард түмэн намайг өхөөрдөж дахиулдаг, тав арван төгрөг, чихэр өгдөг байлаа. Нэг өдөр би тайзны ардаас алга болчихсон чинь нэг эгчийг дагаж яваад хоол, цай хийлгээд аав, ээждээ хоол дамжилчихсан ирж байсан гэдэг. Их олны дунд өссөн дөө.

-Та бол яахын аргагүй урлагийн гэр бүлд өссөн хүн шүү дээ. Таныг хүүхэд байхад урлагийн хүний амьдрал ямар байв…

-Аав, ээж хоёр эмээгийнд орхиод тоглолтоор олон хоног явчихдаг байсан. Хамт байх хугацаандаа өглөө ажилдаа яваад шөнө унтаж байхад ирдэг. Ихэнхдээ эмээ дээр өссөн. Арай том болоод тоглолтоор хамт явдаг болсон, сурагч болоод бас л үлдсэн. Хүүхэд байхад аав, ээж хоёр маань тэр үеийн “бохь” шиг л ховор үзэгддэг байлаа. Нэг гарахаараа бригадаар 50 хоног тоглолтоор явчихна. Ер нь аав, ээжийгээ цөөн удаа харж өссөн.

-Хоёр гавьяатыг ятгагүйгээр төсөөлөхийн аргагүй. Та ятга болон өөр хөгжимд хэр хорхойтой вэ?

-Би СУИС-ийн төгөлдөр хуурын ангийг төгссөн. Гэхдээ ятга, морин хуур зэрэг хөгжмийг мэргэжлийн түвшинд биш ч тодорхой хэмжээнд тоглодог. Хөгжмийн боловсрол талдаа илүү мэдлэгтэй, сүүлд СУИС-ийн дуурийн дуулаачийн ангийг Ш.Дулмаа гуайн хүү Д.Ганхуяг багшийг удирдлага дор төгссөн.

-Хөл хорионы үеэр охинтойгоо онлайн тоглолт хийсэн. Энгийн үеийн тоглолтоос их ялгаатай байв уу?

-Үзэгчгүй тоглолт гэдэг их хэцүү шүү дээ. Үзэгчтэй мэт л төсөөлж дуулж, сэтгэл хөдлөлөө хөгжимтэйгөө уялдуулсан. Телевизээр үзэж байгаа мянга мянган үзэгчээ дэргэдээс үзэж байна л гэж төсөөлж ур чадвараа гаргах ёстой.

-Гэр бүлийнхээ хүнтэй биш, охинтойгоо дуулахын сайхан нь юу вэ?

-Үртэйгээ тайзан дээр дуулахаас өөр жаргал гэж хаана ч байхгүй. Хэдэн тэрбум доллар байсан ч түмэн олныхоо өмнө тайзан дээр үртэйгээ эх нутаг, ээж, аав, элгэн садан, монгол түмнээ магтан дуулна гэдэг хамгийн сайхан. Хүн бүхэнд заяагаагүй үртэйгээ хамт дуулах хувь надад заяасан. Энэ тавиландаа маш их талархаж явдаг.

-Таны хит дуунуудын нэг бол “Говийн хүүхнүүд”. Өөрөө говь нутгийн хүүхэнтэй ханилсан болохоор энэ дууг дуулсан юм уу?

-(инээв) Би Төв аймгийнхаа театрт 13 жил ажилласан. Маш их мэдлэг, туршлага, хамт олныг тэндээс олж авсан. Театраас гараад удаагүй байтал театрын уртын дуучин н.Оджаргал найз маань “Говийн хүүхнүүд” дууг дуулахыг санал болгосон. Надад таалагдаж зохиогчийг нь асуутал зохиогчийг нь мэдэхгүй, найран дээр хүмүүс дуулахаар нь бичээд авчихсан юм гэж хэлж байсан. Зохиогчийг нь хайгаад олохгүй, дуулж орхичихоод баруун аймгуудаар тоглолтоор яваад иртэл хөгжмийн зохиолч нь холбогдсон юм. Тэр хүн “Энэ бол 1992 онд зохиогдсон дуу, Дорноговь аймгийн ард түмэн, Саран хөхөө театрын хамт олон бүгд мэддэг” гэж хэлсэн. Тэр хүнээс албан ёсны зөвшөөрөл, нотыг нь аваад дуулсан юм. Надад энэ дууг олж дуулах тохиол байсан юм шиг санагддаг. Яагаад гэвэл өмнө нь Дорноговь аймгийн хүрээнд л дуулагддаг байсан дуу. Дуу эзнээ олно гэдэг шиг 2016 онд надад ирсэн. Тухайн үед сэдэв, хөгжмийн найруула нь их содон байлаа. Би анхны уран бүтээл болох “Эр хүн гэдэг чинь эмзэгхэн юм уу даа” дуугаараа олонд танигдсан гэж боддог байтал үгүй, “Говийн хүүхнүүд”-ээр танигдсан юм билээ. Хангайд очсон ч хүмүүс “Говийн хүүхнүүд”-ийг дуулуулъя л гэдэг.

-Тэгвэл “Хачин энхрий хангайн бүсгүй чамд

Халуухан зүрхээ сугалаад өгмөөр өө”… хэмээх дууныхаа талаар яриач?

-“Говийн хүүхнүүд” дуу гарч хит болж байтал хангайн хүүхнүүдээс “Чи өөрөө Төв аймгийнх байж яахаараа говийн хүүхнүүдийг магтдаг юм. Чи ямар сонин хүн бэ” гэдэг яриа их сонссон. Энэ сэдвээр дуу гараагүй байхаар нь уран бүтээлийнхээ чимэг болгож “Хангайн хүүхнүүд” дуугаа гаргасан юм. Зохиогчтойгоо ярьж байгаад албаар “Зүрхээ сугалаад өгмөөр өө” гэж гажууд үг оруулсан. Тэгэхээр хүмүүс “Яаж байгаа юм, зүрхээ сугалана аа, яагаад” гээд л дахин дахин сонсож, энэ дуу маань олон хүнд хүрсэн дээ (инээв).

-Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн гуай таны аавын багын найз гэдэг. Та их ойр байв уу?

-Ойр байлгүй яахав, амьд ахуйдаа хүүхдүүдтэйгээ аймагт ирж бид хамтдаа Манзушир гардаг байлаа. Аав, ээжийн минь хар багын найз, ээжтэй нэг нутгийнх. Бид хотод очихоороо тэднийхээр орж гардаг их л дотно байсан. Маргаангүй үнэхээр агуу хүн байлаа даа.

-Уран бүтээлийн зорилго, төлөвлөгөөнөөсөө хуваалцахгүй юу?

-Зургадугаар сарын нэгнээс өмнө Улаанбаатарт томооохон хэмжээний тоглолт хийнэ. Охин маань хичээлдээ явж, би уран бүтээлээ үргэлжлүүлнэ. Мөн залуу уран бүтээлчдээ дэмжиж ажиллах төлөвлөгөөтэй байна.

-Шинэ уран бүтээл цацагдах, тоглолтын өмнө аав, ээждээ ямар “шалгалт” өгдөг вэ?

-Боловсроод дөнгөж гарсан уран бүтээлээ хамгийн түрүүнд аав, ээждээ сонсгодог. Алдаа оноо, үгээ хатуу зөөлөн хэлэх гээд аав ээж, уран бүтээлч найзууд, энгийн иргэдээс ч зөвлөгөө авдаг. Жишээлбэл, би “Говийн хүүхнүүд” дууг гаргахын өмнө Нарантуул зах дээр тэрэг түрж явсан хоёр ахад дуугаа сонсгож, саналыг нь сонсож байсан. Би өөртөө биш, ард түмэнд зориулж уран бүтээл хийж байгаа шүү дээ.

-Танд аав ээж, гэр бүлийн хүнтэйгээ хамтарч уран бүтээл хийх бодол байдаг уу?

-2008 онд эхнэртэйгээ “Бурхнаас заяасан хань” дууг дуулсан. Тэр дуугаа ирэх оноос ханьтайгаа сэргээж дуулах бодол бий. Цаашид аав ээж, ахтайгаа хамтарч уран бүтээл гаргах төлөвлөгөө байгаа. Одоохондоо аавын минь бие жаахан чилээрхээд байгаа учир уран бүтээл рүү орж чадахгүй байна. Аавынхаа биеийг гайгүй болохоор дөрвүүлээ хамтарч уран бүтээл хийнэ ээ.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү