Мэдээ

Ганбаяр: Их айж сандарч, хажуугаар нь баярлаж байсан

Та бүхэндээ хошин урлагийн авьяаслаг жүжигчин агсан Ганбаагийн хэвлэлд өгч байсан сонирхолтой яриаг эргэн дурсан хүргэж байна.

Хошин урлагт єєрийн гэсэн єнгє, vнэр, амт, дvр тєрх нэмж яваа залуу уран бvтээлч бол “Шинэ vе”-ээр овоглосон Ганбаа юм. Бvтээсэн дvрvvд нь vзэгчдийн сэтгэлд vлдэж чаддаг нь залуу жvжигчин ч гэлээ ийм урмын vг сонсох авьяастай нэгэн гэж хэлж болох билээ. Ингээд тvvний юу ярихыг сонирхоцгооё.

-Бvтээсэн олон дvрvvдээс чинь Ганбааг харж байсан ч, хувь хvнийхээ хувьд хэн бэ гэдэг чинь уншигчдад сонин байгаа байх?

-Юуны ємнє танай сонины хамт олонд болон нийт эмэгтэйчvvддээ удахгvй болох олон улсын эмэгтэйчvvдийн баярын мэндийг хvргэж байна. Би СУИС-ийн жvжгийн ангийг Найдангийн Ганхуяг багшийн удирдлага дор дєрвєн жил сурч тєгссєн. Харин хоёрдугаар курст байхдаа “Шинэ vе” продакшнд орсон.

-Оюутны ширээнээс ажлын байртай болно гэдэг тэр болгонд таараад байдаггvй аз байх л даа?

-Харин тийм ээ, надад энэ бэрхшээл ёстой гараагvй. Амбий, Бооёо, Аси, Драмын театрын найруулагч Наранбаатар ах, Урнаа эгч гээд хошин урлагийн акулуудтай нэг дор ажиллана гэдэг бас ховор завшаан. Бид хэд нэг багшийн шавь нар. Тийм болохоор vргэлж хоорондоо холбоотой байдаг байсан. Бас нєгєє талаараа Бооёо ax гар, сэтгэл санаа нийлэх талаа боддог ч юмуу багшийнхаа шавь нараас авч ажиллуулах дуртай байдаг.

Тэгээд жил болгон тєгсєж байгаа оюутнуудын дунд “Театр шинээр” нэртэй тэмцээн зохион байгуулж, тэндээсээ шалгарсан хvvхдvvдийг єєрийнхєє продакшндаа авдаг юм. Харин намайг хоёрдугаар курсад байхад энэ тэмцээн болж би тvрvvлснээр “Шинэ vе”-д орсон. Одоо ч манай ангийн Отгоо, Батушка, Билгvvн бид нар цуг байдаг.

-Ажлын санал хvлээж аваад хэр их баярлаж байв даа?

-Ер нь их айж, сандарч, хажуугаар нь баярлаж байсан. Гэхдээ хажуугаар нь vvрэг хариуцлага оногдож байна гэдгийг хамгийн тvрvvнд ойлгож, мэдэрсэн. Урлагийн хvн болоод анхны маань тоглолт “Vнсvvлээгvй vлдсэн охин” гэдэг нэртэй жvжиг байсан. Том тайзан дээр гарчихаад зритель рvv харсан чинь хар мянган хvмvvс миний ємнєєс харж байгаа нь ёстой аймаар байсан.

Тэгээд одоо хэр нь юу хэлээд, яаж орсноо санадаггvй юм. Залуу уран бvтээлч бид нарт дvр бvтээнэ гэдэг хэцvv. Ахмад, туршлагатай сайн жvжигчид биш болохоор сандарна, айж эмээн, vгээ мартана гээд л олон асуудал гарч ирнэ.

Хvн єєрийнхєє тоглосон жvжиг, киног эргэж vзэж байж л алдаа дутагдлаа олж харан, тvvнийг засаж залруулна шvv дээ. Тэгээд ч угаасаа 100 хувь юм гэж байхгvй хойно. Одоо бол улам ихийг мэдэж, засаж залруулах, єсч дэвжихийг бодож явдаг. Ер нь тэгээд урлагийн бид чинь олны ємнє, тайзан дээр алдах эрх байхгvй.

-Хамгийн их сэтгэлд хоногшсон, догдлуулсан тоглолт гэвэл?

-Ер нь манай “Шинэ vе”-ийн тоглолт бvр л сайхан болдог. Сэтгэлд хоногшсон тоглолт гэвэл анх “Шинэ vе”-д ороод тоглож байсан “Vнсvvлээгvй vлдсэн охин” тоглолт байна. Анхных гэдэг утгаараа юм болов уу даа. “Бvсгvйчvvд дахин дурладаг уу?” нэртэй шинэ тоглолтоо манайх бодит амьдралаас сэдэвлэн хийсэн. Саяхан манай монгол залуучууд Солонгос руу ажиллахаар явлаа ш дээ.

Гэхдээ энэ залуусыгаа магтаж, ємєєрсєн байгаа. Энэ тоглолтонд маань “Эрхэм элч” уран бvтээлийн жvжигчин СТА Лхагвасvрэн ах, жvжигчин Ундраа эгч болон “Шинэ vе”-ийнхэн бvрэн бvрэлдэхvvнээрээ оролцоно.

-Ер нь яагаад урлагийн хvн болохоор шийдсэн юм бэ?

-СУИС-д орохоосоо ємнє элсэгчид дамжаанд суух ёстой байдаг. Тэр дамжаанд нь би суугаагvй юм. Тэгээд ч тэр юмуу нvvр хагараагvй, жvжиглэх хэцvv байсан. Тэгээд тэнцэхгvй бол яана гэж бодож байсан чинь гайгvй. Тэгээд л урлагийн сургуульд тэнцэж, урлагийн хvн болсон. Тvvнээс биш манай удамд урлагийн хvн байхгvй. Анх єєрийгєє урлагийн, тэр тусмаа жvжигчин болно ч гэж бодоогvй.

-Нэг багшийн шавь гэдэг утгаараа продакшны захирал Бооёо та нарт хэр хатуурхдаг вэ?

-Ер нь айж эмээлгvй яахав. Адуунд хvртэл азарга гэж байдаг шиг, бидний хувьд Бооёо ах “азарга” нь юм болов уу даа. Тийм ч учраас бид Бооёо ахыг хvндэлж явдаг. Аливаа юманд удирдаж толгойлж явах хvн байхгvй бол хэцvv биз дээ. Бооёо ах “Шинэ vе”-ийг удирдаж залж, зохион байгуулж яваа бидний толгой хvн.

-Тоглолтын vед, тэр тусмаа тайзан дээр гарч байсан хєгжилтэй явдлуудаас сонирхуулаач?

-Тиймэрхvv зvйл их тохиолдоно. Отгоо бид хоёр нэг тоглолтон дээр vерхдэг охин, банди хоёр болж тоглодог байхгvй юу. Тэгсэн чинь номероо эхлvvлээд хоёулаа “Би чамд хайртай, чи надад хайртай юу гэж” гээд хоорондоо ярьж байгаад, Отгоо гvйж ирээд надад тэврvvлээд ордог байхгvй юу.

Тэгсэн Отгоо гvйж ирээд тэврvvлээд би цаашаа аваад гvйж явсан чинь пvvзнийхээ vдээс дээр гишгээд Отгоогийн дээрээс дарж унаад бєєн инээдэм болж байсан. Тоглолт vзэж суусан хvмvvс инээгээд байдаг бид хоёр доошоо хараад л хэвтээд байдаг. Бооёо ах энэ номер дээр миний ээж болж гарч ирдэг юм. Тэгсэн Бооёо ах “Ганбаа, чи энэ тэнд унаад яваад л байх юм, чамайг босгох гэж кран хэрэг болох юм” гэж намайг аварч, эвгvй байдлаас хєгжилтэйгээр авч гарч байсан.

-Жирийн vед ч найз нєхєд чинь авьяасаа vзvvлээч гээд суулгадаггvй байх даа?

-Ер нь хаа очсон газар “чи нэг жvжиглээд vзvvлчих” гэх жишээтэй. Гэхдээ би амьдрал, ажлаа холихыг хvсдэггvй. Дархан аварга Б.Бат-Эрдэнэ гэртээ оччихоод авгай хvvхдээ авч шидээд байдаггvй биз дээ. Vvнтэй адилхан. Бид нар ч гэсэн vргэлж гэртээ алиалаад марзаганаад байвал амьдрал утгагvй биз дээ. Ажил дээрээ бол ажлаа, гэртээ бол амарна биз дээ.

-Дархан аварга гэснээс єєрєє бєхчvvдээс дутахгvй бие хаатай. Жин хэд вэ?

-Би хvvхэд байхын л тарган махтай байсан. Одоо миний жин 100 гарчихсан. Яг хэд байгааг нь сайн хэлж мэдэхгvй байна. Нэгэнт ийм их жинтэй болохоор турахад хэцvv байх. Маш их дасгал сургуулилт, хvч хєдєлмєр хэрэгтэй болох байх. Гэхдээ би турна гэж нэг их боддоггvй.

-Залуу уран бvтээлч хvний хувьд хошин урлагийн талаар ямар бодолтой явдаг вэ?

-Маш хурдацтайгаар хєгжиж байна. Ер нь бол амьдрал байгаа цагт хошин урлагийн санаа тасрахгvй дээ. Хvний амьдралд байгаа зvйлийг уран сайхны хэлбэрт оруулж хэтрvvлэг хэрэглэн, инээдэмтэй болгож, тайзан дээр амилуулдаг. Тиймээс хошин урлаг єдрєєс єдєрт маш хурдацтайгаар хєгжиж байна л гэж боддог.

Миний vеийн, тэгээд энэ салбарт ажиллаж байгаа хvн бvр л миний гог єрсєлдєгч. Гэхдээ манайхан єрсєлдєгч гэхээрээ буруу талаар нь ойлгоод байдаг Цэвэр уран бvтээлийн цагаан єрсєлдєєн байж болно биз дээ. Харин бусад єрсєлдєгч нараасаа ялгарахын тулд авсан роль дvрээ сайн гvйцэтгэлтэйгээр хийж, vзэгчдэд хvрэх ёстой гэж боддог.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү