Мэдээ

ГАНЖАВХЛАН: ЖИНХЭНЭ УЛ ГЭЖ МЭДЭХ ҮҮ!!!

Ч.ГАНЖАВХЛАН: Саяхан даа..Хогийн цэгийн төмрийн сэгэн дээрээс гадуурхагдаж хөөгдөөд уулын орой дээр гахайн байрны өмхий хашаанд гаяачдын унтдаг матрасан дээр үсэрч дэвхцэн тоглож байсан дөрвөн жаалыг би мэдэх юм.

Нэг нь хуруугүй, нэг нь нүд нь хөх няц, нэгнийх нь царай бараг харагдахгүй , ганцхан охин байсан нь нүдэндээ ямар ч галгүй юу ч дуугарахгүй, хүнээс цочино гэхдээ л тоглох хүсэл нь дийлсэн цайлган .

Жаахан дөрвөн хүүхдүүдийн тэр харцыг мартдаггүй юм. Тэр саравчан дээрээс хот тэр чигээрээ харагдан та бидний амьдрах хотын төв алсын зэрэглээнд сарнин бүүдийдэг юм.

Яг тэр дөрвөн жаал шиг хөөрхөн хүүхдүүд тоглох талбай үгүйдээ хотын төвийг харж мөрөөдөж очоод цэцэрлэгт хүрээлэнд живээд үхчихсэнийг Монголчууд мартаагүй л байлгүй. Тэгсэн юу гэнэв ? УЛ гэнүү ? Энэ та нарын код юм уу ? Бид нарын шошго юм уу? яамныхаан.

Статистик цаас шагайж дулаан буйдандаа шигдсэн та нар жинхэнэ УЛЫГ яг мэдэх үү ? Задгайгийн тоггүй, харанхуй айлуудыг УЛ гэж байгаа юм уу ?

Тортог ч гаргах чадалгүй хөлдүү гэрүүдэд хөнжилдөө шигдсэн жаахан хүүхдүүдийг нэрлээд байгаа юм уу ? Бүтнийг авч барахгүйдээ задгай эм ширхэглэн залгиж хэдэн хүүхдээ өсгөхөөр тэмцэж яваа өрх толгойлсон ээжүүдийг хэлээд байгаа юм уу ? Улаа шагайсан бэртэгчид, улсын мөнгийг идэгчид, гэдэс нь өлссөн хүүхдийн сүүлчийн будаанаас хүртэл хүнсний талон нэрээр хусагчид, гэр нь шатсан айлын бүлтэлзсэн хосуудад намын сонгогчын ялгаагаар гэр тараагчид та нар “УЛ” гэж мэддэг юм уу ?

Танай салбар, та нар үнэхээр л УЛ гэж мэддэг бол тэр давхарга арай ч ийм байхгүй дээ. Та нарын ч мөнгө биш бид нар наад тендерийн сам, сэнс, будагны чинь мөнгийг өгөх байх тийм үү ? Бид байхгүй бол та нар ер нь хэн ч гуйлгачид гэдгээ ер нь мэддэг үү ? Ковид нэрээр эдийн засгаа сөхрүүлж, 8 саяын эм нь 80 мянган төгрөг болж, эрээ цээргүй улс төр хийцгээсэн та нарын гороор өнөөдөр энэ улсын дөнгөж данган хөл дээрээ зогсох гэж байсан дундаж давхарга жинхнээсээ тэр УЛ руу чинь маш хурдтай унаж явааг мэдэж байна уу? Хэдэн яамны сайд сандайлж суусан ч энэ яриа өөрсөдтэй чинь хамаатай л байх. Өөрсдийгөө доромжлуулчихаад чи ул би ул гэж хошигнох бид ч өрөвдөлтэй юм. Үнэндээ энэ улс чинь ер нь тэг чигээрээ УЛ боллоо шүү. Тийм л их ул ярих дуртай юм бол. Тосгон руу засмал татаж, тамын замд хүмүүс нь бэртэж үхэцгээсэн энэ улсад чи ул, би мөр гэчих зүйл алга. Улсаараа тэр аяараа УЛ руугаа явж байна. Тараанс сибирийг холбосон хурдны замаа ч алддаа . Эсвэл бүр үнэхээр уландаа тулж байж энэ бүхнийг ойлгож сэхэх улс юм уу бүү мэддээ. Сэхэх боловуу харин бүү мэд.

Миний сайн мэдэж байгаа нэг зүйл бол ингэж амныхаа зоргоор бурж байгаа та нар жинхэнэ УЛЫГ мэдэхгүй , үзээ ч үгүй, тийм учраас та нар энэ улсыг ядуурлаас гаргахгүй. Та нар бүгд вакумд орсон, амьдралаас тасарсан, хэт туйлсан дэндүү бардсан ийм л хөгийн. Энэ эцэстээ та нарын ч бас төгсгөл УЛАНДАА ТУЛАХ цаг ирэх болно, хэдэн ч тэрбумыг цааш хийсэн үйлэндээ живж үхэх болно, улаа шагайсан тосгоны хэдэн намчид. Дахиад цаашаа УЛ ярьцгаая л даа тийм УЛ ярих дуртай юм бол . Сүүлийн арван жилийн энэ улсын УЛНЫ чинь дүрс бичлэг дэлгээгүй зураг бодит амьдрал байна. Хоёр настай Есүй одоо 12-тай учир ойлгох хүүхэд болчихлоо. Та нарт статискикийн хэдэн цааснаас чинь өөр зүйл байна уу ? Залаа халаагүй, залгамж бодлогогүй идэж ууж ханадаггүй нов.шнуудаа. Нөгөө хүүхдийн фонд, элдэв тэрбумаараа ганц хашаа хатгасан уу тэгээд УЛ яригчид аа ? Та нараас асууя хэзээ хамгийн сүүлд тэр УЛАНД очиж үзэв ? Бодлого ярихаасаа өмнө ядаж тэр УЛАА очоод харчих хэрэгтэй юм биш үү ? Одоо тэр ул чинь улавч ч байхгүй газар гишгээд цус нь шүүрээд эхлэсэн шүү.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү