Мэдээ

Ганцэцэг: Хугацаат албаа нэр төртэй хаагаад ирлээ дээ,үр минь

Баяр баяр баяр

Хугацаат албаа нэр төртэй хаагаад ирлээ дээ,үр минь
Эцгээ хүндлэн ёслох эр цэргээр бахархав…

Эмээдээ эрхлэн үнсүүлэх нялх хүүгээ өхөөрдөв
Эр цэргийн Тангаргийн баяр болж, саяхан цэрэгт татагдсан хөвгүүд эх орны хүү болжээ. Зэвсэгт хүчний 032 дугаар ангид гавьяат жүжигчин Д.Ганцэцэгийн хүү Б.Хангай алба хааж байгаа юм.

Тэр хүүгийнхээ Тангаргийн баяр дээр очсон юм. Хүү нь том эр болжээ. Хүүгээ харсан Д.Ганцэцэг сэтгэл догдлон сэтгэгдлээ бичжээ. Тэрбээр “Хүүгээсээ юм асуухаар “Цэргийн нууц” гэнэ.

Цэргийн тоо, өглөө хэдэд босч, орой хэдэд унтах вэ, өдөржин ямар бэлтгэл хийх вэ гэхэд цэргийн нууц гээд огт хэлэхгүй юм. Ямартай ч хүү минь их төлөвшиж, харц нь гүн болж, ярианы агуулга нь өндөр болж. Цэрэгт ирсэн нь маш зөв шийдвэр байжээ, ээжээ гэж хэлсэн дээ, үр минь” хэмээжээ.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү