Мэдээ

Ган-Ялалт: Маралмаа, Батсүх нар аль аль нь гэр бүлтэй ч амрагийн харилцаатай байснаас…

Мөрч.мн сайтын сэтгүүлч Х.Ган-Ялалт өөрийн хуудсандаа ийнхүү бичжээ.

“1.Маралмааг хардсан Батсүх маргаан үүсгэж сүүлдээ жолоо булаалдаж энэ нь осол гаргах үндэслэл болсон. Маралмааг жолооны ард байсан мөн төлбөрийг чадвартай гэдэг байдлаар хэргийг түүнд тохож эхний мэдээллийг гаргасан.

Ингэхдээ асуудлыг нам дарж чадна гэж тооцоолж байсан ч гайтай машинд өртсөн охидыг чирч бeтон хананд хавсарчдавхиж байгаа бичлэг цахимд тархсаныг мэдээгүй байснаас бичлэгийг устгаж чадалгүй алдсан.

  1. Хэн хэн нь гэр бүлтэй атлаа амрагийн харилцаатай байснаас энэ хэргийг дарах гэж оролдсон ч эцэс сүүлдээ бүх хэрэг олонд ил болоход хохиролгүй хэрэг гэдгээр шүүхэд нөлөөлөхөөр завдаж буй.
  2. Маралмаагийн эцэг эх нь мөнгө ихтэй. Гурвалжингийн гүүрний захын цeмeнтийн зах зээлийг баздаг. Гэхдээ тэд охиныхоо нэр төрийг цэвэрлэхэд хохирол барагдуулсан байхад болчихно гэж гол анхаарлаа тийшээ хандуулаад хэвлэлийнхэнд мэдээлэл тараахгүй байхад анхаарахдаа цахим орчинд иргэд сайн дураараа ямар ч мэдээллийг цeнзургүй гаргах эрхтэйг мартсан нь алдаа болсон.
  3. Хохирол барагдуулах болон осолтой хамаарал бүхий асуудлыг дарахад 2 тэрбум төгрөг зарцуулаад байгаа бөгөөд энэ мөнгө ч цаашид нэмэгдэх магадлалтай.
  4. Маралмаа хоёр ч машинтай. Тэгэхээр жолооны үнэмлэхгүй, хааз тормозоо ялгахгүй нэгэн биш гэсэн үг. Батсүх цагдаа нарт асуудлыг зөөлрүүлж ойлгуулж цаг хожих гэж Маралмааг машин барьж үзээгүй учир сандарсан мэтээр анхны мэдээллийг өгч албаар төөрөгдүүлсэн.

Шударга юмгүй энэ улсад маниус шиг нь мөрөөрөө амьдрахад ч хэцүү л болоод байна даа, яана даа бадмаанууд минь!!!” гэжээ.

Энэхүү мэдээлэл нь Х.Ган-Ялалтын пост юм.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү