Мэдээ

Гишүүн Ундрамын нөхөр нь Заяабаатарын гутлын зургийг ил болгожээ

УИХ-ын гишүүн Ч.Ундрам болон иргэн Д.Заяабаатар нар өөрсдийгөө ийм асуудалд холбоогүй хэмээн тайлбар хийсэн. Харин Ч.Ундрамтай шүүхдэлцээд буй иргэн Б.Наранцацралт дараах тайлбарыг хийжээ.

“Намайг “гэмгүй” нэгнийг гүтгэсэн гэж харлуулахыг хичээж байгаа бололтой. Надад тийм хүмүүжил байхгүй. Би хэн нэгнийг гүтгээгүй учраас баримт болох дараах зүйлийг дэлгэе.

Заяабаатар ум хумгүй манайхаас зугтан гарахдаа гутлаа ч углах сэхээгүй, гуталгүй гарсан. Түүний орхисон гутлын зургийг баримт болгон оруулья.

Хэрэв би эртнээс салахаар бэлдсэн байсан бол манай гэрт Заяабаатарын үлдээсэн утас, хос гутлыгУндрамд өгөхгүй байх байлаа. Нэгэнт уучилсан учраас доорх зүйлсийг хадгалахыг хүсээгүй тул Ундрамд буцааж өгсөн байдаг.

Би, Ундрамаас анхнаасаа мөнгө нэхэмжлээгүй, цаашид ч мөнгө нэхэмжлэхгүй, надад шаардлага байхгүй.

Олны сонорт хүргэж, анхаарал татах болсон шалтгаан нь эрх мэдэлтэй хүмүүст хууль үйлчилдэггүй тул “УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрх”-ийг цуцлуулж, адил тэгш байдлаас асуудлыг шийдвэрлүүлэхийн тулд дугарсан хэрэг.

Хүүхдийнхээ ирээдүйг боддоггүй гэж олон хүн чичилж байна. Харин ч миний хийсэн үйлдэл хүүхдүүдийнхээ төлөө, хүчгрхгйллгйн дор хүүхдүүдээ насанд хүртэл нь үлдээхгүй гэсэн эцэг хүний аргаа барсан үйлдэл юм.

Энэ нийгэмд эрх мэдэлтэй хүнийг үүнээс өөрөөр зогсоох арга байгаа бил үү. Миний туулсан зүйлийг эр, эм гэлтгүй араараа тавиулсан магадгүй орон гэрээ буzарлуулсан, хүчиuрхuйлэлuйг мэдэрсэн, туулсан хүн л илүү сайн ойлгоно.

Намайг буруутгаад байгаа хүмүүст хэлэхэд, таньд, таны эргэн тойронд хүчuрхuйлэл, гэрт чинь нүдэн дээр чинь эхнэр чинь, нөхөр чинь хэн нэгэнтэй садарлаж байгаад баригдвал та яах байсан бол гэж нэг бодоод үзээрэй.

Хүчuрхuйлэлгүй нийгмийн төлөө хэн нэг нь “туг тахиулж” золиослогдох ёстой бол тэр нь би болог.

Хүчuрхuйлэлгүй нийгмийн төлөө, “УИХ-ын гишүүний дархан эрх”-ийг цуцлуулахын төлөө иргэд нэгдэж шааардацгаая. “Дархлагдсан эрх” үгүй болвоос нийгмийн шударга байдал, тэгш байдал хангагдаж, нийгэм аяндаа эрүүлжинэ” хэмээжээ.

Харин нэр дурьдагдаад буй Заяабаатар өчигдөр тайлбар хийсэн байдаг.

“Болоогүй зүйлд аймшиггүй гөрдүүлэх гутамшиг юм байна аа. Хажуугаар нь сэвэгчид, далимаар нь намайгаа хараар будахыг санаархагчид дайрч давшлаад овоо юм өрнөж байна. Намайгаа харлуулъя гэсэн зарим нэгний дөгөө ч бас орсон бололтой.

Нэг л зүйлийг хэлье. Ажил хэргийн талбарт баг болон ажиллаж байсан минь үнэн. Бичээд сэвээд байгаа шиг зүйл болоогүй гэдэг нь үнэн. Тэр залууд гэр бүлээс эд хөрөнгө нь үнэ цэнтэй байдаг бол надад гэр бүл маань эрхэм шүү. Худал бүхэн үнэний босгонд бүдэрнэ. Увайгүй энэ үйлдэл зохих газартаа шийдэгдэх ёстой.” гэсэн юм.

Related Articles

Check Also
Close
Back to top button

LIKE Дарж үзнэ үү