Мэдээ

ГХЯ: Зодуулсан эмэгтэйн асуудлаар Сөүл дэх Консулын газраас цагдаагийн байгууллагатай уулзаж байна

БНСУ-д ажиллаж буй монгол эмэгтэйг ажил олгогч БНСУ-ын эрэгтэй эхнэртэйгээ нийлж зодож буй бичлэг өчигдөр /2022.10.16/ цахим орчинд цацагдсан. Тус хэрэгтэй холбогдуулан Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамныхан анхаарлаа хандуулж эхэлсэн талаар мэдэгдсэн.

Тэгвэл ГХЯ-наас тодруулахад “Сөүл дэх Консулын газар яг одоо зодуулсан эмэгтэйн асуудлаар БНСУ-ын цагдаагийн газартай уулзаж байна. Цагдаагийн газраас шалгаж эхэлсэн. Хэзээний бичлэг, хэн болох нь гэх мэтээр хэргийн мэдээллийг тодруулахаар ажиллаж байна” гэв.

Энэ асуудлаар бид үргэлжлүүлэн мэдээллэх болно.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү