Мэдээ

Гэм буруугүй нь тогтоогдсон Энхжаргалан: Өнөрцэццэг та ич!

2022 оны 10-р сарын 21ны шилжих шөнө айлын гэрт оруулсан гэнэтийн шалгалт гүйцэтгэх ажиллагаа зохион байгуулалттай мөрийтэй тоглоом тоглосон

байж болзошгүй гэдэг асуудал ХУД 1-р хэлтэс дээр 15 хоногийн дараа дөнгөж сая хэрэгсэхгүй болж хаагдлаа. Гарын үсэгээ зураад гараад ирлээ.

Найз нөхөдөөрөө хаа нэг гэм хоргүй хөзөр тоглох, бүүр зохион байгуулалттай ашиг олох зорилготой тоглоомын газар ажилуулах түүгээр үйлчлүүлэх гэдэг эрс тэс хоёр ойлголтыг ялгаж салгаж харж чадсан,

биднийг зохион байгуулалттай тоглосон үгүйг шалгаж, нягталж, шудрагаар тийм зүйл байгаагүйг тогтоож өгсөн Хан-Уул дүүргийн 1-р хэлтсийн мөрдөн байцаагч, прокурор нарт баярлалаа.

10 сарын 25,26 аас олон нийтэд гэмт хэрэгтэн мэтээр зохион байгуулалттай санаатай мэдээлэл цацсан eguur.mn , zarig.mn , сурвалжлагч Өнөрцэцэг бас бусад шантаажны сайтууд цаашид сошл аар хүн үгүй хийдэг явдлаа таслан зогсоож тусгай чиг үүргийн байгууллагуудыг ажлыг нь хийлгэх битгий хөндлөнгөөс шүүх, прокурор, цагдаагийн үүрэг гүйцэтгээд бай!

Хүмүүсийн нас хүйс, үндсэн хуулиар хамгаалсан хувийн эмзэг мэдээллийг эрээ цээргүй нийтэд цацаж нэр төрд нь халдаж, залуусын ажил төрөл, бизнес, хувийн амьдрал байдаг гэдгийг үл тоомсорлож хандалт авах гэсэн балиар үйлдэлд чинь гэр бүр, үр хүүхэд ард нь хохирч үлддэг юм гэдгийг санаж яв!

Өнөөдрийг хүртэл гүрийсээр байгаа Өнөрцэцэг та өөрөөсөө жаахан ич! Ажлаа ёс зүйтэй хийж уучлалт гуйхыг шаардсаар байгаа шүү! Ой гутмаар алдаагаа залруулдаг болчоод матрын нулимс унагадаг баймаар байна.

– Хэргийн материал дотроосоо хэн задруулсан асуудал тусгай субъект дээр тусдаа шалгагдаж байгаа.

– Хориотой бодисны асуудал нь анхан болон нарийвчилсан шинжилгээгээр илрээгүй тогтоогдсон бөгөөд цонхны тавцан дээр байсан гэхкашишны асуудал нь тусдаа эл асуудалтай тэмцэх газар шалгагдаж дуусаагүй байдалтай байна.

Жаахан ч гэсэн үнэн ялж байгаад баяртай байна. Зөндөө их зүйл тус үйл явдлаас суралцаж байна

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү